Одоо vеийн шинэ соёл, урлагийг харуулахаар зорилгоо болгосон Да шань зийн олон улсын урлагийн 2-р наадам Бээжинд болж, Хятад, Франц, Япон зэрэг 10 гаруй улс орны уран бvтээлчид Бээжингийн Да шань зийн урлагийн районд болсон энэ наадамд оролцсон байна.
Бээжингийн Да шань зийн олон улсын урлагийн 2-р наадам болж байсан vеэр Бээжингийн Да шань зийн урлагийн район нь тєрєл бvрийн урлагийг vзvvлэх том тавцан болж, Ази, Европ, Америк тивийн 200 гаруй уран бvтээлчид Кино, DV дvрс бичлэг, ший жvжиг, орчин vеийн бvжиг, барилгын зураг тєсєл, урлаг цирк, уран зураг, vйл хєдлєлийн урлаг зэрэг салбарын хамаг шинэ бvтээлvvдээ дэлгэн vзvvлсэн байна.
Yзvvлэх тоглолт болон кино урлаг нь энэ удаагийн наадмын гол тал болсон байна. Дуу дvрс бичилгийн урлагийн хос жилийн vзэсгэлэнд 18 уран бvтээлчийн дуу дvрс бичилгийн бvтээл болон єєр єєр хэв намбатай уран сайхны кино, хvvхэлдэйн коног сонирхуулсан байна. Хятадын DV урлаг нэлээд орой эхэлсэн боловч харин нэлээд тvргэн хєгжиж байна. Гадаадад vзэсгэлэн ажлуулах тєслийн ерєнхий зохион тєлєвлєгч, Франц хvн хатагтай Береник Анрему хэлэхдээ, Энэ vзэсгэлэнд энэ удаа 18 уран бvтээлч нэг нэг бvтээлтэй оролцсон. Эдгээр бvтээл нь бvр маш єндєр мэргэжилийн тvвшинд бvтээгдсэн зvйл юм. Ялангуяа Хятадын уран бvтээлчдийн бvтээл нь Хятадын DV-гийн хєгжлийн чиг хандлагыг харуулсан байна гэжээ.
Да шань зи гэдэг нь Бээжин хотын зvvн хэсэгт байрладаг. Єнгєрєгч зууны тавиад онд энд цэргийн томоохон vйлдвэр байсан аж. 10 жилийн ємнє уг vйлдвэрийг хааж, их олон байр байшин сул гарсанд тєрєл бvрийн урлагийн ажил хийж байсан хvмvvс энэ газрыг их тоосон байлаа. 2002 оноос хойш дуу хєгжим, уран зураг, гэрэл зураг, ший жvжиг зэрэг салбарын уран бvтээлчид эндээс байр байшин хєлсєлцгєєж, урлагийн тєв, зургийн урлан, зураг тєслийн тєв гэх зэргийг байгуулж, шинэ урлаг соёлыг харуулж, шинийг vvдэн бvтээх урсгалыг тєлєєлсєн уран бvтээл хийж эхэлцгээсэн байна. Энэ нь гадаадын уран бvтээлчид болон урлагийн байгууламжуудын анхаарлыг их татсанаар Италийн Чан чин зургийн урлан, Голландын хот байгуулалтын судалгааны газар зэрэг олон улсын урлагийн зарим байгууллага ч энд хvрэлцэн ирж сууршцагаасан байна. Єнєє Да шань зид урлагийн ажил хийж байгаа дотоод гадаадын уран бvтээлчид тав зургаан зуун хvн байх бєгєєд тєрєл бvрийн урлагийн байгууламж 200 гаруй байна.
Ноднин Да шань зийн уран бvтээлчид анхны урлагийн наадмыг зохион байгуулж, адил бус урлагийн хэлбэрт солилцоо хамтын ажиллагааны орон зай хангаж амжилтад хvрснээр энэ арга хэмжээ нь дотоод гадаадад єргєн их тусгал гаргасан билээ.
Энэ жилийн наадмын цар хvрээ ноднинхоос бvр их давж, ялангуяа гадаадын уран бvтээлчид олноор оролцож, адил бус улс орны єєр єєр хэв намбатай соёлыг харуулсан тєдийгvй, олон орны уран бvтээлчдийн урлагийн талаархи хэлхээ холбоо солилцоог ахиулсан байна.
Германы нэг бvжигчин Исабелле Шад хэлэхдээ, Би анх удаагаа Хятадад ирж байгаа бєгєєд энэ наадамд оролцсондоо сэтгэл их єндєр байна. Адиль бус соёлын солилцоо нь маш их ач холбогдолтой юм. Ялангуяа Хятадын ажил нэгтэдтэй солилцоо хийх боломж гарсан явдал бол маш эрхэм нандин тохиол болох юм гэжээ. Yvнээс гадна Францын Клайре Кройзе болон Етиенне Гvйллотаугийн тоглосон, дэлхийн олон орны ертєнцийн vvслийн тухай домгоор сэдэвлэсэн "Скене" гэх хоёр хvний орчин vеийн бvжиг нь ч маш содон байлаа.
Энэ жил Хятадад Францын соёлын жилийн арга хэмжээ зохиогдож байгаа болохоор "Францын тусгаар тогтонсоны кино наадам" нь ч уг урлагийн наадмын нэг чухал бvрэлдэхvvн хэсэг болсон байна. Дvрслэх тоглолт нь ч энэ удаагийн наадмын нэг чухал агуулга болсон байна. Энэ нь уламжлалт тоглолттай адилгvй, жvжигчин бараг vг хэлэхгvйгээр зєвхєн биеийн хєдлєл барил болон сэтгэлгээрээ жvжгийн агуулгыг харуулдаг маш шинэлэг урлаг юм.
Дvрс бичилгийн туршилтын газрын найруулагч Ли нин хэлэхдээ, Энэ урлагт биеэр гол болгож, хэлбэрт баригдахгvйгээр сvvдэр тусгах, багаж хэрэгслvvд хэрэглэх, уран зураг зэрэг хэрэглэж болох бvх тєрлийн юумыг ашиглаж, vг хэлж болох боловч голцуу биеийн хєдлєлєєр vлгэрийг харуулдаг гэжээ.
Yvнээс гадна vлгэр хэлэх цуглаан, урлаг цирк, олон улсын зургийн урлан, ажлын конторыг нээлттэй болгох vзэсгэлэн зэрэг нь ч энэ удаагийн урлагийн наадамд бага бус гэрэл гялба нэмсэн аж.
|