Алим жимсны дайтай улаан лоолинд шар луувангийн эд болон А,С,В1, В2 зэрэг тєрєл бvрийн амин дэм агуулагдаж байдаг тєдийгvй бас уураг, чихрийн зvйл, хоол ундын ширхэглэг, кальц, фосфор, калий, магний, тємєр, цайр, зэс, марганец, бор болон йод зэрэг олон тєрлийн минерал бодис тэрчлэн микроэлемент байдаг болохоор шим тэжээлийн бvрэлдэхvvн нь тун элбэг дэлбэг байдаг юм. Иймээс улаан лооль нь эрvvл мэндэд тустай чухал хvнсний бvтээгдэхvvнд тооцогдож байгаа юм.
Улаан лоолийг тvvхийгээр нь идэж болдог тєдийгvй чанаж болгоод ч иддэг юм. Улаан лоолийн чанамлын улаан эд нь ємєн vv болон єтєлж хєгширєхєєс сэргийлэх vйлдэлтэй юм. Улаан лоолинд агуулагдаж байгаа амин дэм А болон шар луувангийн эд нь єєхєнд уусдаг амин дэм юм, зєвхєн єєх тос хийж чанаж болгож байж сая хvний ходоодон амархан уусч шингэдэг юм. Харин тvvхийгээр нь идэх юм бол эдгээр тосонд уусдаг амин дэмийг нь шингээн авч чадна. Зєвхєн улаан лоолийн амин дэм С-г шингээн авяа гэвэл тvvхийгээр нь идвэл ашигтай юм.
Улаан лооль сэрvvн амттай бєгєєд исгэлэн, бас ам хэл хатах, шvднээс цус гарах, даралт нэмэгдэх зэрэгт тустай байдаг. Улаан лоолинд амин дэм С болон рутин зэрэг нь цус муудуулах євчин, цусны даралт єндєр, артерийн судасны хатуурал зэргээс сэргийлэх vйлдэлтэй юм. Тvvний амин дэм А болон шар луувангийн эд зэрг нь шєнийн харалган болон нvд аргаж vрэвсэхээс сэргийлдэг, тvvнд агуулагдаж байгаа жимсний исгэлэн зvйл болон хоолны ширхэглэг нь ходоод гэдэсний шингээлт болон єтгєн хатахаас сэргийлэх vйлдэлтэй. Зарим элемент нь бас ємєн vv болон эрт хєгширєхєєс сэргийлэх vйлдэлтэй юм. Улаан лооль нь бас цус бvлэгнэхийг эсэргvvцэх чадалтай бєгєєд энэ нь зvрх судасны євчин болон тархины саа дайрахаас сэргийлэхэд идэвх vйлдэл гаргадаг байна.
Улаан лоолийг хvн болгон идэж болох боловч дэлvv ходоод муутай юм уу сарын тэмдэг vзсэн бvсгvйчvvд идэхийг цээрлэх хэрэгтэй. Гvйцэд боловсроогvй улаан лоольд чэсэнцэрийн шvлт байдаг болохоор хортой тул идэж болохгvй. Тvvний дотрох зарим химийн бодис болон ходоодны хvчил нь нийлээд ус шингээхэд нєлєєтэй бодис бий болгож гэдэс ходоодыг євдvvлж байдаг учраас улаан лоолийг єлєн дээрээ идэхгvй байвал сайн. Л.Буянтогтох орчуулав.
|