Хуучны нэг сайхан vг байдаг. "Дєнжингvй дємбєйн Ойдов уншуулснаас Дvнжинтэй тvмэн эх дуулуусан нь ахлана" гэдэг. Энд монголчуудын уртын дуугаа оройлон шvтдэг шашин бурхны номтой зэрэгцvvлэн ярисан зvгээр нэг толгой холбосон сул vг биш юм. сайхан дуу дуулсан айл гэрийн зад арилж, муу муухай нь vгий болдог гэдэг. Ер монгол газар нутаг, монгол хvнийг уртын дуугvйгээр нь тєсєєлєхийн аргагvй юм.
Монголчууд уртын дуудаа ус агаар шиг уусан байж цэнгэдэг, уртын дуу монгол хvн бvрийн зvрхний цохилого, судасны логшоогоор даймждаг хир нь ч хvн бvр тэрэх эрхэмсэг нандин дуугаа дуулж чаддаггvй. Тиймээс дуугаа хийморлон дээдэлдэг шигээ сайн дуучнаа хvндлэн єргємжилж, тєрийн их дууч, богдын дэргэдэх дууч хэмээн авиас билгийг нь дархлан хамгаалдаг. Євєр монголчууд энэх уламжлалаа орхигдуулалгvй, vе шат дараалан уртын дуучнаа дархалсаар иржээ. Нэгдvгэр vейн дархан дуучин Лхжав, хоёрдугар vейн дархан дуучин Лхсvрэн болно. 2004 онд гуравдугар vейн дархан дуучин ч цолгорч, энэх яруу сайхан алдрыг Євєр монголын vндэстний дуу бvжгийн хvрээлэнгийн Даваасамбуу хvртсэн байна.
2004 оны 8-р сарын 22-ны єдєр бол дуучин Даваасамбуугийн бvхийл амь насны мартагдашгvй нэгэн єдєр болно. тус єдєр Шаньси мужын Жинчэн хотод, улсын соёлын яамнаас эрхэлсэн "бvх улсын язгуур ардын дуу урлагийн тэмцээн" явагдсан байна. Даваасамбуу язгуур уртын дууны хувьд нэр мэдvvлэн оролцов.
Тэмцээн ид ширvvн явагдаж, дуучид єєрийн vндэстнийхээ язгуур дуу урлагийн охи шєлдийг илрvvлэн, тусгай мэрэгжилтэд гайхан бишэрч, vзэгчид ухайлан алага ашицагана. Даваасамбуу монгол тєрийн найрын дуу "Богд Чингэс"-ийг дууллаа.
Тэнэгэр тайван аялгуутайгаас олон янзын эхшиг чимэгтэй болж, хvнтэдгэлтэй бадрангуй аялгуу ориглон дээшилж, шуранхай руу чутгаж, зvйл зvйлийн нугала, хэнгэр цохилт, амьсгалын цохилт, шигшилт, давхилтаас сонсч ханашгvй эхшиглэг сонстоно. Ялангуяа хоолойны цоорын хавсарлагатайгаас тєв эрхэмсэг тєрєх намба нь бvрэн тодорч, тvмэн цэргийн омогт дvр, жавхлант тайчин байдлыг санагдуулж, далайц, цогцолбор, цараагийн талаар сvртэй, том, єргєн боллоо. Даваасамбууг дуулж барахын зэрэг тус удаагийн тэмцээний хянагчын нэг, тєвийн vндэстний их сургуулийн дуу хєгжмийн онолын форфессор Фань Цvєин тайзанд гарч, мекирфон авч, "11-р номорт дуучны "Богд Чингэс" миний дурсамжыг сэргээж, єнгєрсєн цаг vейг эрэгцvvлэн санагдуулсан байна. Язгуур уртын дууг би найз Лхажав, Буяндэлгэрээс сонсч судлан ярилцаж байсан. Энэ бол даруй язгуур уртын дуу, энэх содон урлагийг ийм бvтнээр хадагалж байгаа нь баярлууштай...." гэлээ.
