Н.Сайнцогтын багын нэр нь Загпvрэв гэдэг. 1914 ны 2-р сарын 23-ны єдєр цахрын чуулаганы Гєлє хєх хошууны 2-р сумын нэгэн ядуу малчны гэрт тєржээ. Н.Сайнцогт 15 насалтлаа голцуу аав ээжээ хавсран мал малжлын ажилд оролцож байжээ. 15 настайдаа Гєлє хєх хошууны нартын сургуульд орж, бичиг vзээд хожим нь Хайрхан энгэрийн бага сургуульд шилжин суралцав. Ингээд 19 настайдаа бага сургуулиа тєсгєєгєєд 23 насалтлаа гэрдээ байж, хєдєлмєрт оролцжээ. Н.Сайнцогт энэ хооронд ураг барилдав. Тvvний хадам євєє нь Пvрэв гэдэг нэртэй тул vнийг цээрлээд уг нэрээ халж, Сайцунгаа гэсэн нэр авсан байна.
Н.Сайнцогт 23 настайдаа Жан бэйсянь дэх Цахрын монгол залуусын сургуульд орж суралцав. Тэр жилийн сvvлчээр Японд очиж сvралцхаар шалгуулаад хир тэнцсэн байна. тэр 1937 онд Японы Токио хотноо хvрсний дараа тэндэх "нєхєрсєг хєршийн нийгэмлэг"-д нэг жил Япон хэл сурчээ. дараа нь Токиогийн Дорнод Азийн их сургуулийн боловсролын дээд сургуульд орж 4 жил суралцсан байна. энэ хугацаанд Н.Сайнцогт зохион бvтээллэгэд авиаслан шуурхайлаад "сэтгэлийн хань" хэмээх шvлгийн тvvвэр болон "Элс манхны эх нутаг" хэмээх єдрийн тэмдэглэлийн хэлбэртэй найрууллын зохиолыг бичиж хэвлvvлсэн байна.
1942 оны эхээр улстаа буцаж ирээд, Баруун сvнид хошууны охидын сургуульд багшилж байжээ. Дараа нь хуурмаг монголын засгийн ордонд Тэмцэгдонровын соёлын нарийн бичээчээр хэдэн сар ажилласан байна. Зєвлєлт-Монголын холбоот цэрэг Япон дээрэмчидийг vлдэн хєгєєд цахар нутгийг чєлєєсний сvvлээр Н.Сайнцогт бас цахар аймгийн орлогч даргаар нэг vе ажиллаж єнгєрєв. Энэ хэдэн жил тэрээр "Манай монголын мандах дуу" гэдэг єгvvлэл найрууллын зохиолыг хэвлvvлсэн бєгєєд "Урагшлах манай уурын дуун" гэдэг шvлгийн тvvврээ бичсэн байна.
Тэр 1945 оны 11-р сард БНМАУ-д очоод Улаанбаатар дах Сvхбаатрын нэрэмжит намын шинэ хvчний дээд сургуульд хоёр жил шахам суралцсан байна. энэ хооронд тэрээр "Эрх чєлєє", "Улаанбаатар", "Саалчин хоёр дvv минь", "Yvр" гэх мэтийн шvлгvvдийг зохиож, Є.Цолмон гэдэг нэрээр нийтлvvлж єнгєрсєн юм.
Н.Сайнцогт 1947 оны 11-р сард улстаа буцаж ирээд чєлєєлєх дайны гал халуун тэмцэлд гавшгайлан оролцсон байна. Тэр улстаа буцаж ирсны дараа Сайцунгаа гэдэг нэрээ халаад одоогийн олны сайн дууддаг Н.Сайнцогт гэдэг нэрийг авчээ. Энэ хугацаанд тэрээр Євєр монголын єдрийн сонины хороо, Євєр монголын ардын хэвлэлийн хороо, Євєр монголын намын хорооны сурталчилгын хэлтсийн утага урлагийн газар, Євєр монголын утага урлагийн ажилтны холбоо зэрэг газарт урид хожид ажиллажээ.
Тэрээр чєлєєлєх дайн, нийгэм журамт хувьсгал болон нийгэм журамт бvтээн байгуулалтын явцад, тєрєл бvрийн уран зохиолыг тун олон зохион бvтээгээд, тvмний хvрээллийг олж явлаа. Тvvний тєлєєлєх бvтээл гэвэл, "Элс манхны эх нутаг", "Манай хvцэрхэг дуун", "Хєх торгон тэрлэг", "Баярын дуулал", "Шулуун хєхийн тэмдэглэл шvлэг" байж, бас холбоо, дуу, шог яриа, vлгэрийн зохиол, онол шvvмжийг ч олон бичсэн байдаг. тэр бол бас ч алдарт орчуулагч болно. Н.Сайнцогт нєхєр 1973 оны 5-р сарын 13-ны єдєр Шанхай хотноо нас барсан байна.
|