Ли Юй бол Хятадын дотор газрын урлагийн тэвцан дах хєтлєгч, жvжэгчин, дуучны ажил тєрлийг биедээ нигтгэсэн залуу од юм. Сvvлийн vе тэрээр єєрийнхєє хоёр дэх CD "Уруул"-аа гаргсан байна. Энэ удаагийн хєтєлбєрєєр та бvхэнд Ли Юй болон тvvний шинэ CD-г танилцуулъя.
Одоо та бvхний сонсч байгаа нь Ли Юйгийн шинэ CD-гийн гол дуу "Уруул" болно. Энэ дуунд эхнээс адаг тунь хvртэл хайр дурлалын сэтгэлээр баялхаж, хотын залуу хосын зориг зvрх муутай, бишvvрхэсэн байдлыг харуулсан юм. Уг дуунд ингэж дуулж байна. "Хайрын vгийг чи бидны сэтгэлийн гvнд нууж, цэцэг дэлгэрсэн ч тvvхгvй байх болно, зоонтгийн доор бид чанга тэврэлцэж, бороон хир зэрэг ширvvн байсан ч хайр мань биелэгдлээ" .
Хятадын дотор газрын зугаа цэнгэлийн салбард, Ли Юй маш их нэр нєлєєтєй юм. Арван жилийн ємнє, тэрээр Бээжин хотын телевизын хєтлєгч байхдаа, дотонохон мишээлээр сая олон vзэгчидэд таалагдсан байна. Хожим нь тэрээр "Уулны цаадах далай" "Цагдаагийн мєн чанар" зэрэг кино телевизийн олон бvтээлд гол дvр тоглосон бєгєєд анхны CD "Нэгэн сэтгэлээр"-ээ гаргсан байна. Энэ CD-г бэлтгэн найруулсан тєвшин маш єндєр байсан ч сурталчлагааны ажил гvйцэд хийгдсэнгvйгээс болж, борлуулалтын хэмжээ нь тєсєєлсєн хэмжээндээ хvрч чадсангvй. Энэ удаа, Ли Юй шинэ CD-гаа авч, 7 жил завсардсан дууны тавцанд буцан ирсэн нь шинэ цагийн хайр дурлалын vлгэрийг дахин уянгалах бєгєєд олон жил тvvнийг дэмжсээр ирсэн кино дууны хорхойтонд талархал дэвшvvлж байгаа юм.
Одоо та бvхний сонсч байгаа нь Ли Юйгийн шинэ CD-гийн хоёрдох дуу "Хайрлавал тvргэл" дуу болно. Энэ дууны хурц ширvvн хєг ая нь Европ Америкийн эстратын хєгжмийн онцлогоор товойм байж, орчин vеийн залуу хvмvvсийн сонирхолд нийцсэн байдаг.
7 жилийн турш Ли Юй дууны хорхойтоноос нэгэн хэмжээгээр зайдсан боловч сэтгэлийн гvнээс хайрлаж байгаа уг ажил тєрлєє ерєєс орхиогvй, харин нэн олон цаг зарцуулж, амьдралын олон талтай танилцсан байна. Ли Юй кино тоглох явцдаа адил бус дvрийн дотоод сэтгэлийг мэдэрч, єєрийн єнгрєлтєє баялагжуулан, энэ бvхнийг єєрийн дуундаа харуулахаар хvчин чармайлт гаргасан байна.
Ли Юйгийн шинэ CD-гийн гол болох хэдэн дуу нь тус тусын євєрмєц онцлогтой байж, тvvний адил бус дуулах арга маяг болон дуулах мэргэжлийг бvрэн vзvvлжээ. Одоо бид Ли Юйгийн дуулсан "Тэнгрийг бараалах нь" дууг сонирхоё. Энэ дуунд ингэж даалсан байна. "Хайраа алдсан нэгэн бvсгvй, шєнийн гудамжинд эргэцэнэ, гомдол гэж аль хэдий нь мартагдсан, одгvй тэнгрийг чимээгvй бараалана".
"Уруул" гэдэг уг CD-г Тайваний нэрт найруулагч Линь Зэмин єєрєє удирдаж, 900 дууны дундаас 10-г сонгосон байна. Yvний дотор "Уруул", "Эмэгтэй найз", "Салъя" гэдэг 3 дууны шvлгийг Тайваний нэрт шvлэгч Шю Чандэ, Ли Юйд таруулж зохиосон юм. Одоо Бид "Эмэгтэй найз" гэдэг дууг сонирхоё. Энэ дуунд хайр дурлалд таягдсан бvсгvй хvний гунигийг харуулсан юм.
Ли Юй гэдэг нэрийн Юй гэдэг ханз нь гэрэлтvvл гэдэг утгатай юм. єєрийн нэртэйгээ адил Ли Юй Хєтлєгч кино телевизийн ажил тєрєлдєє гаялалзуулж яваа. Мєн тэрээр Хятад хэлний дууны тавцанд адилхан амжилт гаргахыг бид чин сэтгэлээсээ хvсэн хvлээж байна.
|