• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-06-15 18:54:41    
Хятад улс арга хэмжээ авч интернетын сvлжээний дэх зохиогчийн эрх ашгийг хамгаалж байна

CRI

    Хятад улс энэ оны 5-р сарын 30-ны єдрєєс "Интернетын сvлжээний зохиогчийн эрх ашгийг хамгаалах засаг захиргааны арга хэмжээ" хэрэгжvvлж эхэлсэн юм. Уг арга хэмжээ хэрэгжиж эхэлсэн явдал нь Хятадын мэдээллийн сvлжээийн уламжлан дэлгэрvvлэх эрхийн талаарх засаг захиргааны удирдлагыг журамжуулах, цаашлаад интернетын аж ахуйн нэгж болон мэдээллийн vйлчигээний бvх ажил тєрлийн єнрvvн хєгжилд нааштай vр нєлєє vзvvлэх юм гэж мэргэжлийн хvмvvс vзэж байна.

    Сvvлийн жилvvдэд дэлхий даяарт мэдээллийн сvлжээний ажил тєрєл єрнvvн хєгжиж, интернет нь зохиол бvтээл уламжлан дэлгэрvvлэх чухал нэгэн зам суваг боллоо. Yvнд сvлжээний зохиогчийн эрхэнд халдах ажиллагаа ч олширснаар, сvлжээний зохиочийн эрхийг хамгаалах асуудал нь дэлхий нийтийн нийдмээр анхаарал тавиж байгаа чухал явдал болсон юм.

    Єнєє, Хятад улс мэдээллийн сvлжээний уламжлан дэлгэрvvлэх эрхийн хамгаалатын асуудлаар холбогдох хууль дvрмийг албан ёсоор нийтлээгvй байгаа байдалд, зохиогчийн хууль ёсны эрх ашгийг vр ашигтай хамгаалж, интернетын сvлжээний хулгайгаар хувилан олшруулах тєрєл бvрийн ажиллагаанд цохилт єгєхийн тєлєє, Хятадын Хэвлэлийн Эрхийн Yндэсний Газар болон Хятадын Мэдээлэл Yйлдвэрлэлийн Яам хамтран "Интернетын сvлжээний дэх зохиогчийн эрх ашгийг хамгаалах засаг захиргааны арга хэмжээ"г нийтэлж, 5-р сарын 30-ны єдрєєс албан ёсоор хэрэгжvvлсэн байна. Хятадын Хэвлэлийн Эрхийн Yндэсний Газрын хэвлэлийн эрхийн хэлтсийн албаны хvн Жао Сю-лин сурвалжлагчид ярилцлага єгхєдєє: "Интернетын сvлжээний зохигчийн эрхэнд халдсан хулгайгаар хувилан олшруулах ажиллагааг хориглон зогсоох асуудал бол бидэнд тулгамдсан чухал зvйл юм. Иймээс засаг зхргааны удирдлагын байгууллагууд мэдээллийн сvлжээний уламжлан дэлгэрvvлэх эрхийг хамгаалах хууль боловсруулан гаргахаас ємнє, бид бас vр ашигтай зарим сайн арга хэмжээнvvдийг нааштай хайж байна. Бид єнєє нэг зvйлийн аргыг туршин хэрэгжvvлж байна. Энэ нь нэг талаар зохиогчийн эрхэнд халдсан агуулга хангасан ажиллагаанд цохилт єгч, нєгєє талаар уг агуулгыг интернетын сvлжээн дээр vр ашигтай уламжлан дэлгэрvvлэхэд туслалцаа vзvvлэгч сvлжээ ажиллуулагчид ч зохих vvрэг хариуцлага тогтоож єгсєн байна. Нийгэм нийтийн эрхийг хамгаалах vднээс, нийгмийн олон нийтийн дэг журмыг хамгаалж, сvлжээний дэг журмыг цэгцлэн журамжуулна" гэж тэмдэглэжээ.

