• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-06-17 16:54:18    
Авачуудын модон хэнгэрэний соёл

CRI

    Вачууд бол Хятадын vндэстний цєєнхvvдийн нэг нь юм. Тэд голцуу Хятадын баруун ємнєд нутгийн хил хязгаар уулархаг районд ошин амьдарч байдаг. Тэдний шашин шvтлэгт модон хэнгэрэг маш чухал байр эзэлдэг, модон хэнгэрэг нь тэдний тотем болдог ажээ.

    Ва vндэстэн єєрийгєє "Ава" гэдэг юм. Эрт дээр vеэсээ Юньнан муж болон Мьнямарын хилийн районы уулархаг нутагт оршин амьдарч ирсэн Вачууд єнєє гэхэд 300 мянга гаруй хvн амтай болсон байна. Вачууд амьтан ургамал альваа бvхэнд сvнс сахиустай гэж vздэг баларлаг шашныг шvтдэг. Тэдгээр сахиус шvтээний авралд багтаж, єєрийг нь аз жаргалтай амьдруулах болоосой гэж хvсдгийн vvднээс Вачууд байнга тахил тайлгын арга хэмжээнvvдийг зохион явуулж, сахиус шvтээнд хvндэтгэл илэрхийлдэг байна. Тахил тайлгын ажиллагаа хийхэд модон хэнгэрэг бол дутагдаж болшгvй багаж хэрэгсэл болдог юм.

    Юаньнань мужийн Ва vндэстний тосгон болгонд мод, хулс, євсєєр барьсан жижиг тагт саравч шиг барилга байдаг бєгєєд тvvнийг Вачууд модон хэнгэргийн гэр гэдэг байна. Тэр нь Вачуудын модон хэнгэрэг тахидаг газар болох тєдийгvй бас Вачуудын тосгоны чухал барилга болдог ажээ. Модон хэнгэргийн гэр бол Вачуудын ариун дархан газар байдгын хувьд бусад vндэстний шашны сvм хийдтэй адилхан байдаг юм. Модон хэнгэргийн гэрт нь эр, эм хоёр зvйлийн хэнгэрэг байдаг бєгєєд эр хэнгэрэг нь нэлээд бага, нарийхан хэлбэртэй байдаг бол, эм хэнгэрэг нь харин нэлээд их мєртєє бас том хэлбэртэй байдаг. Энэ нь Вачууд эхийн шvтээнтэй байдгаас болсон юм. Модон хэнгэрэг бол эхийн бэлэг тэмдэг болно гэж тэд vздэг. Вачуудын дунд уламжлагдсан домогт тэмдэглэснээр, эрт дээр vед Вачууд эмэгтэй хvний галбир тєрхийг дууриан хэнгэрэг vйлдэж, гай барчдыг хєєн зайлуулж байсан гэлцдэг байна.

    Ва залуу Сайно танилцуулж хэлэхдээ: "Модон хэнгэрэг бол манай вачуудын vндэстний хамгийн ариун дархан хєгжмийн зэмсэг юм. Модон хэнгэрэг нь хоёр зvйлийн адил бус хєг аялгуутай байдаг, хvнгэнэм цууриалаг нь эрэгтэйчvvдитйн эрэлхэг баатарлаг, асвар цайлган зан чанарыг илтгэж, хангинам цалгим нь бvсгvчvvдийн дуу бvжигтээ авьяслаг байдгийг тєлєєлж байдаг" гэжээ.

    Модон хэнгэрэг хийх ажил нь Вачуудын хамгийн эрхэм ажил болдог бєгєєд ур технологийн єндєр шаардлагатай байдаг юм. Ва охин Оукуай сурвалжлагчид модон хэнгэрэг хийх байдлыг танилцуулахдаа: "Модон хэнгэрэг хийхэд тусгай ур мэргэжил шаардагддаг юм. Модон хэнгэргийг хийхэд нарны гэрлийг зохих хэмжээгээр тусгасан байх хэрэгтэй тул, нэг єдєр зєвхєн хэдхэн цаг хийх боломжтой байдаг, иймээс нэг модон хэнгэрэг хийхэд 4, 5 хvн хэдэн долоон хоногийн цаг зарцуулж бvтээж дуусдаг байна" гэжээ.

    Модон хэнгэргийг Вачууд аливааг мэдэгч хувилгаан зэмсэг, тэнгэр сахиулсантай нэвтрэх багаж хэрэгсэл гэж vздэг болохоор, тvvнийг цаглашгvй ихээр дээдлэн хvндэтгэдэг юм.

    Yндэстний соёлын ажлыг олон жил хийсэн Се Лин бол Ва vндэстний ард иргэдтэй урт хугацаанд хамт амьдарч, Вачуудын соёлын талаар нэлээд судалаа шинжилгээ хийсэн хvн юм. Тэр хэлэхдээ: "Модон хэнгэрэг нь Ва vндэстний санаа сэтгэлийг нэгтгэх хєгжмийн зэмсэг болсон байна. Тvvнд эхчvvд, бvсгvйчvvд, ахмад хvмvvсийг хvндэтгэдэг Вачуудын vзэл санааг агуулсан байдаг. Модон хэнгэрэгтэй болсноор, айл тосгон цог сvлд, сvнс сахиустай болдог байна" гэлээ.

    Модон хэнгэрэг нь Ва vндэстний ариун дархан зэвсэг болсны хувьд, єнгєрсєнд зєвхєн гай гамшигт дайрагдсан юм уу яаралтай хэрэг учирсан тохиолдолд л сая дэлддэг байсан боловч, єнєє гэхэд модон хэнгэрэг нь Ва vндэстний бvжгийн дутагдаж болшгvй хєгжмийн зэмсэг болж хєгжсєн байна. Модон хэнгэрэгтэй адилаар, Ва vндэстний бvжгийн зонхилох нь бас тахил тайлгын vйл ажиллагаанаас vvсэлтэй байсан хэдий ч одоо гэхэд шашны тахилгын онцлог нь бараггvй болж, баяр цэнгээн болон тоглолтын чанартай иргэдийн бvжиг болжээ.

    Вачууд бол мєн дуу бvжигт маш авьяаслаг vндэстэн юм. Модон хэнгэргийн хєгжмийн эгшигийн дунд бvжиглэдэг нь тэдний бvжгийн гол онцлогийн нэг нь болно. Ялангуяа Ва охидын "Урт гэзгэний бvжиг" нь маш онцлог, маш сонирхолтой байдаг билээ. /О.Дарамбазар орчуулж Урангоо хянав/