"2005 оны Нобелын шагнал хvртэгчдийн Бээжингийн чуулга уулзалт" єнгєрєгч 5-р сарын 30-ны єдєр ардын их хурлын ордонд нээгдсэн байна. Тус чуулга уулзалтад Нобелын эдийн засгийн шагнал хvртсэн долоон хvн болон дэлхийн эдийн засгийн таван нэрт эрдэмтэн оролцсон байна. Хятад улс тэрчлэн Азйд ийм олон Нобелын шагнал хvртэгсэд оролцсон єндєр зиндааны эдийн засгийн чуулга уулзалтыг хийж байгаа нь анх удаа болох юм.
Тус чуулга уулзалт "Хvн тєрлєхтний эв найрамдал болон хєгжил" гэсэн уриан доор болж байгаа бєгєєд 5-р сарын 30-ны єдрєєс 6-р сарын 1-ны єдєр хvрэх юм байна. Чуулга уулзалтын vйл ажиллагаанд голцуу нээлтийн ёслол, лекц унших, єндєр зиндааны чуулга уулзалт, хаалтын ёслол зэргээр бvрэлдсэн юм байна. 12 зочин єєр єєрийн судалгааны салбараар из бvрэн лекц унших бєгєєд тэд нарын лекц уншихаас ємнє Хятадын дунд залуу насны эдийн засагчид эдгээр зочны эрдэм шинжилгээний онол болон ололт амжилтыг танилцуулж, лекцийн дараа зочид бас сонсогчдийн асуудалд хариулах юм байна.
Єндєр зиндааны яриа уулзалт бол лекц унших зочид болон засгийн газрын бодлого тогтоогч, бодлогын тухай зєвлємж єгєх байгууламжийн хоорондох дээд зиндааны яриа уулзалт болох юм. Ийм яриа уулзалтыг 3 удаа зохион явуулсан бєгєєд тус бvр "эдийн засгийн ухаан болон эдийн засгийн бодлого", "ирээдvйд хандан, эв найрсгаар хєгжих", "аж ахуйн нэгжийн эздийн зориг санаа болон аж ахуйн нэгжийн хєгжил" гэсэн уриан доор болсон юм байна.
Yvнээс гадна зочид бас Бээжин их сургууль, Чин хуа их сургууль, Бээжингийн багшийн их сургууль, Бээжингийн аж vйлдвэрийн их сургууль зэрэг Бээжингийн 9 их сургуулийн багш сурагчтай солилцоо хийх бєгєєд их сургуулиас олгох нэр хvдэд цолыг хvртэх болно.
Тус удааны чуулга уулзалтыг бол хятадын тєрийн зєвлєлийн хєгжлийн тєв болон Бээжин хотын захиргаа хамтран зохион байгуулсан юм. Зохион байгуулагчид эрдэм шинжилгээний яриа уулзалтаар дамжуулан Бээжин хотод єндєр тєвшин бvхий эрдэм шинжилгээний солилцоо болон ажилч хэрэгч яриа уулзалтын бии болгоохын тєлєє юм. Мєн vvний зэрэгцээ Нобелийн шагнал хvртэгч болон дэлхийн нэрт эдийн засгчийн олон улс дахь нєлєєг ашиглан Бээжингийн олон улсын нэр хvндийг дээшлvvлхийн тєлєє юм. \Г. Сайн-Єлзий найруулан бэлтгэв.\
|