"Форчун" сэтгvvлийн редактор Жасдин Фокс Бээжинд "Форчун" дэлхийн чуулга уулзалтын нэг тусгай сэдвийн ярилцалгийг даргалан явуулсны дараа, 5 жилийн дараа Хятад улс ямар єєрчлєлттєй байх бол? Тухайн vед Форчун чуулга уулзалт дахин Хятадад явагдах магад гэж хэлсэн байна.
Хятадын єєрчлєлт нь 2005 Бээжингийн Форчун дэлхийн чуулга уулзалтын ярилцах гол сэдэв болсон байна. Саяхан Бээжинд болсон Форчун дэлхийн чуулга уулзалт дээр дэлхийн эдийн засгийн салбарын зvтгэлтнvvд єнєєгий дэлхий дахин ялангууяа эдийн засгийн салбарын халуун цэгийн асуудал болон оршиж байгаа асуудлыг ярилцсан байна. Тус удаагийн чуулга уулзалтын анхаарал хандуулсан гол сэдэв нь бvр Хятад улстай холбогдсон байна. Хятад Америкийн худалдаа, Хятад Энэтхэгийн харилцаа, Хятад улс болон Ази тив, Хятад улс болон дэлхий дахин тэрчлэн Хятадын хувьцааны захын хэтийн тєлєв, банкын єєрчлєлт, компанийг засан удирдах, тєлєвлєєт тєрєлт зэрэг асуудлууд яригдсан байна. Гол сэдэвийг нь хэдийгээр дэлхий дахин гэсэн нэр єгсєн боловч гол агуулга нь Хятадын тойронд явагдсан байна.
Хятадын тєрийн зєвлєлийн хэвлэлийн албын дарга Жао Чижэн чуулга уулзалтын хаалтын ёслол дээр хэлэхдээ, Хятадын Шанхай, Сянган, Бээжинд зохион явуулсан Форчун дэлхийн чуулга уулзалтын гол сэдэв, гvнц нь бvр Хятадын хєгжилтэй зэрэг явагдсан байна. Шанхай хотод Хятад улсыг л ярилцсан бол Сянганд Ази тивийг ярилцаж, Бээжинд Хятад болон Ази тивийг холбон ярилцсан байна. Энэ нь Хятадын хvчин болон эдийн засгийн хєгжилтэй нягт холбоотой юм гэжээ.
1999 онд Шанхай хотод чуулга уулзалтад оролцох vед олонх хvмvvс Хятадын хєгжил нь ямар тєвшинд байгааг ойлгохын тєлєє хvрэлцэн ирэж оролцсон бол одоо харин энд ирэж боломж тохиол олохын тєлєє юм гэж АНУ-ын реклам зарын нэг бизнесмен хэлсэн байна.
АНУ-ын Merrill Lynch компанийн зєвлєлийн дарга Kevan Watts Хятадын ардын банкын ерєнхийлєгч Жє Шяочуаньтай Хятадын хєрєнгийн захын тухай ярилцахдаа, хилийн гаднах стандарт хангасан хєрєнгє оруулагчын нэн их хєрєнгє оруулахыг зєвшєєрєх хэрэгтэй гэж олон дахин хэлэж байлаа. Хэдийгээр Хятадын хувьцааны зах 6 жилийн турших хамгийн доор vедээ байгаа єнєєдєр ч гэсэн тэрээр мєн л vvнийгээ баримталж байлаа. Бид ирээдvйд хандан хєрєнгє оруулж байна гэж тэрээр цохон тэмдэглэлээ.
Хятад улс зєв сонголт хийж зєв замаар урагшилж байна гэж чуулга уулзалтад оролцсон гадаадын олон бизнесменнvvд vзэж байна. Тэд тєрийн бодлого, эдийн засгийн салбар дэх зарим бодлогийн єєрчлєлт, хувьцааны єєрчлєлт, банкын хувьцаагаа захад зарах болсон оюуны ємчийн эрхийг хамгаалах зэрэг асуудлаар ярилцахдаа бvр энэ санлаа илэрхийлсэн байна.
Форчун чуулга уулзалтыг Хятадын жирийн иргэд баячуулын тоглоом гэж vзэж, тэд нэгэн газар цугларан санаан таваараа яридаг гэж хэлэлцэдэг юм. Тухайн газар очиж сурвалжлага хийж байгаа сэтгvvлчид харин, эдгээр бизнесменнvvд Хятадыг vнэн санаанаасаа анхаарч байдагийг ойлгож мэдэрсэн юм. Бизнесменнvvд, мэрэгжилтэн судлаачид Хятадын хєгжлийн ямар нэгэн асуудлаарах маргаан олон харагдаж байгаа юм. Тэд Хятадын хєгжилд анхаарал тавьж, шvvмжилэхдээ ч объектив ханддаг.
Санхvv мєнгєн гvйлгээний симпозиум дээр, АНУ юаний ханшид дарамт vзvvлж байгаа явдал чуулга уулзалтад оролцогсодын санал нэгтэй шvvмжлэлд учрачээ. Оюуны ємчийн эрхийг хамгаалах хурал дээр, Хятадын энэ талаар гаргасан хvчин чармайлтыг хуралд оролцогсод тvгээмэл vнэлжээ.
Чуулга уулзалтыг зохион байгуулсан Хятадын болон гадаадынхан тус удаагийн чуулга уулзалт бол соёл болон эдийн засгийг уялдуулсан чуулга уулзалт гэж яриж байсан юм. Хятад улс Форчун чуулга уулзалтыг хvндэтгэн vзэж, тvvнээр дамжуулан тэдгээр эдийн засгийн нєлєє бvхий хvмvvсийг Хятадад ирvvлж биеэрээ Хятадын єєрчлєлтийг данин мэдэрч, Хятадын тухай ойлголтыг нь нэмэгдvvлэхийг хvссэн байна. АНУ-ын компанийн олон улсын vйл хэрэг хариуцсан орлогч захирал Питер Волф хэдэн єдрийн турших єєрийн ойлголтоо хэлэх vед, Бээжин бол хєгжиж байгаа хот болно. Энэхvv хандлага нь 2008 он болтол тасрахгvй юм гэж тэмдэглэжээ.
Форчун чуулга уулзалт эхэлэхээс ємнє Форчун чуулга уулзалтын дарга Robert E. Bierman Синхуа агентлагын сурвалжлагчид ярилцлага єгєх vед Хятадын тасралтгvй тvргэн хєгжиж байгаа vлгэр хvмvvсийн урмыг хєгжєєж байна. Энэ бол бидний Хятадад дахин буцан ирсний чухал хvчин зvйл болох юм гэж хэлжээ. Энэхvv тасралтгvй тvргэн хєгжиж байгаа vлгэр vргэлжлэх гэдгийг итгэх учир шалтгаантай юм.
|