• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-06-13 16:30:13    
Тvвдийн тvvхийн тухай

CRI

    Пэрлаймаа: Сайн байцгаана уу?

    Сайн-Єлзий: Сайн байцгаана уу?

    Пэрлаймаа: Намайг Пэрлаймаа гэдэг. Монгол хэлний нэвтрvvлэгч, Мягмар гараг бvрийн "Хятадын сайхан орон" нэвтрvvлгээр сонсогч олонтойгоо байнга золгож байдаг юм.

    Сайн-Єлзий: Намайг Сайн-Єлзий гэдэг. Манай радиогийн байнгийн сонсогчид нэрийг маань сонсвол андахгvй байх. Сэтгvvлч, найруулагч, Баасан гараг бvрийн "Найрамдлын гvvр" нэвтрvvлгээр эрхэм сонсогч та хvхэнтэйгээ олон удаа уулзаж байсан.

    Пэрлаймаа: Энэ оны 6-р сараас эхлэн Манай ХОУР-гийн монгол хэлний нэвтрvvлэг Mонгол улсын Дархан хотод FM 103.7 –р цацах болжээ. Yvнээс єнмє Улаабаатард FM 100.9 – р цацаж байснаас єнєє Улаабаатард, Дарханд зэрэг цацах болж, ХОУР –гийн монгол хэлний нэвтрvvлгээ Монгол улсын Улаанбаатарчууд, Дарханчуудад FM-р шууд хvргээх болсондоо бид их баяртай байна.

    Саййн-Єлзий: За. Бид хоёр "Єнєєдрийн Тvвд нутаг" нэвтрvvлгээрээ Улаабаатарчууд, Дарханчууддаа юуг танилцуулхаар бэлтгэж байгаа билээ.

    Пэрлаймаа: Энэ єдрєєс эхлэн "Єнєєдрийн Тvвд нутаг" нэвтрvvлгийн анхны шинэ дугаараа сонсогч олныхоо сонирд хvргээх болж байна. Иймээс мины бодлоор уридаар Тvвдийн тvvхийн тухай танилцуулвал дээр юм уу гэж бодож байна.

    Сайн-Єлзий: Пэрлаймаа Эгчээ Таны бодлоор Тvвд гэсэн нэрийг сонсохтой зэрэг хvмvvсийн бодолд юу хамгийн тэргvvнд орох вэ?

    Пэрлаймаа: Мины бодлоор бол Тvвд уламжлалт Буддын шашны ариун хот болсон Лахас хот, далайн тєвшингээс 8000 гаруй метр єргєгдсєн мєнхийн цасат ноён оргил болох Гимлай уулын Жомоугланма оргил болох байхаа.

    Сайн-Єлзий: Тиймээ.Гимлай уулын ар талын Хятадын нутагт, єргєн уудам мєртєє нам сэлvvхэн, амьдралын бат орших хvчин тєгєлдєр нэгэн нутаг байрлаж байдаг. Энэ бол даруй Хятадын Тvвдийн єєртєє засах район болох юм.

    Пэрлаймаа: Энэ нутагт мєнх цаст мєнгєн оргил хадтай, толь шиг тунгалаг єндєрлєгийн нуур бvрдтэй, ягц сахлаг балар ой болон єндєрлєг нутагт л байдаг ховор нандин араатан амьтантай.

    Сайн-Єлзий: Тvвдийн нийт талбай нь 1 сая 200 мянган хавтгай дєрвєлжин км, хvн ам нь 2 сая 320 мянга байж, 95% нь Тvвд vндэстэн болох юм. Энэ бол дэлхийн хамаг єндєр єндєрлєг, дундажаар далайн тvвшнээс 4000 метр єндєрт єргєгдєж байна.

    Пэрлаймаа: Тvвдийн тєв Лхас хот бол Тvвд уламжлалт буддын шашны ариун дархан хот юм. Будла ордон бол тvvний ариун дархан ордон, жил болгон мєргєл хийхээр хэдэн зуун мянган сvжигтэн мєргєлчид Будла ордонд ирж байна.

    Сайн-Єлзий: За. Ийнгээд Тvвдийн тvvхийг танилцуулхаас ємнє сонсогч олондоо Тvвд дуу сонсгох уу.
Пэрлаймаа: Эрт дээр vеэс єндєрлєг нутагт амьдарч байсан Тvвд vндэстний ард тvмэн Хятадын дотор газрын Хан vндэстний болон бусад vндэстний ард тvмэнтэй дотно нягт харилцаатай байсан юм. Энэхvv харилцаа нь манай тоололын 7-р зуунд хєгжєєд шинэ оргилд хvрсэн юм. Тухайн vе Тvвдийн єндєрлєгийг ноёрхож байсан Тvвд Ван Соронжингомб Хятадын дотор газар руу хоёр удаа элч илгээн, Хятадын хаанаас охиныг нь гуйж, Хааны охин Вэн чэн гvнжийг \гvvнж\ хатнаа болгон буулгасан байна. Тvвд Хан vндэстний хоёр тал Ван болон Хааны гэр бvлийн хооронд ураг садны холбоо байгуулахаар дамжин, эдийн засаг соёлын талаар нягт хэлхээ холбоотой болж, эцэийн бvлэгт улс орныг нэгтгэхэд бат бэх vндэс тавьж єгсєн байна. Сайн-Єлзий: Лхас хотын будла ордонд одоо ч мєн Вэн чэн гvнжийн хєргийг тахиж байна. Их жуу хийдийн ємнєх єргєн талбайд бас манай тоололын 9-р зуунд Тvвд Хятад хоёр талын " холбоо байгуулсан хєшєє" сvндэрлэж байна.

