• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-06-13 16:54:43    
Хятадын Гуанши эдийн засгаа хєгжvvлж байна

CRI

    Хятадын баруун ємнєд нутагд байрлаж байгаа Гуаншигийн Жуан Yндэстний Єєртєє Засах Район бол Хятадын Зvvн ємнєд Азийн орнуудтай эх газар болон тэгисээр залгалдаж байгаа цорын ганц муж болох юм. 1992 онд Хятадын засгийн газар Гуаншигийг Хятадын баруун ємнєд нутгийн "далайд нэвтрэх гарц" болгосон байна. Сvvлийн жилvvдэд Гуанши єєрийн энэх газар зvйн давуулгаа бадруулж, гадаад хадаалдааны цар хэмжээгээ ихээр єргєтгєєж, єєрийн районы хєрєнгє оруулах орчингоо сайжруулсны улмаас эдийн засгийн хєгжлєє торвитой тvлхэн ахиулсан байна.

    Гуаншигийн Жуан Yндэстний Єєртєє Засах Районы зvvн талд Хятадын эдийн засаг хєгжсєн зvvн мєнєдийн тэгисийн эрэг дагуугийн район байж, баруун ємнє талаараа Вьетнамтай мянга гаруй км-ийн эх газард залгалдаж байдаг учир газар зvйн байршлаар маш их давуулагтай юм. Гуаншигийн Єєртєє Засах Районы орлогч дарга ноён Гvє сэн кvнь сэтгvvлчид хэлэхдээ, Гуаншигийн онцгой газар зvн байршил нь гадаад эдийн засаг хамтын ажиллагааг хєгжvvлэхд маш ашигтай юм гэжээ. Тэрээр хэлэхдээ,

    Гуанши муж бvс нутаг газар зvйн байршлаар маш их давуулагтай байгаа учир Хятад болон зvvн ємнєд Азийг холбох гvvр болох ёстой байна гэжээ.

    Танилцуулсныг vзвэл, Єнєє Гуаншид хилийн боомт 12, гамар 21 байгаа юм байна. Хятадаас Вьетнамаар дамжин зvvн ємнєдийн олон орнуудад хvрэх 3 том засмал замуудын дотор 2 нь Гуанмигийн хилд байгаа юм. Гуаншигийн тємєр зам Вьетнамын тємєр замтай холбогдож байгаа бєгєєд галт тэрэг нь Вьетнамын нийслэл Ханойд шууд хvрч болдог юм байна. Тэнгис далайн тээврийн талаар Гуаншид Хятадын эх газраас АСЕАН-ны орнуудад хvрэх хамгийн ойр гарам хотууд байдаг. Агаарын тээврийн талаар Гуашигийн Нань нин хот, Гvй линь хот АСЕАН-ны орнуудын олон хотуудтай агаараар нэвтрэх болсон байна.

    Дvн шин хот бол Гуаншигийн хилийн боомт хотын нэг болох юм. Тус хот нь Вьетнамын Мангай хоттой Бэй лvнь голоор алслагдаж байна. Сэтгvvлч тус хотод сурвалжлаг хийх vе хэдэн зуугаад хотын иргэд єглєє эрт боомтоор хил гархыг хvлээж байгаа харагдсан юм. Дvн шин хотын боомтын ажилтны танилцуулсныг vзвэл, эндэх хотын иргэд Вьетнамын ххх хотод дэлгvvр нээсэн юм байна. Ингээд тэд єглєє эрт хил гарч дэлгvvрээ ажлуулхыг яарч байгаа юм байна. ххх хотод дэлгvvр ажлуулаад 5 жил болж байгаа хотын иргэн ноён Лио шинэ хэлэхдээ,

    Єдєр бvр ийм байдаг. Єдєр бvрийн 8 цагт боомт нээнэ. Бид ердєє л 6 цагт энд ирж оосролдог юм гэжээ.
Тэрээр бас хэлэхдээ, Дvн шин хотод надтай адил хил гарч наймаа хийж байгаа хvмvvс мянга гаруй байна. Мєн адилхан Вьетнамчууд бас Дvн шин хотод ирж, наймаа хийдэг байна гэжээ. Єнєє Дvн шин хот нь Хятадын хамгийн чухал эх газрын боомт хотын нэг болсон бєгєєд хилээр орж гарч байгаа хvний тоо нь бvх Хятадад 3-р байранд орсон байна. 2004 онд Дvн шин хотын импорт экспортын худалдааны хэмжээ 2 тэрбум юаньд хvрсэн юм байна.

    Дvн шин хот бол Гуанши мужийн хил худалдааны хотын хєгжлийн нэг дvр дєрєх болох юм. Єнєє Гуаши зvvн ємнєд Азийн орнуудад голцуу хувцас, гэр ахуйн цахилгаан бараа, механиг тоног тєхєєрємж болох бєгєєд мєн эдгээр орнуудаас vлэмж хэмжээний хєдєє аж ахуй, туслах аж ахуйн бvтээгдэхvvн болон аж vйлдвэрийн тvvхий матриал импортоор оруулж байгаа юм байна. 2004 онд Гуанши болон АСЕАН-ны орнуудын худалдааны хэмжээ 1 тэрбум ам.долараас давж, бvх єєртєє засах районы нийт худалдааны хэмжээний дєрєвний нэгтэй тэнцсэн юм байна.

    Гурван жилийн ємнє, Хятад болон АСЕАН-ны орнууд эдийн засгийн хамтын ажиллагааны бvх талын ерєнхий хэлэлцээр байгуулж, Хятад болон АСЕАН-ны чєлєєт худалдааны бvсийг эхлэн байгуулсан юм. Энэ нь Гуаншид хєгжлийн шинэ аз тохиол олгосон байна. АСЕАН-ны олон орнуудтай эдийн засгийн хамтын ажиллагаагаа улам эрчимжvvлхийн тєлєє Гуанши дэд бvтцийн бvтээн байгуулалтаа бvрэн тэгvлдэр болгож, хєрєнгє оруулалтын орчин ахуйгаа сайжруулсан байна. Yннд хамгийн чухал нь тухайн орон нутгийн зам харилцааны байдлыг сайжруулах явдал болох юм. Бvртгэлийн тоо баримтаас vзвэл, сvvлийн жилvvдэд Гуанши муж их хэмжээний хєрєнгє оруулалт хийж зам харилцааг сайжруулсан байна. Yvнд зєьхєн ноднин жил гэхэд 13 тэрбум юаний хєрєнгє оруулаж зам байгуулсан байна. Мужийн орлогч дараг ноён Гvє сэн кvнь хэлэхдээ, Одоо бид гадаадад нээлтэй байх эрч хvчээ улам эрчимжvvлж байна, ялагууяа Гуаншигийн єєрийн vам харилцааны байгуулалтаа эрчимжvvлж байна. Бид Хятад болон Зvvн ємнєд Азийг холбох хамгийн дєхєм, хамгийн хурдан, хамгийн аюулгvй, хамгийн vр ашигтай зам харилцааны сувгийг бvрэлдvvлж, тус зам харилцааны сувгаар эдийн засгийн хєгжлийг ахиулах болно гэжээ. \Г. Сайн-Єлзий бэлтгэв\