• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-06-10 16:44:07    
Хятадын Баруун Хойтын Yндэстний Их Сургууль

CRI

    Хятадын Баруун Хойтын Yндэстний Их Сургууль нь 1950 оны 8-р сад байгуулагдсан юм. Уг сургууль бол БНХАУ байгуулагдсаны дараа хамгийн анх байгуулагдсан vндэстний дээд сургууль болох бєгєєд Хятадын Yндэстэий Хэрэг Эрхлэх Улсын Хорооны шууд харьяа байгууллага болно. Уг сургууль нь Баруун Хойтын Ардын Хувьсгалт Их Сургуулийн Ланьжоу дахь салбар сургуулийн гуравдугаар газрын vндсэн дээр хєгжиж ирсэн юм. 1951 оноос vндсэн ангийн оюутан элсэж, 1952 оноос аспирант элсэх болсон юм. Уг сургууль бол мєн ч Хятадын магистерын зэрэг олох эрх авсан анхны байгууллагуудын нэг нь юм. 53 жилийн хугацаанд Хятадын vндэстний цєєнх болон vндэстний цєєнхийн нутаг районд 60 мянга гаруй боловсон хvчин бэлтгэн хvмvvжvvлж єгсєн байна.

    Одоо Хятадын Баруун Хойтын Yндэстний Их Сургууль нь 1169 багш амжилтан болсон ба тvvний дотор тусгайлан багшийн ажил хийж байгаа хvн 677 байна. Доцентоос дээш эрдмийн цолтой банг нар 340 байгаа бєгєєд 26 хvн нь Хятадын Тєрийн Зєвлєлийн тусгай шагналын мєнгє хvртэж байна.

    Хятадын Баруун Хойтын Yндэстний Их Сургууль єнєє Хятадын 31 муж, хот, єєртєє засах районоос оюутан элсэж байгаа ба одоогийн байдлаар, уг сургульд 42 vндэстний 15,000 оюутан сурч байна.

    Уг сургууль нь 8 салбар сургууль, 12 салбар, 44 vндсэн ангитай. Yндсэн анги нь гvн ухаан, эдийн засгийн ухаан, хууль зvйн ухаан, болосролын ухаан, уран зохиол, тvvх, байгалийн шинжлэх ухаан, аж vйлдвэрийн ухаан, анагах ухаан, удирдлагын ухаан зэрэг 11 тєрлийн хичээл сургалтанд хамрагддаг байна. Хятадын vндэстний цєєнхийн хэл утга зохиол, vндэстний зан заншил, шашин судлал, Хятадын vндэстний цєєнхийн урлаг, Хятадын vндэстний цєєнхийн эдийн засаг, компьютерын хэрэглээний техник зэрэг магистерын зэрэг олгох 20 цэг, Хятадын vндэстний цєєнхийн хэл утга зохиолын докторын зэрэг олгох 1 цэг ажиллуулж байна. Yvнээс гадна бас 22 тусгай лаборатори ажиллуулж байдаг.

    Уг сургуулийн талбай нь 130 гаруй га, барилгын талбай нь 270,414 ам.метрт тус тус хvч байна.
Гэсэрийн судалгааны хvрээлэн, Хятадын vндэстний мэдээллийн техникийн судалгааны хvрээлэн, баруун хойтын vндэстний судалгааны газар зэрэг тусгай судалгааны 3 байгууллагатай бєгєєд баруун хойтын тvвд судалгааны газар, нийгэм, хvн тєрєлхтєн болон vндэстний зан заншлийн судалгааны газар зэрэг салбар, газар хамтарсан 8 судалгааны газартай байдаг. Yvнээс гадна бас номын сан, vндэстний музей, байгалийн шинжлэх ухааны лаборатори, орчин vеийн боловсролын техникийн тєв, Их Британийн Лондон Их Сургуулийн англи хэлний тvвшний шагалтын тєв зэрэг бий. Номын сан нь сая 396 мянган ширхэг ном хадгалж, музей нь тvvх соёлын дурсгалт зvйлийг 1000 гаруй ширхэг хадгалж байна.

    Хятадын Баруун Хойтын Yндэстний Их Сургуулийн олон тєрлийн ажил vйлс байнга дэвшин хєгжихийн хирээр, гадаадтай хийж байгаа солилцоо болон хамтын ажиллагаа нь єдєр ирэх тусмаа цаашид єргєжин тэлж байна. Сvvлийн жилvvдэд уг сургууль нь Монгол, Америк, Их Британи, Япон, Герман, Канад, Австрали, Малайз, Орос, Гиргиз, Пакистан болон Сянган, Тайвань зэрэг 10 гаруй улс орон, газар нутгийн их дээд сургуулиудтай эрдэм шинжилгээний хэлхээ холбоо тогтоон хамтран ажилласан байна.

    1994 он, 1999 онд Хятадын Тєрийн Зєвлєлєєс уг сургуульд "Бvх Хятадын vндэстний эв санааны нэгдэл дэвшлийн vлгэр жишээ байгууллага" гэсэн алдар цолыг хоёр удаа хvртээжээ. /О.Дарамбазар орчуулав/