    Пэрлаймаа: Yvнээс хойш Тvвд нь Хятадын дотор газартай харилцаа холбоогоо цаашид хєгжvvлсэн байна. Манай тоололын 13-р зуунд Тvвдийн ноёрхогчид Хятадын Юань улсын агитай Тvвдийг Хятад улсад харьяалуулах хэлэлцээр албан ёсоор байгуулсан байна. Энэ хэлэлцээрийн дагуу ном судар хvргэх, албан татвар тушаах, Тvвдэд амбан ноёд томьлон суулгах зэрэг агуулга багтаж байна.

    Сайн-Єлзий: Yvнээс аваад Тvвд нь албан ёсоор Хятадын засаг захиргааны нэг район болсон юм. Yvнээс хойших хэдэн зуун жилийн дотор Хятадын тєв засгийн газар болон Тvвдийн орон нутгийн захиргаа нь хэцнээн удаа солигдсон ч Тvвдийн орон нутгийн захиргаа болон Тvв засгийн газар хоорондын хэлхээ холбоо тасраагvй эрчимжиж, Тvвд нь Хятадын нэгэн засаг захиргааны район болох статус нь ерєєс гуйваагvй юм. Манай тоололын 14-р зуунд байгуулагдсан Мин улсын засаг тєр болон манай тоололын 17-р зуунд байгуулагдсан Чин улсын засаг тєр нь Тvвдийн орон нутгийн албаны хvнийг тохоон томьлох эрхийг шууд атгаж байлаа. Мєн элч томьлон Тvвдэд суулган, тєв засгийн ємнєєс Тvвдийн орон нутгийн засаг захиргааны ажилд хяналт тавьж байсан юм.

    Пэрлаймаа: Тvвдийн олонх хvн ард нь Тvвд уламжлалт Буудын шашин шvтдэг юм. Тvвд уламжлалт Буддын шашин єнє удаан жил бvрэлдэн тогтох явцад маш олон бvлэг болон хуваагдсан юм. 17-р зуунд Чин улсын хаант тєр тогтсоны дараа, Хятадын хаан эзэн урьд хожид 1653 он, 1713 онд Тvвд уламжлалт Гэлубба бvлгийн тавдугаар дvрийн Далай лам болон тавдугаар дvрийн Банчин Эрдэнийг ширээнд суулгаж, тэр vеэс эхлэн Далай лам болон Банчин Эрдэнийн цолыг албан ёсоор тогтоож, тэдний Тvвд дэх улс тєр болон шашны байр суурийг тогтоосон байна.

    Сайн-Єлзий: Далай лам Лхас хотод Тvвдийн ихэнх районыг ноёрхож, Банчин Эрдэнэ нь Шигазад Тvвдийн єєр хэсэг районыг ноёрхож байсан юм. Далай лам болон Банчин Эрдэнийн хувилгаан дvрийг заавал тєв засгийн газарт мэдvvлэн зєвшєєрvvлж байгаад тодлох хэрэгтэй, мєн тєв засгийн газраас элч илгээн энэ ажилд оролцуулах хэрэгтэй гэж Хятадын хаан эзэн зарлиг буулгасан байна.

    Пэрлаймаа: Одоо гадаад оронд цагаачилж байгаа арван дvрэвдvгээр Далай ламыг арван гуравдугаар дvрийн Далай лам таалал тєгссєний дараа, Тvвдийн орон нутгийн засгийн газар уламжлалт хуучин зуршлаар тєв засгийн газарт мэдvvлэн, арван гуравдугаар дvрийн далай ламын хувилгааныг хайх аргаар, 1940 онд тухайн vеийн Хятадын иргэний засгийн газрын дарга албан ёсоор зарлиг буулган зєвшєєрч тодолсон юм.

    Сайн-Єлзий: БНХАУ байгуулагдсаны дараа тєв засгийн газраас Тvвдийн орон нутгийн эрх баригчдад " тєлєєлєгч томьлон Бээжинд ирvvлэн, Тvвдийг энх тайвнаар чєлєєлєх" тухай хэлэлцээ хийлгэхийг мэдэгдсэн юм.

    Пэрлаймаа: 1951 оны 5-р сарын 23ны єдєр, тєв засгийн газар болон Тvвдийн орон нутгийн засгийн газрын тєлєєлєгч Тvвдийг энх тайвнаар чєлєєлєх асуудлаар хэлэлцээр тохирорцож, "арван долоон заалт хэлэлцээр" байгуулан, Далай лам болон Банчин Эрдэнэ тус бvр Тєв засгийн газарт цахилгаан илгээх буюу мэдэгдэл хийж, энэхvv хэлэлцээрийг дэмжиж, эх орны нутаг дэвсгэрийн бvрэн бvтэн байдлыг хамгаална гэж илэрхийлсэн юм.