• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-06-13 16:35:32    
Хvvхэд алдаа гаргаж болно

CRI

    Лили 4 нас хvрчээ. Ээж нь "Миний хvv одоо том болжээ" гэж хэлэхийг сонсоод Лили дотроо би том болж байгаа болохоор ээждээ туслаж ажил хийх юмсан гэж бодох болжээ.

    Нэг єдєр Лили хєрш айлын хамт сурдаг хvvхэд Пэнпэн ээждээ туслан хувцас угааж байхыг хараад Лили ч гэртээ гvйн ирж, єлгєєстэй байгаа ээжийнхээ арьсан хувцас, ноосон цамц, ширэн гутал гээд бvгдийг хаман том тvмпэнд хийж, дээрээс нь ус хийгээд дэвтээж орхижээ.

    Ээж нь харьж ирэхэд Лили сайшаал сонсох байх гэж бодоод маш баяртай зогсож байтал ээж нь "Тэнгэр минь энэ юу болж байгаа бэ? Чи ямар хэрэг хийж байх нь энэ бэ?" гээд уурандаа хvчиндээ хvvгээ хоёр алгадаад vймvvлж орхижээ.

    Италийн нэрт сурган хvмvvжvvлэгч хадагтай Марья: "4 настай хvvхдийн хувьд тvvний єєрийн чадавх, ухаан санаа гvйцэдгvй болохоор ямар ажил хийлээ гээд сайн хийж чадахгvй байдаг. Ийм байдалд ээж хvн яах ёстой бэ" гэдэг асуулт тавиад, ээж хvн хvvхдийн тєлєє зєв арга барилыг зааж єгєх хэрэгтэй бєгєєд дагуулж хийх нь илvv сайн байдаг. Хvvхдийн алдаа буруу хийхээс айж болохгvй, хvvхдийн алдаа бурууг хvлээн зєвшєєрєх хэрэгтэй" гэж vзсэн байна.

    Тэгвэл хvvхдийн алдаа бурууг эцэг эхчvvд яаж хvлээж авах бэ гэдэг бол даруй хvvхдийн алдаа буруугаа яаж зєвєєр таних байр суурь хамгийн чухал юм. Хvvхдийн алдаа буруугаа хvлээн авах арга хэлбэр нь хvvхдэд маш их нєлєє болдог. Эцэг эхдээ буруудсан хvvхдvvд айх, ичихээс болж ямар явдал дээр ч "би хийж чадахгvй" гэдэг, энэ нь алдаа буруу хийсний дараа хvvхэд цаг тухайд нь зєв жолоодолго хийгээгvйн шалтгаан болох юм гэж Марья vзсэн байна.

    Марья хэлэхдээ: хvvхдийг хvмvvжvvлэх уламжлалт арга барилд, нэг нь шагнал урамшуулал олгох, нєгєє нь шийтгэл торгууль тавих ийм хоёр аргыг хэрэглэдэг байна. Хvvхдийг алдаа оноо гаргахаас залруулахын тєлєє байнга зэмлэж байхын оронд зєєлнєєр хэлж сургах буюу бvтээлч сурган хvмvvжvvлэх арга барилыг авч, хvvхдийн алдаа оноог ноцтой явдлаар vзэхгvй, харин дахин алдаа гаргахаас аль болохоор боломжийн хирээр зайлсхийхийг олонх эцэг эхчvvд хичээдэг. Байнга зэмлэж байх нь хvvхдийн алдаагаа таних сайн арга бусаа. Хvvхдийн алдаа гаргахыг зєвшєєрєх мєртєє хvvхэд єєрєє бие даан алдаагаа мэдэх явдал бол нэг vйлийн vр ашигтай хvмvvжvvлэх арга болох юм гэжээ.

    Жишээлбэл: ээж нь хvvхдийгээ дагуулж явах яаруу ажилтай болоод хувцсыг нь ємсгєж, товч бvрэн товчилж єгєєд дугуйгаа зvлгэж байх зуур, хvvхэд харин товчоо бvгдийг тайлаад зогсож байна.

    Энэ юунаас болж байна гэдэг асуултанд Марья хариулахдаа: учир нь хvvхэд бидэнтэй адил бус зорилготой байгаа явдал болно. Эцэг эхчvvд хvvхдийг даарчих бай гээд товч товчилж байхад хvvхэд харин єєр нэг зvйлийн бодлоор нэг товч тайлж байх нь таатай санагддаг шvv. Хvvхэд vvгээр нэг зvйлийн зугаатай байгаа хэрэг.

    Харамсалтай нь эцэг эх хvvхдийн энэ шаардлагыг ерєєс мэдээгvй байгаа явдал болно. Иймээс зарим талаар хvvхдийн алдаа гаргахыг хvлээн зєвшєєрєх хэрэгтэй юм.