• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-06-14 17:20:18    
Хятадын Засгийн газар vндэстний цєєнхийн уламжлалт соёлыг хамгаалж хєгжvvлэх дорвитой арга хэмжээ авч байна

CRI

     Хятадын Yндэстний Хэрэн Эрхлэх Улсын Хорооны орлогч дарга Му Бэньли 5-р сарын 30-ны єдєр Хятадын Тєрийн Зєвлєлийн Хэвлэл мэдээллийн албын хиллгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Хятадын Засгийн газар vндэстний цєєнхийн шилдэг соёлыг хамгаалах, залгамжлах болон хєгжvvлэх ажлыг чухалд vзэж, бас хууль тогтоомж, соёлын дэд бvтцийн байгуулалт, vндэстний цєєнхийн соёлын эрдэм чадвартай хvмvvсийн хvмvvжvvлэл зэрэг талаар хамлаалах арга хэмжээ авсаар ирсэн юм гэжээ.

    Му Бэньли хэлэхдээ, Хятадын vндсэн хууль, тvvх соёлын дурсгалт зvйлсийн хамгаалалтын хууль, vндэстний нутаг районы єєртєє засах хууль зэрэгт бvр vндэстний цєєнхийн шилдэг соёлыг хамгаалах, залгамжлах тухай чухал заалтууд орсон байдаг. Хятад улс єнєє бас биет бус соёлын євийг хамгаалах хуулийн тєслийг судалж туурвиж байна. БНХАУ байгуулагдсанаас нааш, vнднстний цєєнхийн аман буюу биет бус соёлын євийг цуглуулах, эмхтгэх, хэлэлvvлэх ажил тодорхой амжилтанд хvрсэн юм. Yндэстний цєєнхийн гурван том туулийн нэг болох "Гэсэр"-ийг єнєє 300 гаруй боть цуглуулан тэмдэглэж авсан ба 6000 гаруй касетнаа бичсэн байна. Орон нутгийн хэвлэлийн газрууд нь тvвд "Гэсэр"-ийг 5 ботиор хэвлэж гаргасан ба тvvнийг хэвлэсэн нийт тоо нь 3 сая гаруй ширхэгт хvрсэн байна гэлээ.

    Хятад улс бас дэд бvтцийн байгуулалтаа эрчимжvvлж байгаад, vндэстний цєєнхийн уламжлалт соёлыг цаашид хамгаалж хєгжvvлнэ. "2005 онд vндэстний нутаг районы хошуу сяниуд бvр соёлын ордон болон номын сантай болох зорилтод хvрэх боломжтой байна." Хятадын Засгийн газар бас vндэстний цєєнхийн нутаг районы радио телевизийн байгуулалтыг vлэмжхэн хєрєнгє мєнгєєр санхvvжvvлж, "цахилгаан нэвтэрсэн нутаг болгонд телевиз сонирхож радио сонсох болгоно" гэж тэр тэмдэглэжээ.

    Сvvлийн жилvvдэд Хятад улс vндэстний цєєнхийн соёлын эрдэм чадвартай хvмvvсийг их олон хvмvvжvvлж, vндэстний цєєнхийн шилдэг соёлыг хамгаалан хєгжvvлэхэд эрдэм чадвартны талаарх баталгаа хангасан юм. Yндэстний их дээд сургууль болон vндэстний єєртєє засах орон нутгуудад бvр vндэстний цєєнхийн соёлын чадвартныг бэлтгэн хvмvvжvvлэх тусгай бааз ажиллуулж байна. Тєв болон vндэстний єєрєє засах орон нутагт бvр vндэстний цєєнхийн уран сайхны тогтлолтын тусгай эгнээтэй байдаг, Бээжингээр жишээлж хэлэхэд Тєвийн Yндэстний Дуу Бvжгийн Чуулга гэсэн ийм маш нэртэй хамтлаг чуулгатай байгаа юм гэж Му Бэньли хэлсэн байна.

    Хятадын Засгийн газрын холбогдох байгууллагууд нь vндэстний соёлын тєрєлжсєн байгууламж ажиллуулж, vндэстний цєєнхийн шилдэг соёлын хамгаалалтын ажлыг зохион байгуулах, зохицуулах явдлыг хариуцуулан хийлгэж байна. Му Бэньли танилцуулж хэлэхдээ, vндэстний хэлний орчуулгын байгууламж ч нэлээд олон байдаг, Бээжинд Yндэстний Хэлний Орчуулах Тєв гэж байдаг ба vндэстний нутаг районуудад бас vндэстний хэлний орчуулах тусгай байгууламжуудтай байдаг юм. Ном хэвлэлийн талаар, Хятад улсад одоо vндэстний хэвлэлийн газар 37 байж, 26 vндэстний цєєнхийн хэлээр олон тєрлийн ном бичиг хэвлэж байна. Yvнээс гадна, Хятад улс бас Хятадын vндэстний цєєнхийн уламжлалт биеийн тамир спортын наадам болон vндэстний цєєнхийн уран сайхны хамтарсан тоглолтыг 4 жилд нэг удаа зохион явуулдаг юм. Эдгээр нь бvр vндэстний цєєнхийн шилдэг соёлыг хєгжvvлж байгаа чухал арга хэмжээ болох юм гэжээ. /О.Дарамбазар орчуулав/