Хятадын худалдааны яам тун саяхан Хятадын импорт экспортоор хамгийн том 100 аж ахуйн нэгжvvд нэрсийн загсаалтыг нийтэлсэн байна. Yvнд механик цахилгаан бvтээгдэхvvний импорт экспортын аж ахуйн нэгж 44, уул уурхай химийн аж vйлдвэрийн бvтээгдэхvvний импорт экспортын аж ахуйн нэгж 25, нэхмэл хувьцасны импорт экспортын аж ахуйн нэгж 14 байгаа юм байна.
Yvний зэрэгцээ бас экспортын хэмжээгээр хамгийн том хувийн ємчийн аж аухйн нэгжийн нэрсийн загсаалтыг нийтэлсэн юм байна. Yvнд механик цахилгаан бvтээгдэхvvний импорт экспортын аж ахуйн нэгж 43, нэхмэл хувьцасны импорт экспортын аж ахуйн нэгж 34 байгаа юм байна.
Энэ удааны нийтэлсэн импорт экспортын хэмжээгээр хамгийн том хувийн ємчийн 100 аж ахуйн нэгжийн импорт экспортын нийт хэмжээ 19 тэрбум 110 сая ам.доллард хзрч, бvх хятадын хувийн ємчийн аж ахуйн нэгжийн импорт экспортын нйит хэмжээний 17.2 % -ыг эзэлж, бvх хятадын импорт экспортын нийт хэмжээний 1.7%-ыг эзэлсэн юм байна. Экспортын хэмжээгээр хамгийн том хувийн ємчийн 100 аж ахуйн нэгжийн нийт хэмжээ 113 тэрбум 800 сая ам.долард хvрч, бvх Хятадын хувийн ємчийн аж ахуйн нэгжийн экспортын нийт хэмжээний 16.4% эзэлж, бvх Хятадын экспортын нийт хэмжээний 1.9% эзэлсэн байна. Энэ 100 аж ахуйн нэгжvvд нь доор дурдах хоёр онцлогтой юм.
1-рт. Сонгогдсон аж ахуйн нэгжvvдийн цар хэмжээ улмаас єргєжиж байна. Импорт экспортын хэмжээгээр хамгийн том хувийн ємчийн аж ахуйн нэгжvvдийн сонгуулд орох хамгийн доод хэмжээ 2003 онд 51 сая 630 мянган ам.доллар байсан бол єнєє єсєєд 80 сая 340 мянган ам.доллар болсон байна.
2-рт. тєв нутаг болон баруун бvсийн сонгогдсон аж ахуйн мнэгжvvд нэлээд нэмэгдсэн байна. Импорт экспортын хэмжээгээр хамгийн том хувийн ємчийн 100 аж ахуйн нэгжvvдийн дотор тєв болон баруун бvсийн аж ахуйн нэгжvvд тус бvр 12 болон 10 болсон байна.
Мэдээний эх сурвалжаас vзвэл, 2004 онд засвар оруулсан гадаад худалдааны хуулийг хэрэгжvvлснээс хойш, импорт экспортын эзэгнэх эрхийг тал бvрээр нээлтэй болгосон учир хувийн ємчийн аж ахуйн нэгжvvдийн олон улсын зах зээлд орох явдлыг улам хєгжvvлсэн байна. \Г. Сайн-Єлзий найруулан бэлтгэв.\
|