• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-06-16 17:04:01    
Цайг яаж уух бэ?

CRI

    Цай уух нь цангаа тайлан, хоол шигээж, нойр сэргээх ба бас биейн жин хасагдуулдаг гэх зэрэг олон сайнтай талтай бєгєєд, олон зуун жилийн турш хятадчуудын амьдарлаас салж болшгvй нэг зvйл болж ирсэн гэж хэлэхэд арай хэтэрэхгvй байх. Тэр мєртєє хятадчууд цайг маш эрхэмнэ vзэж, эрт дээр vеэс одоод хvрч иртэл цайгаар євгє дээдсээ дахих уламжлал ч байсаар юм. Цайг тэд идээ ундааны дээж гэж vздэг, урт наслахын учир шалтгаан гэж vздэг хvн зєндєєн олон байдаг. Цай уух нь хvний эрvvл мэндэд ашигтай гэдэг нь шинжлэх ухаанаар нотлогдсон нь ч vнэн сан.

    Гэвч цай нь хvн болгонд тохирч, уусан хvн болгоны эрvvл мэндэд сайнаар vйлчилдэг биш бєгєєд, цаашлаад зарим хvнд тохиромж багатай байдаг гэдгийг ч хvний амьдралын олон зуун жилийн бодит туршилга болон шинжилгээний дvнд мєн яахын араггvй харуулсан байгаа юм. Тэгвэл ямар хvнд цай их уух нь тохиромж муутай байдаг вэ. Цайг хэрхэн уувал хvний эрvvл мэндэнд тустай байдаг бэ? Энэ талаар идээ ундааны мэргэжилтний танилцуулснаас таньд дєхємхєн ч гэсэн танилцуулья.

    Нэгд, єлєнгєєрєє эхvvн цай уух нь ходоодонд муу байдаг.

    Хоёрт, орой унтхаасаа ємнє цай уух нь ялангуяа эхvvн цай уувал нойр алдаж, дараа єдрийн чинь ажил сурлагыг нєлєєлдєг байна.

    Гуравд,хvvхэд багачууд хэтэрхий эхvvн цай уух нь тийм ч сайн биш гэдгийг олонхь хvн мэддэг байна
Дєрєвд,євчин хуучинтай, биейн тамир нь сул дорой хvмvvст эхvvн цай бас тохиромж муутай байдаг юм.

    Тавд,зарим эмийг цайтай холиж уух ба цайгаар даруулж ууж болдоггvй, ягаад гэвэл, ингэх нь эмийн чанар чадлыг бууруулах бацаашлаад эмтэй харшдаг байна. Yvнийг эмчээс заавал лавлаж байж шийдэх хэрэгтэй юм.
Зургаад, эхvvн хар цайг утр удаан хугацаа хэрэглэвэл хvний шvд шарлаж харладаг байна. Ийм болохоор хар цай байнга уух дуртай хvмvvс цай ууж бараад араас нь шvдээ шойздож байх зуршилтай болвол сайн юм.

    Yvнээс гадна хэлэхэд, гашилсан иссэн цай уувал хvний гэдэс євдєдєг. Шєнє єнжсєн цай уух нь хvний ходоод ялангуяа дэлvvнд муугаар нєлєєлдєг байна.

    Цайний сайнтай талыг бид єнгєрсєн таньд танилцуулсан, тийм болохоор дахиж давтаж яримааргvй байна. Харин цай гэдэг ийм сайн ундааг зєв хэрэглэх нь та бидэнд их чухал гэдгийг хэлхийг бодсон юм. Сvлжээ ашиглагч та хэрэв ямар сонирхосон зvйл байвал бидэнд захидал имайл ирvvлж бидэнтэй харилцах болов уу. Бид соносгч таны хvсэлтээр нэвтрvvлэг бэлтгэж, "Таны хvсэлтийн хариу" буландаа танилцуулж єгєх болно. \Номин бэлтгэв\