Хятадын авто машины борлуулалт хоёр оронт тоогоор нэмэгдэж, гаргалт нь 4 жил дараалан жил бvр сая ширхэгээр нэмэгдэж байна. Жил бvр сая ширхэгийн хэрэгцээ нь АНУ, Японыг дараалан дэлхийн 3-р том авто машины зах зээл болж байна. Эдгээр амжилтууд нь саяхан хєгжиж эхэлж байгаа Хятадын авто машины аж vйлдвэр энэ оны Форчун чуулга уулзалтын халуун цэгийн асуудал болсон байна.
Хятадын авто машины аж vйлдвэрт олон асуудал тулгарч байна. Жишээлбэл, єєрийн маркын авто машин дутмаг, судлан vйлдвэрлэх хvчин буурай, гадаад худалдааны алдагдал ихтэй байгаа зэрэг асуудал оршиж байна. Хятад улс дэлхийн авто машины хvчирхэг улс оронтой зєрєєгєє багасгахад хэдий цаг хэрэгсэх бэ?
Саяхан Бээжинд болсон Форчун дэлхийн чуулга уулзалт дээр Шанхайн авто машины аж vйлдвэрийн корпорацийн ерєнхий захирал Ху Маоюань лекц уншиж, Германы BMW авто машины компанийн зєвлєлийн дарга Helmut Panke болон General Motors авто машины зєвлєлийн дарга бєгєєд ерєнхий захирал Richard Wagoner-ын хэлсэн vг нь хятадын авто машины томчуулын vзэл бодолд тайлбар хангасан байна.
20 жилийн хєгжилтийг єнгєрєєн Хятадын авто машины аж vйлдвэр шинэ эргэлтийн цэгт ирээд байна. Хятадын авто машины аж vйлдвэр хvчирхэг болёо гэвэл єєрийн цєм болж байгаа єрсєлдєх хvчнээ дээшлvvлэх хэрэгтэй. Хятадын авто машины аж vйлдвэр єєрийн маркын машинаа хєгжvvлэх хэрэгтэй гэж Ху Маоюань vзээд, 2002 онд Шанхайн авто машиныхан стратегийн 3 харалт дэвшvvлсэн юм. Даруй 1-рт, 2007 оны эцэс болоход жилд сая ширхэг авто машин vйлдвэрлэн гаргах. 2-рт, дэлхийн 500 хvчирхэг аж ахуйн нэгжийн эгнээнд орох. 3-рт, 2007 онд єєрийн бvтээсэн маркын 50 мянган ширхэг авто машин vйлдвэрлэх эдгээр болно.
|