Жэн Хайшягийн дараа Хятадын эмэгтэй сагсын тамирчин Америкийн мэргэжлийн эмэгтэй сагсын тэмцээнд оролцож чадаагvй юм. Бээжингийн цагаар дєрєвдvгээр сарын есний єдєр Хятадын нэрт тамирчин Сvй Фэйфэй Америкад хvрэлцэн очиж, Сакарамант багт нэрээ бvртгvvлсэнээр Хятадын тамирчин дэлхийн хамгийн дээд зиндааны мэргэжлийн эмэгтэй сагсын тэмцээнд нэгдэн орсон байна. Вэйзийн асуудлаас болж, Сvй Фэйфэйтэй ижил нэгэн багт сагс тоглох гэж байгаа Хятадын тамирчин Мио Лижэй мєн сарын сvvлчээр Америкад хvрэлцэн очсон байна.
Сvй Фэйфэй болон Мио Лижэй Хятадын эмэгтэй сагсын шигшээ багийн шилдэг тамирчин юм. Тэд улсын дотоод байхад Хятадыг тєлєєлж маш олон тэмцээнд оролцон, сайн амжилтад хvрч байжээ. Сvй Фэйфэй чарайлаг тєснєрєєр нэн ч Хятадын олон тvмэнд гvн таалагдсан байна.
Америкийн мэргэжлийн эмэгтэйн сагсын тэмцээнд сагс тоглох болсон нь Сvй Фэйфэйгийн хvсэл мєрєєдлийг бодит хэрэг болгосон байна. Энэ эрмэлзэл нь биелэгдэх боломжгvй гэж тэрээр бодсоор байсан юм. Тvvний хvрэлцэн ирсэнд тухайн нутгийн хятадчууд халуунаар угтан авчээ. Уг багийн удирдагч болон тухайн нутгийн хятадчууд Акшейн спортын тєвд Сvй Фэйфэйд зориулсан угтах ёслол хийсэн байна. Хvмvvсийн халуун сэтгэлд Сvй Фэйфэй маш баярлан, "Анх удаа энэ нутагт ирж байгаа хэдий ч єл таних сэтгэгдэлгvй байна. Гэртээ байгаа мэт талбиу байна" гэжээ.
Сакарамантын хvн сагсан бємбгийг хотынхоо омогшлоор vздэг. Тэд мэргэжлийн сагсны эрэгтэй эмэгтэйн хоёр багтай. Єнгєрсєн тэмцээний улиралд уг баг баруун нутгийн шигшээ тэмцээнд орж чадсан боловч эхний тэмцээнд ялсан нєхцєлд хоёр хожигдож, шувтаргааны тэмцээнд оролцох тохиолоо алдсан байна. Насаар их байгаа нь ялагдалд учирсан vндсэн шалтгаан болохыг Багийн удирдагч мэдрээд дэлхийн хэмжээнд шилдэг тамирчин элссэн байна. Сагс тоглох олон талын мэргэжил бvрдсэн бєгєєд тоглолтын яг насандаа байгаа Сvй Фэйфэй болон Мио Лижэй энэ тохиолд элсэгдэж Америкад ирсэн юм.
Сvй Фэйфэйгийн хувьд єєрийнхєє ирээдvйгийн тухай нэн олон давуу хvсэл байхгvй юм. Тэрээр хэлэхдээ, єнєє би єєрийн биедээ бодит тєлєвлєгєє тогтоогvй, жишээлбэл багийнхаа гол хvчийг єрсєлдєх зэрэг. Єдєр бvрийн дасгалд бvх хvчрээрээ чармайх юм бол тохиол аяндаа ирэх болно гэжээ.
4-р сарын 26-наас эхэлж, СvйФэйфэй багийнхаа тєвлєрсєн дасгалд оролцсон байна. Тэрээр хэлэхдээ, ямар ч сул цагийг vрэгдvvлэхгvйгээр дасгалжуулагчын удирдлагын дагуу биеийн чадавхаа дээшлvvлж, хойшдийн тэмцээнд vндэс тавьх болно гэжээ.
|