Мин юе шан уул Хятадын тєв нутгийн И чvн хотод байрлаж, далайн тvвшнээс мянган метр єндєр єргєгдсєн арван хоёр асга єндєр оргилуудаар бvрэлдсэн юм. Алсаас харахад энэ уул тал дугуй хэлбэртэй харагдаж, яг л тал тэргэл саран шиг байдаг болохоор нь хvмvvс энэ уулыг тал тэргэл саран буюу Мин юе шан уул гэж нэрлэсэн юм. Энд 130 гаруй хавтгай дєрвєлжин км талбайтай улсын ойн цэцэрлэгт хvрээлэнтэй.
Мин юе шан ууланд ирсэн жуулчдийн олонх нь дvvжин тэргээр уулын оройд гарна. Энэ дvvжин тэргэний замын эхлэл тєгсгєл нь далайн тvвшнээс єндєр єргєгдсєн зєрєєгєєрєє Ази тивд нэг номерт орох бєгєєд уулан хормойгоос нь дvvжин тэргээр уулын оройд хvртэл дєчин минут явна. Дvvжин тэргэнд суусан жуулчид уулын хавцалд нимгэн vvл манан хєвєж, эгц сайхан хєхємдєг ууланд цэнхэр шаа нємрvvлсэн шиг vзэмж сонирхож, энэ сайхан уулын vнэн нvvр царайг тод олж харахгvй нь гарцаагvй, Харин дvvжин тэргээр уулын оргилд гарсаны хойно сая Мин юе шан уулын гоо тєрхийг нvд дvvрэн хардаг байна.
Дvvжин тэргээр ууланд гарч vзэмж байдлыг сонирхосныхоо дараа жуулчид маань явганаар доош бууж, замын дагуу єнгє vзэмж сонирхон явах нь олон байдаг. Мин юе шан уул сvрлэг бартаатай, ой мод цэлгэрэн, хvрхрээ булаг оргилон, онцын сайхан vзэсгэлэн байдаг. Хавар зуны цагт уулын дундах нарийхан зєргєєр сул сэлvvцэн алхаж явахад эевэруу салхи хацрыг илбэн сэр сэр гэж, хазуу талаар єнгийн цэцэг бадран дэлгэрч, хаяа бас нарийхан гол горхи горчигнон урсаж, модны дундуур жигvvртэн шувуу жиргин донгодож, сэтгэл санааг тайтгаруулан, биеийн чилээ тайлах нь маш жаргалтай байдаг.
Энд сурвалжлагч Шандун мужаас ирсэн жуулчин хvvхэн Си Тинтинтэй уулзаж,энэ газарт маш сонирхолтой байгааг нь ойлголоо. Тэрээр хэлэхдээ:
" Би анх удаа ирж байна. энэ газар маш сайхан, vнэхээр гоё байна. Эндэх байгаль єчvvхэн ч эвдэгдээгvй, бас ямар нэгэн зvйлийн соёлыг харуулсан ч юм алга" гэжээ.
Мин юе шан ууланд маш олон vзэмжийн цэгтэй, тэдгээрийн дотрох цєєн бус цэгvvд нь маш утга агуулгатай сайхан домогтой. Энэ олон vзэмжийн дунд " Юнь гv фэй пv" гэсэн хvрхрээг олноос онцгой гэж хэлж болох юм.
Энэ бол 110 гаруй метр єндєр дээрээс асгаран бууж байгаа хvрхрээ юм. Хvрхрээн дороос дээш харахад гурав дєрвєн метр єргєн урсгал хvрхрээ цагаан луу шиг уулын оройгоос мяралзан бууж, номин цэнхэр хавцал жалгаар мяралзан туналзан, мянган тохой єндєр дээрээс сувдийн хэлхээ тасран бууж байгаа шиг харагдна. Энэ хvрхрээний дєрвєн талаар усан манан татаж, єдєржин шиврээ бороо буух нь хачин vзэсгэлэнтэй.
Ардын дунд энэ хvрхрээг мєн лусын хааны луугаас бvтсэн гэдэг домог vлгэр яригдаж байдаг юм. Энэ хvрхрээгээс тєдий л холгvй Мин юе шан уулын хормойд байгаа Вэнь тан жэн сууринд халуун рашаантай. Манай энэ нутгийн халуун рашаан эрvvл мэндэд маш тустай болохоор аль эрт 800 жилийн ємнє халуун рашаанаар биеэ угаах эрvvл мэндийн эмчилгээ манай нутагт дэлгэрч байсан юм гэж халуун рашааны ажилтан Лю Вэй сурвалжлагчид хэлсэн юм. Тэрээр хэлэхдээ: " Вэнь тангийн халуун рашаан хєрсєн доорох 400 гаруй метрийн гvvн дэх хадан ангаас оргилж байгаа бєгєєд жил туж 68-72 хэм халуун, ус нь тунгалаг мєртєє ямар ч муухай vнэргvй, селен нэлээд их агуулагдаж байгаа болохоор бие махбуд чийрэгжvvлэх, хорт хавдраас сэргийлэх vvрэг гvйцэтгэж байдаг юм гэжээ.
Селен бол хvний биед маш ашигтай эрдэс юм. Энэ селен хорт хавдрыг сэргийлэх тодорхой vvрэг гvйцэтгэж байдаг нь анагаах ухааны онолоор гэрчлэгдсэн байна. Тухайн орон нутгийн ардын танилцуулсанаас vзэхэд, Вэнь тан суурины нутагт хорт хавдарт нэрвэгдсэн євчтєн маш ховор бєгєєд хvний дундаж наслалт нь бусад газрынхаас 5-10 нас єндєр байдаг юм байна.
Тухайн нутгийн хvмvvсийн танилцуулсанаас vзвэл, дэлхий дээр єнєє илрvvлээд байгаа халуун рашаануудын дотор Вэнь тан суурины халуун рашаантай адилхан ийм " селений агуулагдац нь єндєр, фосфорын агуулагдац нь бага" халуун рашаан дэлхийд хоёрхон байна. Нэг нь Вэнь тангийн энэхvv рашаан, нєгєє нь Францын " Айхс" гэсэн алдарт рашаан болох юм байна.
Мин юе шан уулыг vзэн сонирхох утга агуулгатай гэж И чvний хvмvvс vзэж байна. Тэд Мин юе шан уулаараа бахархаж байдагын дотор хатагтай Жян Вэнь фэн бол нэг нь юм. Мин юе шан уул vнэхээр гоё, хvн болгонд танилцуулмаар байна гэж сурвалжлагчид тэрээр ярьсан юм. Тэр хэлэхдээ: " И чvний Мин юе шан уул маш vзэсгэлэнтэй гэж би бодож байна. Залуу хvмvvс буюу настан нар гэсэнгvй энд ирж эх байгалийн vзэсгэлэнг сонирхохыг бодож болох юм гэжээ.
|