• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-06-14 16:52:58    
Урт наслахад загасны мах тустай

CRI

    Япончуудын дундаж наслалт нь 84-85 нас хvрч байгаа бєгєєд Япон улсад тарган тарган хvvхнvvд харьцангуй цєєн байгаа юм. Энэ байдлын тухай хvнсний зvйл судлаачдын vзэж байгаагаар, дэлхий дээр японуудын хvнсний зvйл нь єєх тосоор хамгийн бага байна. Японы оршин суугчид єдєр тутам зєвхєн 58 грамм єєх идэж байна. Тэд мах л идэх юм бол загасны мах нь дээр, загасны мах нь vхрийн махыг бодох юм бол хол бага єєхтэй гэж vздэг. Загас гэдэг амьтан ерєєсєє тураг мах ихтэй байдаг, 100 грамм загасны маханд 2 грамм хvрэхгvй єєх байгаа бєгєєд харин 100 грамм хиамд бол 10 грамм илvv єєх байдаг. Норвегийн мундаг єєхтэй яргай загасанд агуулагдаж байгаа халууны хэмжээ нь гахайн халимлаас талаар бага байдаг юм.

    Загасны махыг бvхэлдээ уураг агуулж байна гэж мэдээрэй. Загасны мах ходоодонд амархан шингэдэг, 100 грамм загасны мах нь хvний биед дєр тутмын шаардагдах уургийн талыг хангаж чаддаг. Загасны мах нь бас хvний бие махбодад шаардлагатай A, D, E зэрэг олон тєрлийн амин дэм хангадаг. Загасны маханд бас тєрєл бvрийн єєхний хvчил байгаа болохоор цус єтгєрєх буюу зvрхний євчнєєс сэргийлж чадах бєгєєд их тархи, мэдэрлийн нэхдэс, нvдний торлог бvрхэвч зэрэгт ч тустай юм. Жирэмсэн бvсгvйчvvл болон нялх хvvхдvvдийн хувьд бол эдгээр єєхний хvчил нь нэн ч дутагдаж болшгvй зvйл юм. Шинжлэх ухааны эрдэмтэдийн сvvлийн vеийн судалгааны дvнгээс vзвэл, єєхний хvчил нь бас ужигшсан vрэвсэл, чихэр шижин євчин болон зарим хорт хавдрыг анагаах vйлдэлтэй юм байна.

    Загасны мах бол бас vлэмж хэмжээний натрий агуулж байгаа хvнсний бvтээгдэхvvн юм, энэ нь хvний биеийн минерал бодисийн тэнцvvрээ хадгалхад тустай бєгєєд хvний биед селен, йод, фтор хангадаг байна. Иймээс хэтэрхий их микроэлемент шингээн авч болзошгvй юм гэж зовох хэрэг алга. Яргай загасанд селен хамгийн их агуулагдаж, гол мєрний загасанд бол тvvний тал хир бий. Хvн єдєр бvр 100 грамм загасны мах идвэл, єдєр бvрийн йод хvлээн авх шаардлагыг нь гvйцэд хангах тєдийгvй бамбай бvлчирхайн євчнєєс ч сэргийлж чаддаг байна. Хvний биед магний дутагдвал уймран бухимдах байдал илэрдэг. Ийм байдалд загасны мах идэж магний нєхєж, сэтгэл санаагаа тайтгаруулах зорилгодоо хvрч болох юм. Сургуулийн хvvхдvvдэд авч хэлбэл, загасны мах байнга идэх нь хvvхдийн их тархины ажиллагаа, цээжлэх чадвард нь ч тустай юм. Л.Буянтогтох орчуулав.