Тэмцээний дvнд Даваасамбуу 99.50 хувийн єндєр хувь олж, монгол уртын дууны дархан дуучнаар цоллогдсон байна. "би олон шан олсон. Гэвч тэдгээр шан намай шантруулсангvй. Би дархан дуучин гэх цолд горидсоор ирэв. єнєєдєр миний урлагийн vйлсийн хамгийн их хvсэл биелэгдлээ" гэж Даваасамбуу догдлон ярина.
Нутаг нутгийн дууд хvн ардын аж тєрєх гvн утага, уярал ухаарал нуугдаж байдаг. Даваасамбуугийн тєрсєн нутаг Хєвєєт шар хошуу гэгч мєн нэгэн уртын дуу, хєлгийн тоостой нутаг билээ. сайхан дуулдаг аав нь адуу малдаа явахад аялуулан исхэрч байдаг тул араас нь дагадаг Даваасамбуу нь ч аяндаа "Бурхан шаазан огторгуй", "Цомбон туурайтай хvрэн" зэргийг дуулчихдаг болов. Их найрал хєгжим шиг гайхалтай сайхан аялгуугаар шагин шуугин дуулж байсан усны шувууд нэг л шєнийн хооронд бvгд буцасныг хараад эрхгvй нолмос унагаах Даваасамбуугаа хараад аав нь "Миний хvv урлагч хvний сэтгэлэгэтэй, хожим их дуучин болж мэдэнэ" гээд улам олон дуу заах болов. Даваасамбуу ч багаасаа "Радиод дуулж чадах дуучин болбол хэдvй сайхан бий" гэж бодож л явана.
1972 онд Євєр монголын урлагийн сургууль сурагч элсэх чимээ Даваасамбуугийн нутгаар уламжлагдана. Даваасамбуу нэр мэдvvлэн шалгаж, тусгай мэрэгжил олноос оройлсон ч гарлын асуудал нь сvvлдэгдэж, холбогдох байгууллага зєвшєєрєхгvй байлаа. энэ vед Хєвєєт шар хошууны бололвсролын товчионы Тємєрдаш дарга харин, "бид нутгийнхаа хамгийн сайн сурагчыг хvргэвэл зохино" гэсэн саналыг дурдан, альваа явдлыг урагштай болгосон байна. Намар нь Даваасамбуу Євєр монголын урлагийн сургуульд орж, Зууннаст багшид шавилан, уртын дуу сурчээ. "уртын дуу дуулж сурна гэгч тийм хялбар биш гэдгийг тэр vед ухаарсан, vгийг нь цээжлээд аялж сурмагц тэр дууг сурчихсан гэсэн минь дэндvv гэнэн бодол байлаа." гэж Дваасамбуу ярисан билээ. Тэр Зууннаст багшаас уртын дуу дуулах овидас эрдмийг эзэмшин, Євєр монголын дуу бvжгийн бvлгэмд хувиагдан ажилласан байна. Тус бvлгэмд, Даваасамбуу каситаас дууг нь соносон биширч байсан Лхажав, Лхасvрэн мэтийн багш нартайгаа цуг ажиллах болж, урам зориг ихээр оргилж байлаа. Мєн эдгээр багш нараас уртын дууг утага тvvлдэр, амьлуулан дуулах болон тайзанд дуулах туршлага мэрэгжлийг хичээнгvйлэн суралцсанаас дуулах чадвар нь улам бадарсан байна.
Удалгvй Даваасамбуу радиод дуулах болов. Телевиз дээр ч дуулах болов. Тэр улс районы олон удаагийн дууны тэмцээн дээр шан гардаж, нийгэм нийтийн нэр нєлєє нь єргєжин, єнгєрсєн зууны наяад оны эхэн, дунд vеэр хамгийн хvрээлэлтэй дуучны нэг болсон байна. Одоо тэрээр Євєр монголын дуучид хєгжимчидийн нийгэмлэгийг гишvvн, тєрийн 2-р зэрэглэлийн жvжигчин болж явана. Тvvний тєлєєлєх бvтээл гэвэл, "Жаахан шарага", "Цомбон туурайтай хvрэн" зэрэг дуунууд байдаг.
