• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-06-16 17:24:35    
Хvvхдэд єєртєє итгэх итгэл хайрла

CRI

    Нэгэн хvvхдийн сэтгэл зvйч ийм туршилт хийжээ. Yнэн байдлыг ярихгvй байх урьдалд, нэг багшид хоёр адил бус сурлагын дvнтэй хvvхдийг тушаажээ. Даруй сурлагын дvн нь муу хvvхдийг сайн сурдаг шилдэг хvvхэд гэж энэ багшид тушаагаад дахин сурлагын дvн нь сайн байдаг хvvхдийг сурлага муутай хvvхэд гээд мєн энэ багшид тушаажээ. Хэсэг хугацаа єнгєрсний дараа, сурлагын дvн нь их зєрєєтэй байсан хоёр хvvхэд туршилт дууссны дараах сурлагын дvнгээс vзэхэд зєрєє нь багассан байна.

    "Чи бага байна, юу ч мэдэхгvй, миний хэлснээр хий!"
"Энэ ажлыг чи хийж чадахгvй, байг!"
"Битгий яршиг болоод бай, цаашаа! сайн сур"
Хvvхдээ ингэж сургаж байгаа аав ээж олон бий. Иймэрхvv сургах арга хэлбэр нь хичнээн олон сайн хvvхдийг буруу хvмvvжvvлж, хойч ирээдvйд нь харш болж байгааг бvv мэдээ!

    Дээрх жишээ бидэнд уулын муу сурдаг хvvхэд vнэн байдлыг сайн ойлгохгvй байсан багшийн урамшууллаар сурлагын идэвхжил нь ихээр дээшилсэн байна гэдгийг харуулж, харин сайн сурдаг байсан хvvхдийн сурлагын идэвхжлийг багш санаа бага тавьснаас болж тvvний сурлагын дvнд сєрєг нєлєє vзvvлжээ.

    Энэ бол даруй итгэл зориг хvvхдийн сурлагад маш их vvрэг гvйцэтгэж байгааг харуулж байгаа юм. Yнэнийг хэлэхэд, итгэл зориг нь хvний нэг насны хєгжилд ундгайлж болшгvй чухал vйлдэлтэй юм. Итгэл зориг дутмаг хvнд авч хэлбэл, ямар ажил хийсэн ч санаачилгад чанар болон идэвхтэй чанараар нэн дутмаг байдаг.

    Нэг аав хvvгээ 4 настайгаасаа эхлэн хєл бємбєг єшиглvvлж байж. Энэ аав эхлээд ямар ч дvрэм тогтоогоогvй, хvv нь ямар чиглэлээр бємбєг єшиглєнє, аав нь хоёр хаалганы дєхєм модыг тэнд шилжvvлж аваачаад тавина. Ийм болохоор хvvхэд бємбєгєє хашаа єшиглvvлсэн ч хаалганд орж чадна. Хожим нь энэ хvvхэд нэртэй мэргэжлийн хєл бємбєгчин болжээ. Хvмvvс тvvний амжилт олсон нууц жорыг асуусанд тэр хvvхэд "надад бємбєг єшиглєєд хаалга руу орохгvй байсан удаагvй, учир нь надад жирийн бус аавтайгаас болсон юм" гэж гэж билээ.

    Хvvхдийг итгэл зоригтой болгон хvмvvжvvлж, єєрийн биедээ итгэлтэй байлгах нь хvvхдийн єсєлтєд маш чухал vйлдэл vзvvлдэг юм. Тэгвэл аав ээж хvvхдээ хэрхэн итгэлтэй болгон хvмvvжvvлэх бэ?

    Бодит ажиллагаанд оролцуулахаар дамжуулан хvvхдийн итгэл зоригийг нэмэгдvvлэх хэрэгтэй байдаг. Эцэг эхчvvд хvvхдийн олон тєрлийн ажиллагаанд оролцохыг идэвхтэй дэмжиж, хvvхдийг бодит ажиллагаанаас туршлага олж, улам олон амжилт олох тусмаа улмаар итгэл зоригтой болдог. Yvний зэрэгцээ хvvхэд их бага гэсэнгvй амжилт олсон vед заавал урамшуулж, vнэлгээ єгєх хэрэгтэй, Ингэх нь хvvхдийн биедээ итгэлтэй болох чадавхийг дээшлvvлж болно. Амьдралын явцад хvн бvхэнд бvр єєр єєрийн алдаа, оноо байдгийг аав ээж бологсод сайн мэднэ. Хэрэв vvнээс болж, хvvхэд ямар нэгэн талаар итгэл алдах юм бол тэдний амьдралын туршид сєрєг нєлєє болж мэднэ гэдгийг анхаарах хэрэгтэй юм.