• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-06-16 17:31:34    
Цэргийн хуараны халуун сэтгэлт бэр Ши Шаонин

CRI

    "Цэрэг хvнд мордох нь миний хvсэл юм. Далайн арлын цэрэг хvнд тусалж хань амраг олох бол миний мєрєєдєл болно" гэж Ши Шаонин сурвалжлагчид ярилцлага єгєхдєє ингэж хэлсэн байна.

    "Шаонин мань цэрэг эрчvvдэд найз танилцуулахдаа борлуулагчийн авьяас, дасгалжуулагчын боловсрол, шvvгчийн чадвартай байдаг сан" гэж Шэньян хотын цэргийн дvvргийн их бууны цэргийн хороон дарга Жан Юнбинь гэргий Ши Шаонингийн тухай ярихдаа чарай дvvрэн баярын оч гаялалзуулж байлаа.

    1996 оны сvvлчээр, Ши Шаонин далайн аралд гарч, нєхрєє эргэсэн байна. Тухайн vе сумангийн дарга байсан Жан Юнбинь гэргийдээ гумдал тооцож, "Орлогч суман даргаас салаан дарга хvртлэх 10 гаруй цэрэг залуу ганц бие байсаар. Алган чинээн энэ аралд нисч байгаа ялаа нь хvртэл эр хvйстэй байхад ямар охин энд vлдэх бэ" гэжээ.

    Yvнээс эхлэн, Ши Шаонин зэргэлдээ айл, ангийн хvvхэд, хамт ажилладаг улсууд, тєрєл садантайгаа тааралдсаар "Гэрлээгvй сайн охин байна уу " гэж асуудаг болов. Yvнээр барахгvй сэтгэлд таалагдсан охин харсаар, ятгалын ажиллагаа явуулж, "Цэрэг хvнд мордох нь жаахан хэцvv байсан ч улс орноо хамгаалж байгаа хvн авгайгаа хайрлахгvй гэж vv" гэдэг байлаа. Энэ мэтээр далайн хамгаалалтын хорооны 40 гаруй офицер Ши Шаонингийн жижиг тэмдэглэлд орсон байна.

    Ван Жа Дао арлын жолоодон сургагч Чэнь Зичуань метр 63-ын биетэй учраас 30-г гарч байвач гонь бие гозон толгой байлаа. Гэвч тэр хороондоо нэртэй хошон шогч юм. Жан Ни, 27 настай, хvvхдийн цэцэрлэгийн багш, дуу бvжигдээ авьяастай. Тэмдэглэлдээ оруулсан тэр даруй Ши Шаонин, хамтын сонирхолтой гэдгээр гараа болгож, Чэнь Зичуаний уран сайханы тоглолтын бичлэгийг авч, Жан Нийг эрсэн байна.

    Долоо хоногийн сvvлчээр хоёр залуу уулзах боллоо. Ши Шаонин юуны ємнє Чэнь Зичуаний дvрэмт хувцасыг нь дэрий тэгш индvvдэж, дахин vсчинд очиж нэгэн зэрэг янзлуулсан байна. Нас бараг мєртєлєє хамтын дур сонирхол нь хоёр залууг удалгvй ижил дасал болгожээ. Хажуугийн хvмvvс тэдэнд баярлаж байтал муудалцсан чимээ дуулагдлаа. Яагаад вэ гэвэл Чэнь Зичуань ажил ихтэйгээс болж, найз охиндоо утасдсангvй бєгєєд эргэж vзсэн ч vгvй байлаа.

    Санаанд таарсан хvн олдоход хэцvv юм дэ гэж Ши Шаонин бодонгуд энэ залуу хосд зол жаргал эдлvvлэхээр зорин шийдсэн байна. Валинтены баярт Чэнь Зичуаний ємнєєс бэлэг авч Жан Нийд хvргэлээ. Жан Нийгийн тєрсєн єдрийн баярт тохиож, шєнєжин унтаагvй нугалсан єнгє єнгийн цаасан шувууг хvргэлээ. Энэ мэт хvчин чармайлтаар уг залуу хос энэ жилийн майн нэгэнд гэрлэх батлага авсан байна.

    Салаан дарга Рэнь Жинвэнь ердєє дуу чимээгvй байдаг учраас найз охин танилцуулахад нэг нэг vгээр зааж єглєє. Салаан дарга Чэнь Юанья гэрлэхэд єєрийн байраа хуримын єрєє болголоо. Цэргийн гэр бvлийнх нь ямар хvндрэлтэй бол тэр даруй очиж тусалдаг. Энэ даруй офицер дайчдад таалагдсан цэргийн хуараны халуун сэтгэлт бэр Ши Шаонин болно.