• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-06-10 16:59:35    
АФИНИЙ ОЛИМПИЙН ДАРААХ ШИНЭ МЄЧЛЄГ

CRI

Зураг дээр Y-хань хотод болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд ажилласан МУ-ын гавьяат дасгалжуулагч А.Басхvv, олон улсын шvvгч А.Баасанхvv нар

    БНХАУ-ын Y-хань хотноо чєлєєт бєхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн болж єнгєрлєє. Спортын ертєнцийн хувьд Афины олимпийн дараа болж байгаа энэ тэмцээн Бээжингийн олимпийн эхлэл болох шинэ мєчлєг юм.

    Энэ тэмцээнд шvvгчээр ажилласан Монгол улсын гавьяат дасгалжуулагч, олон улсын шилэгдмэл шvvгч А.Басхvvтэй ярилцаж, уг тэмцээний дvнг сонирхлоо.Тэрбээр ярихдаа:

    Афины олимпийн дараах шинэ мєчлєг буюу уг тэмцээнээр дєрвєн жилийн дараа болох олимпийн гараа эхэлсэн гэж vзэж болох юм. Ухань хотод болсон чєлєєт бєхийн Азийн аварга шалгаруулах тэмцээний ємнєхєн Азийн бєхийн холбооны сонгууль боллоо.

    Уханий тэмцээнд Монгол улсаас долоон жин эрэгтэй эмэгтэй тамирчид бvтэн багаар оролцлоо. Монголын тамирчин Б.Сайнбаяр хvрэл медаль авч, бусад тамирчид медальд хvрсэнгvй. Уг тэмцээнээр Азидаа тєдийгvй дэлхийд алдартай Ираны тамирчид тэргvvлсэн. Хоёр, гуравдугаар байрыг Япон, БНСУ эзэллээ. Сvvлийн хоёр єдєр эмэгтэй бєхчvvдийн тэмцээн болж, 48 кг-ийн жинд барилдсан Баасанжаргал хvрэл, бусад жинд барилдсан Нармандах хvрэл, Мягмарсvрэн, Бурмаа нар мєн хvрэл медаль авчээ. Япон улсын эмэгтэй тамирчид тэргvvн байранд орж, БНХАУ-ын тамирчид, хоёр, Монгол улсын баг гуравдугаар байр эзэллээ.

    Энэ бєхийн тэмцээний vед барилдааны шинэ дvрэм шаардлагын дагуу барилдлаа. Шинэ дvрмийн хэрэгжилт ахицтай байгаа нь харагдлаа.

    Тэмцээний явцад Хятадын бєхчvvдийн ямар амжилт гаргав? гэсэн асуултанд анх удаа БНХАУ-ын спортын тvvхэнд 74 кг-ийн жинд Сэргэлэн гэдэг бєх Азийн аварга боллоо. Ланжоу хотод бэлтгэл сургуулилтаа хийж, хvнд даваа сорилт давж, хvчтэй єрсєлдєгчдєє бардам сайхан ялсаар аврага болоо. Энэ нь БНХАУ-ын спортын тvvхэнд аварга болж байгаа нь анх удаа юм. Хятад улс урьд нь их єндєр амжилтанд хvрээгvй байсан спортын тєрєлдєє ийм шинэ амжилт олсон нь олимпид иж бvрнээр бэлтгэж эхэлснийг харуулж байна гэлээ.

    Тэмцээн болсон хотын тухай товч танилцуулахыг хvсэхэд долоон сая хvнтэй энэ хот Хєх мєрний эрэг дагуу оршдог, чийглэг, зєєлєн уур амьсгалтай , орчин vеийн уран барилгын дизайн чимэглэл єндєр, зам харилцаа дэд бvтэц хєгжсєн хот байна. Оршин суугчид цэвэр сайхан хувцасласан байх юм. Спортын ордон ч их том юм. Гагцхvv чєлєєт бєхийн тэмцээнийг нэг их хvн сонирхдоггvйгээс тэр vv vзэгчид цєєн байлаа гэж хариулав.

    2008 оны Олимпи болох Бээжин хотын талаар санал бодлыг асуухад: -Єчнєєн жил ирж очиход Бэээжин хот єнгєжин жавхаажиж байна. Хуучин барилга заримдаа хайгаад олдохгvй, оронд нь шинэ сайхан барилга байшин босч байна. Олимпийн тоглолт болох нь хотуудын оршин суугчдад тэр болгон олддоггvй сайхан завшаан юм. Бээжин хотын хувьд ийм хариуцлагатай ажлын гараа эрч хvч их байгааг ажиглав. Хvч хєрєнгє бодлого зєв хэрэгжvvлж байгаагаас энэ наадам сайхан болох нь дамжиггvй хэмээн тэр ярилцлагаа єндєрлєсєн юм.