• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-06-14 17:13:32    
Хvvхдийн санал бодлыг сонсох ёстой

CRI

    4 настай Хуй хуй ээждээ "Єнєєдєр би юу ч идэхгvй байж болно уу ?" гэсэнд ээж нь хэсэг удаж байснаа хvvхэд єдєр болгон дандаа сvv, талх идээд байх хэцvv байх, солиж єєр хоол хийж єгье гэж бодоод:
"Тэгвэл ээж нь хvvдээ єндєг хийж єгье, болох уу ?" гэсэнд, "би юу ч идэхгvй, идмээргvй байна" гэж Хуй хуй бvр уурлаж гарав.

    Ээж нь єєр юу ч хэлсэнгvй, єєрєє бага сага гоочлоод, хvvгээ цэцэрлэг хvргэх замдаа, ойролцоо байгаа эмнэлэгт очиж vзvvлжээ. Эмч хvvхдийн биеийг vзээд, зvгээр зvгээр, хvvхэд зарим vед хоол идэхгvй байх нь байнгын vзэгдэл юм гэж хэлжээ.

    Yдэд хvvгээ тусах vе ээж нь Хуй хуйгаас "Юм идэх vv?" гэж асуусанд Хуй хуй "Хичээл дээр єлсєєд юм идмээр байсан, ээж ээ! тvргэн гэртээ очиж, юм идмээр байна" гэхэд ээж нь хариу инээжээ.

    Хvvгийхээ єлссєн байдлыг хараад ээж нь Хуй хуйгаас "Єглєє юунд хоол идэхгvй бэ?" гэж асуусанд Хуй хуй "удаан хугацаа дандаа нэг л адилхан юм идээд байх нь сонин биш, би дургvй" гэсэнд ээж нь "Тэгвэл дараагаар ээж нь хvvдээ олон янзын хоол хийж єгнє, гэвч єдєр болгон сvv уухгvй байж болохгvй" гэжээ.

    Хуй хуй "Болно, би єдєр болгон сvv ууна, дараа нь єєрийн дуртай хоолоо иднэ" гэжээ.

    Эх vрийн харилцаа ямар байх ёстой бэ? Хуй хуйгийн ээж бидэнд маш сайн хариулт єгчээ.

    Хvvхдийнхээ санал бодлыг илvvхэн сонсч, хvvхдийн сэтгэл санаан дээр илэрч байгаа хувирлыг ойлгож, цаг тухайд нь шийдвэрлэж байх нь эцэг эх хvvхдийн харилцааны баримтлах чухал хэм хэмжээ юм.

    Зарим эцэг эх хvvхдийн дэргэд эрх сvрээ алдахаас айдаг, дээрх жишээнээс ээж нь хэрэв єєрийн эрх сvрээ бодоод Хуй хуйг заавал сvv, талхаа идсний дараа цэцэрлэгт нь хvргэнэ гэх юм бол Хуй хуй лав идэхгvй, иймэрхvv хvчээр албадах арга барил нь Хуй хуйд нэн их дарамт хvлээс болж мэднэ. Иймээс бид заавал хvvхдийн ертєнцєд орж, тэдний санал бодлыг сонсвол эх vрийн харилцааг байгуулахад ашигтай юм.

    Бас зарим эцэг эхчvvд, "бид хvvхэдтэйгээ сайхан харилцахгvй байх биш, харин бид яаж хийсэн ч санаанд хvрч чадахгvй байна, ялангуяа хvvхэд єсєхийн хирээр бидний хоорондын санал бодолд нэн их зєрєєтэй болж байна. Ийм байдалд бид яах ёстой юм билээ" гэж санаа алдаж байгаа аав ээж олон бий. Эцэг эх болон хvvхдийн хооронд ийм байдал гарч байгаагийн гол асуудал бол эцэг эхчvvл хvvхдийнхээ санал бодлыг сайн ойлгохгvй.

    Хvvхдэд vг хэлэх чєлєєтэй орчин ахуй бий болгохгvй, хvvхдийн сэтгэл санаанд анхаарал тавиахгvй байгаа явдал юм. Гэр бvл болгонд бvр єєр єєрийн гэсэн арга барилтай, хэрэв эх vрийн харилцааг бий болгох,хамгийн сайн vр дvнд хvргэхийн тулд бид заавал хvvхдийн санал бодлыг байнга сонсож байх ёстой.