Эртний монголчуудын дайн байлдааны амьдралд байлдааны дуу чухал байрыг эзэлж байсан юм. Хоёр этгээдийнхэн жанжин цэргээ эгнэн жагсаж, дайнд орхоос ємєнє тэдгээр баатар эрчууд єндєр дуунаар дуулалдаж, баатар зоригоо хєгжєєж, сvр сvлдээ мандуулдаг байжээ.
"Доссоны монгол тvvх"-эд монголчууд "элдэв зvйлийн хєгжмийг зэргээр vлээн, залгаагаар байлдааны дуугаа дуулж, хэнгэрэгэ дэлдэн байлдмой". "Хорим найрын vед байлдааны дуу дуулж, шєнийн гvн болтол цэнгэлдмой" гэж тэмдгэлсэн байна. "Маркполугийн аялалын тэмдэглэл"-д бас "татаар хvний заншил суртлаар байлдхын урид зvйл бvрийн бишхvvр хєгжмийг зэргээр vлээн vvсгэж, залгаагаар дуу дуулж, чан хэнгэрэгэ цохин дэлдэх vе сая эхлэн байлдмой. Дуу дуулах, чан цохих, хэнгэрэгэ дэлдэх нь цєм маш сvрхий, сонссон хvн бvхэн сvрдмєй" гэж тэмдгэлжээ. Гэвч эдгээр сонин гайхамшигт сайхан сайхан монголын эртний байлдааны дуунууд нэгэнт сонстохоо байж, уламжлалаа алдсан нь данч харамсалтай.
Хэдvй тийм боловч, тvvхэн тэмдэглэлээс бид эртний монголчуудын дайны амьдралыг тусгасан дууны материалыг олж болно. Жишээлбэл, Тэмvжин, Бvрдєжнєє гурван мэргэдэд булаагдаад Тойруул хан болон Замхаад элч явуулж, тэднийг цэрэг гарган байлдаж єшєє авч єг гэсэнд Замхаа тухайн vед монголчуудын дунд дэлгэрч байсан байлдааны дуугаар хариулсан байна.
Байлдааны дуу эртний монголчуудын дайны амьдралтай хамт бий болсон юм. Монголчууд эрт цагт дайн байлдаанд мордохдоо ер нь хоньний далны ясаар тєлєгє vзэж єдєр сонгох бєгєєд ядган нараа бvжиглvvлэн туг дахиулан дайснаа дарж, дархан цолоо мандуулж "Мєнх тэнгэр"-т даатагадаг байжээ. Тэгээд цэрэг мордхын ємєнє байлдааны дуугаа дуулж, баатар зоригоо хєгжєєж, сvр сvлдээ мандуулдаг. Байлдаанд орохдоо дуу дуулдаг нь єєрийн дайчин сvрээ мандуулж, дайсны зоргийг мятруулдаг. Байлдааны дараа мєн дуу дуулж, дайснаа дарж, дархан цолоо мандуулснаа баярлан бэлгэлдэг байлаа. Гэвч эдгээр дуунууд vсэг бичгээр юм уу амаар уламжилж ирсэн нь тун цєєн юм. "Монголын нууц товчоон"- дохь тэдгээр дуу бол vсэг бичигт тэмдэглэгдэж одоо болтол уламжлагдаж ирсэн байлдааны дуу мєн. Ойрдын "Тvвшинжаргал" гэх дуунд, "... хэ шар мvмээс, хэнгэргийн дуугаар мордлоо би.
Хэ голжин амарж, хэлний уялага болсон, Хуа шар сvмээс, Хонхын дуугаар мордлоо би ..." гэж дуулах бєгєєд монгол vндэстний баатрын тууль дах, "Далан найман товч, дажин магнаг дэлээ ємсч, Хар булгын малгайгаа авч, Хувь биедээ зугаалж, Хатуу сайрын гутлаа авч, хоёр хєлдєє ємсєєд" гэх мэтийн хэвшсэн хэллэгэ бодогдох бєгєєд хуурчын vлгэрт гардаг жанжин хуяглах дуу нь "Монголын нууц товчоон"-д тэмдэглэгдэж байгаа энэх байлдааны дуутай ямар нэгэн дотоод харицаа холбоотой, адилавтар газар байгаа боловч тvvнд бас єєр єєрийнх нь євєрмєц онцлог шинжтай байдаг. Байлдааны дуунд дайчин уур амьсгал бялхаж, эрэлхэг баатар цог жавхаа бадарч, сэтгэл хєвєлжvvлэх сvр далайц илрэх бєгєєд алалдаан тулалдаанд аван оролцох гэж байгаа баатар жанжны дvр нvдэнд тодроно. Yvнд мєн толгой сvvл холболдох, эн зэрэгцэх мэтийн энгийн дуу шvлгийн онцлог байхаас гадана, ерєнхийдээ тус тус биеэ даасан тєрвєн vгийн мєрvvдээр бvтсэн болхоор айжим цохилого нь тодорхой мєртєє огзом хурц байдаг. Энэ нь эрэлхэг баатар жанжин хvний зориг сvлдийг илтгэж чадсан байна.
|