Мэдээжээр єнгєрсєн зууны ерээд оноос бvх орон даяарт зах зээлийн эдийн засгийг чєлєєтэй бологосон их урсгал нь нийгэмийн бvх ажил, тєрлийг нєлєєлж, шинэ тогтоц дэглэм бvрэлдэн эхэлсэн юм. язгуур уртын дуу гэх єнє удаан тvvхтэй давцан ч энэх шинэ урсгалаас болж, шинэ дэглэм зvг шилжсэн билээ. Энэ vед олонх уртын дуучид чаддаг л юм бол богонь дуу дуулах болов. Даваасамбуугийн найз нєхдєєс олон хvн богонь дуу дуулах болсон мєртєє тvvнийг ч нийгэм таниж, цагийн єнгийг дагаж амжаарай гэж сануулсан байна.Гэтэл Даваасамбуу харин "нэг тєрлийн урлагийн єртгийг олох мєнгє хийгээд хэвлэл мэдээллийн илэрцээр л хэмжиж болохгvй" гэж язгуур уртын дуугийн давцангийн шудрага сахигчийн байр суурьтай хариулжээ. Гэвч адилхан хvн болж тєрєєд адилхан дуучин болж заяагаад бусад нь зах зээлд орж, мєнгє олж, гэр, машин гялалзуулж явахыг хараад атаархаж адилтгахгvй хvн гэж vгий юм. Даваасамбуу шиг нэгийг бvтээе гэж зvтгэдэг хvнд нэн их сэтэлт болсон ч, тэр уртын дуугаа дуулж тайтахрана. Тэр боловсролоо тасалдуулсангvй мєртєє уртын дууны тvvхийн тундсаас шимэ хайж, монгол тvvх, угсаа зvйн ном судрыг судлан суралцчээ. Ингэх тусам Даваасамбуугийн дууллага нэн язгуур зvг аажмаар шилэлт хийж байлаа. Тэр, "би нэг насаа уртын дуунд зориулчихсан, би уртын дуунд танч хайртай. Намай ажлаас хєєсєн ч би энэх дуулах арга маягаа баримтлана" гэж гэргийдээ олонтоо ярисан гэдэг.
Язгуур ардын дуугаа дуулж чаддаг нь, сонсч байсан нь бvгд єндєр насалж, залгаагаар ертєнцийн мєнх бусыг vзvvлж, залуучууд нь хэсэглэн авч шинэ арга маягаар шийдвэрлэн хэргэлдэг болсон нь ганц монгол vндэстэнд л биш, бvх улст иймэрхvv vзэгдэл тvгээмэл болсноос улсын соёлын яам аврах зорилтоос язгуур ардын дууны тэмцээнийг явагдуулсан байна.
Тал нутагт хангай тэрэг харагдхаа болиж, агт хєлєг нь машин моторт орлогдож, бэлчээр євс нь тємєр торт хэсэглэгдэн хувирсан ч сvvний vнэр ханхалсан дуу нь хадагалагдсаар гэснийг Даваасамбуу хэлж єглєє.
Yндэстний орхигдуулж болошгvй соёлын нэг шєлтийг ганц хоёр дуучин дуулж судлах нь энэх урлагийн хєгжил бадрал бус гэж Даваасамбуу бодоно. Тэр тєрєлхий хоолой сайн хvvхэд таарвал нэг мєнгє ч авахгvйгээр єєрийн чаддаг дуулах аргаа заана гэж сурвалжлагчид тусгайлан ярисан сан. Дархан дуучин Даваасамбуугийн хоолойны шид удаан оршихыг зvгэнэе.
|