Чи минь наддаа ятгын арван гурван зєєлєн эгшиг Би чинь чамдаа ятгын эгшигт чинь шингэсэн аялгуу.... уяруу, тэгэхдээ бvр ч нэг нэгэндээ уусан шингэж, уужран тєлєвших энэ сайхан дууны эгшигт заяа тvшин жаргаж, хайрт тvмнийхээ баяр талархлыг хvлээсэн А.Баяр, Туяа хоёр тэр холын онгон дархан байгальдаа сvжиглэн, омог тєгс дээдэсдээ бахдан бахархаж явнам.
"Энэ дууг бид хоёул зохиосон биш, энэ бол Монгол улсын дуу. Харин бид хоёул хамтарч дуулдгаараа олноороо бид хоёрын тухай холбон бодох болсон юм уу ? гэж санадаг, тэгэхэд бидний нутаг гэж тэр чигээрээ дуутай, шvлэгтэй, дуунд гардаг домгийн баатар шиг сайхан єлгий юм даа" гэж ятгачин, дуучин Туяа гэж билээ.
Євєр монголын залуу ятгачин, дуучин Туяа болон Євєр монголын дуулалт жvжгийн чуулгын залуу дуучин А.Баяр бол нэг гэрийн хоёр юм. Тэр хоёул хар багаасаа Yзэмчин нутгийн шаргал байгальд тоглонхон єсч, хамт сурч байснаа орны тєв Хєх хот орж, єєр єєрийн урлаг соёлын замаа эхлvvлсэн юм. Ээжээсээ тєрмєгц сайхан дуулсан домог ертєнцєд гараагvйн хойш, тэд хоёулын явж ирсэн зам, мацаж босоо vйлс нь тэд хоёулын єєрийн зориг ухаан, золбоо хийморьтой холботой юм.
1990 онд Шилийн хотод болсон аймгийн мэргэжлийн бус дууны тэмцээнд Туяа "Хувирашгvй сэтгэл" дууг ятга тоглож дуулаад тэмцээний тэргvvн шагнал хvртэж, олны мэлмийд тодорсон юм. Тvvнээс хойш Туяа Євєр монголын урлагийн дээд сургуульд сурч тєгсєєд, Євєр монголын дуу урлагийн чуулганд ажлын хуваарь авч байснаа дахин 2000 онд ажлаа орхиод хувиараа ятгын мэргэжлээр шавь бэлтгэн хvмvvжvvлэх урт аянаа эхлvvлсэн юм.
"Монгол ятга бол манай монголын язгуур урлаг юм, морин хуур гэвэл бvх монголчууд цаашлаад дэлхий нийтээрээ бараг мэднэ, харин монгол ятга гэхэд л бид єєрєє ч ухагдахуун балархай байгаад байдаг, монгол ятга нь хятад ятга зэрэг бусад ятга хєгжмvvдтэй адилтгахад зєрєєтэй тал их бий. Тийм мєртєє єєрєє ятга тоглож єєрєє дуулах хvмvvс тун цєєн санагддаг, тэгээд л шавь хvмvvжvvлэх зорилгоор ажлаа орхиод гарч ирсэн, єнєє 100 гаруй шавьтай, шавь нар маань дотоод гадаададгvй єєрийн гэсэн мэргэжлээрээ сайхан явцгааж байна" гэж Туяа гэлээд, "Язгуур урлаг монгол ятгаа нэн олон хvнд ойлгуулан мэдvvлж, нэн олон шавь бэлтгэн хvмvvжvvлье гэж бодож байна. Бас монгол ардын уртын дууг эмхэтгэх ажлыг хийж байна.
Монгол ардын уртын дуу ямар цаг vе, ямархан нєхцєл байдалд зохиогдон дуулагдсан тухай нарийн шинжлэн эмхэтгэж бий. Бид хоёул энэ зэрэгтэй явж байгаа маань дээдсээс євлєж єгсєн заяа буян байх гэж боддог, энэ бvхэндээ маш баярлаж явдаг гэж билээ.
А.Баяр, Туяа хоёрыг Євєр монголчууд андахгvй сайн мэднэ. Туяагийн ятгынхаа эгшигт шингэсэн А.Баярын уяруун цээлхэн дууны аяс нь агаарын цэнхэр долгионоор айл болгоны хойморт дамжин, ард олныхоо сонорт хvрнэ. "Эд хоёул гэж мєн тэнцсэн хос юм аа!" гэж ард олон нь vнэлцгээнэ. Ингээд залуу хосдоо ажлын єндєр амжилт хvсье!
|