Хятадын Yндэстний Хэрэг Эрхлэх Улсын Хорооны орлогч дарга Му Бэньли 5-р сарын 30-ны єдєр хэлэхдээ, Хятад улс "Хил хязгаар нутгаа хєгжvvлэн иргэдийг баяжуулах 11-р 5 жилий тєлєвлєгєє" болон "Yндэстний цєєнхийн ажил vйлсийн 11-р 5 жилийн тєлєвлєгєє"-г туурвих ажил хийж байна. Энэ хоёр тєлєвлєєг боловсруулан гаргаж хэрэгжvvлэх явдал нь vндэстний цєєнхvvд болон vндэстний цєєнхийн нутаг районы хєгжилд тун чухал vр нєлєє vзvvлэх юм гэжээ.
Му Бэньли Хятадын Тєрийн Зєвлєлийн Хэвлэл Мэдээллийн албын хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, vндэстний цєєнхvvд болон vндэстний цєєнхийн нутаг районд дэмжлэг туслалцаа vзvvлж хєгжлийг нь тvргэтгэх явдал бол Хятадын нам засгийн ямагтын бодлого юм. 1994 оноос нааш, Хятад улс холбогдох хууль дvрэм, бодлого, чиг шугам, арга хэмжээ, баримт бичиг болон тєлєвлєгєє боловсруулан гараж, vндэстний цєєнхvvд болон vндэстний цєєнхийн нутаг районы эдийн засаг, нийгмийн хєгжлийг ахиулсан байна гэлээ.
Тvvний танилцуулснаас vзвэл, 1984 онд Хятад улс vндэстний нутаг районы єєртєє засах хуулийг албан ёсоор нийтлэн хэрэгжvvлжээ. 2001 оны 2-р сард Бvх Хятадын Ардын Тєлєєлєгчдийн Их Хурлын Байнгын Хороо бас социалист зах зээлийн эдийн засгийн тогтолцоо тогтоож хєгжvvлэх шинэ байдалд vндэслэн, vндэстний цєєхийн нутаг районы эдийн засгийн хєгжил болон нийгмийн хєгжлийг тvргэтгэж, vндэстнvvдийн эв санааны нэгдэлд тус дєхєм vзvvлэхийн тєлєє, vндэстний нутаг районы єєртєє засах хуульд єєрчлєлт оруулсан байна.
2005 оны 5-р сард Хятадын Тєрийн Зєвлєлийн байнгын ажлын хурлаар "'БНХАУ-ын vндэсний нутаг районы єєртєє засах хууль' хэрэгжvvлэх тухай Тєрийн Зєвлєлийн тогтоол" блон "Хvн ам цєєн vндэстний цєєнхийн хєгжлийг дэмжих тєлєвлєгєє (2005—2010 он)"-г хянан хэлэлцэж баталсан явдал нь vндэстний цєєнхийн нутаг районы єєртєє засах хуулийн холбогдох тогтоолуудыг цаашид бодитойжуулж, vндэстний цєєнхийн ядуу районд туслан ядуурлыг бууруулах зорилтод хvрэхэд чухал ач холбогдолтой юм.
Yvний зэрэгцээ, vндэстний єєртєє засах нутаг районууд болон олон vндэстэнтэй мужууд нь єєрчлєлт оруулсан єєртєє засах хуулийн дагуу, мєн тухайн нутаг районыхоо шинэ байдад зохицуулан, орон нутгийн чанартай хууль дvрмvvдийг боловсруулан тогтоож, vндэстний нутаг районы єєртєє засах тогтолцооны бодит агуулагыг баяжуулсан тєдийгvй бас vндэстний єєртєє засах нутаг районы єєртєє засах эрх ашгийг цаашид баталгаажуулан тєгєлдєржvvлсэн байна.
Єнєєгийн байдлаар, Хятадын vндэстний єєртєє засах нутаг районууд нь єєртєє засах дvрэм заалт 133, тусгай дvрэм заалт 384-ийг боловсруулан тогтоосон бєгєєд бас гэрлэлтийн хууль, єв залгамжлах хууль, сонгуулийн хууль, газар эдэлбэрийн хууль, бэлчээр усны хууль зэрэг хууль дvрмийн талаар 68 нэмэлт тогтоол баталж хэрэгжvvлж байна. /О.Дарамбазар орчуулав/
|