    Бээжингийн Цянь Лvн веб сайтын мэдээллийн тєвийн Лvн Зинькэ сурвалжлагчид хэлэхдээ: "Энэхvv арга хэмжээг боловсруулан гаргаснаас бидэнд vзvvлэх хамгийн сайн тал нь гэвэл єнгєрсєнд бид санаачилгат бус байдалд байнга зохиогчийн эрхийн маргаанд татагдан ордог байсныг єєрчилсєн явдал юм. Бид шvvхэд байнга дуудагдаж, бас хэвлэлийн эрхтэй холбогдсон заргын хэргийг хэд удаа єнгєрvvлсэн. Гэвч удаа болгоны дvн нь бидэнд бvр ашиггvй байсан, гэхэдээ тэр нь бид зориуд санаатайгаар зохиогчийн эрхэнд халдснаас болсон биш. Энэхvv арга хэмжээ хэрэгжиж байгаа нь интернетын сvлжээний хєгжилд нэлээд ашигтай юм" гэжээ.

    Америкийн Киноны Нийгэмлэгийн (MPA) Хятадын хэсгийн дээд зєвлєх Ван Юн хэлэхдээ, Хятад улс "Интернетын сvлжээний дэх зохиогчийн эрх ашгийг хамгаалах засаг захиргааны арга хэмжээ" хэрэгжvvлж байгаа нь ємчийн эрх эзэмшигчэд авч хэлбэл сайн vйл хэрэг болох юм гэлээ. Тэр хэлэхдээ: "Хятадын холбогдох салбарынхан энэхvv арга хэмжээг нийтлэн хэрэгжvvлж байгаа нь ємчийн эрх эзэмшигчдэд авч хэлбэл сvлжээн дээр єєрийн зохиогчийн эрхээ хамгаалахад ашигтхай сайн vйл хэрэг болох юм. Интернетын сvлжээ ажиллуулагч нь зохиочийн эрх эзэмшигчийн бат ноттой vндэслэлтэй сэрэмжvvлгийг хvлээн авсныхаа дараа, тvvний эрхэнд халдсан агуулгатай зvйлvvдийг сvлжээнээсээ хасах хэрэгтэй болсон. Энэ талаар сvлжээ ажиллуулагчийн хvлээх vvрэг хариуцлагыг нь уг арга хэмжээнд тодорхойлсон байна" гэлээ.

    Хятадын Хэвлэлийн Эрхийн Yндэсний Газрын албаны хvн Жао Сю-лин хэлэхдээ: "Санаатайгаар хулгайгаар хувилан олшруулж байгаа vйл ажиллагааг хориглон зогсоох явдалд бид ихээхэн хvч тавих шаардлагатай байна. Иймэрхvv ажиллагаа хийгчид нь интернетын сvлжээний дєхєм, шуурхай чанарыг ашиглан хулгайгаар хувилан олшруулдаг юм. Жишээлбэл, хэрэв аль нэгэн веб сайтын хулгайгаар хувилан олшруулах ажиллагаа хийсэн нь нотлогдвол, Хятадын Тєрийн Зєвлєлийн мэдээлэл vйлдэрлэлийн ажлын гол удирдах байгууллага тухайлбал Мэдээллийн Аж Yйлдвэрийн Яам, муж районуудын цахилгаан холбооны удирдах байгууллагууд нь холбогдох хууль дvрмийн дагуу зохицулан шийдвэрлэх хэрэгтэй" гэжээ.

    Шанхай Их Сургуулийн оюуны ємчийн эрхийн дээд сургуулийн захирал, профессор Тао Синьлян хэлэхдээ, "Интернетын сvлжээний дэх зохиогчийн эрх ашгийг хамгаалах засаг захиргааны арга хэмжээ" хэрэгжvvлж байгаа нь интернтын сvлжээний аж ахуйн нэгжийн санй сайхан хєгжил болон сvлжээний эвсэг зохицонгуй байгуулалтад ашигтай юм гэжээ.

    Эх сурвалжийн мэдээнээс vзвэл, Хятадын Тєрийн Зєвєлийн хууль тогтоомжийн ажлын алба нь єнєє мэдээллийн сvлжээний уламжлан дэлгэрvvлэх эрхийг хамгаалах явдлыг 2005 оны хууль тогтоомжийн тєлєвлєгєєндєє оруулаад байгаа бєгєєд уг хууль дvрэм нь сvлжээний зохиогчийн эрхийг хамгаалах талаар бvх талын нарийн заалтуудыг тогтоох юм байна. /Э.Цогзолмаа орчуулж хянав/