Дэ хун бол Хятадын баруун ємнєд нутгийн vндэстний чєєнхийн єєртєє засах жєv болох юм. Тус жєv нь Дай vндэстэн, Жин бє vндэстэнээр гол цогч болгож, байгалийн єнгє vзэмж болон байгалын эх баялагаар маш баялаг нутаг болох юм. Сvvлийн жилvvдэд орон нутгийн ард иргэд євєрмєц онцлогтой ууа амьсгал, хvрш шороо, ус зэрэг нєхцєлд тvшиглэж, орон нутгийн онцлогтой кофе, нисинг чихэр зэрэг ургамалыг єргєн хэмжээгээр тарисан байна. Эдгээр євєрмєц онцлогтой хєдєє аж ахуйг хєгжvvлсний учир тухайн орон нутгийн хvмvvсийн орлого нэмэгдvvлэх, баяжихд нь зам нээж єгсєн байна.
Ноён Фэн янь жин бол Дэ жєvгийн єєртєє засах жєvгийн Хэ хуань тосгоны Дай vндэстний залуу болох юм. Тvvний тарисан гуравны нэг шахам гаа кофен мот нь тvvний бvх гэрийн эрдэн болсон байна. Тэрээр сэтгvvлчид хэлэхдээ, дєрвєн жилийн ємнє миний бvх гэр бvлийн 8 хvн усан дотрог тариж, орлого маш бага байсан юм. Єнєє кофе тарих болсноос гэрийн байдалд их хувьралт гарсан байна гэжээ. Тэрээр хэлэхдээ, Одоо кофе тарих болсноос орлого нэлээд нэмэгдлээ, жил бvр бараг 8000 гаруй юаний орлоготой байна, би энэ жил кофе тарихаа єргєтгєх гэж тєлєвлєж байна гэжээ.
Ноён Фэн янь жинтэй адилхан иймэрхvv тариачин vрэх тухайн орон нутагд бага бус байгаа юм байна. Танилцуулсныг vзвэл, хэдэн жилийн ємнє тvvний сууж байгаа Хэ хуань цvн тосгоны 67 vрэх айлын олонхий нь тариа тариж, євсєн євєєхэйд сууж байжээ. Тосгоны эрvvл мэндийн нєхцєл байддал нь ч маш муу байж, ойр хавийн нэртэй ядуу тосгон байсан юм. Харин сvvлийн жилvvдэд борлуулга сайн кофе тарисны улмаас тосгоны иргэдийн орлого нийдэм нэмэгдсэн байна. Сэтгvvлчийн тус тосгонд сурвалжлаж ойлгосон байдлаас vзвэл, єнєє тосгоны айл vрэх болгон тоосгон байшинд сууж, бишгvй олон хvн єнгєт зурагт, VCD болон тарагтор авч, тосгонд бас шинэ сургууль байгуулсан юм байна.
Тосгоны иргэд сэтгvvлчид хэлэхдээ, кофе тариж ургуулах гэдэг бол маш нарын техник болох юм, нэг удаагийн хорхой шивжийн гамшиг гэхэд л тэдний нэг жилийн хєдєлмєрийг юу ч vгvй хоосон болгож болох юм байна. Гэтэл сvvлийн жилvvдэд тосгоны иргэд юунд кофе тарисан вэ гэвэл Дэ жєvгийн кофен аж ахуйн нэгжийн сайн бодлогоос болсон юм байна.
Тосгоны иргэдийн хэлж байгаа кофен аж аухйн нэгж гэдэг нь Хун тянь корпурац компани болох юм. Тус компани бол 1997 онд Дэ жєvгийн засгийн газрын дэмжлэг доор байгуулагдсан юм. Тус компани орлогч захирал ноён Пэн жvн рэнь хэлэхдээ, тариачид сэтгэлийн зовлонгvй кофе тариулхын тєлєє бид тариачидад хєрєнгє мєнгє болон худалдан авах vний баталгаа зэрэг олон талын дэмжлэг, хєнгєлєт vзvvлсэн байна гэжээ. Тэрээр хэлэхдээ,
Yнийн баталгаа гэдэг нь манай компани тариачидтай гэрээ байгуулаж, нэг кг кофен vнийг 1.30 мєнгєєс доошгvй vнээр худалдан авхыг хэлж байна, зах зээлийн vнэ єсєх vе компаний худалдан авах vнэ нь ч єсєх болно. Нєгєє нэг талаар хєрєнгє оруулалтыг батлах болно. Нэг тариачин vрхийн нэг гаа кофе тарихд оруулах хєрєнгє нь 4500 юаниа давахгvй, давсан хэсгийг компани даах болно гэж компани тариачин vрэх бvрд амласан байна. Гаралтыг батлах гэдэг нь тариачид компаний техникийн жолоодлогийн дагуу кофе тарих юм бол компани тэдний тарисан кофегийн гаа бvрийн гаралт нь 1.5 кг байхыг балахыг хэлж байна гэжээ.
Бvртгэлийн тоо баримтаас vзвэл, 2004 оны эцийн байдлаар Дэ жєvгийн кофе тариж ургуулсан талбай 2600 гаруй гаагаас давж, 20 мянга гаруй тариачин vрэх дайчлагдаж, тухайн жилийн тариачин vрхийн орлого 3000 гаруй юань нэмэгдсэн байна. Єнєє Дэ жєv маань Хятадын хєдєє аж ахуйн яамны "Ємнєд Азийн халуун бvсийн нэрт ургамалын бааз" болсон байна. Одоо Дэ хунгаас гаралтай кофен бvтээгдэхvvн нь Сингапур, ємнєд Солонгос, Вьетнам, Саудын Араб зэрэг бишгvй олон орон болон бvс нутагд экспортлож байна. Ноён Пэн жvн рэнь хэлэхдээ,
Бид 2010 оноос ємнє, тухайн орон нутгийн кофен ургамалын талбайг 6600 гаруй гаад хvргээж, жилийн боловсруулах хvчин чадлыг 20 мянган тоонд хvргээж, бvх хятадын олон их ба дунд хотуудад єєрийн кофен бvтээгдэхvvнээ оруулах болно гэжээ. \Г. Сайн-Єлзий найруулан бэлтгэв.\
|