• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-06-17 17:22:34    
Ши ху нуурын vзэмжит район

CRI

    Ханжєv хотын Ши ху нуур бол vзэсгэлэн сахйан уул устай, єнєр баялаг соёлын эртний дурсгалт газар болон соёл урлагийг нэгэн цогц болгосон улсын зэрэглэлийн vзэмжит район юм. Энэ vзэмжит район нь Ши ху нуураар гол болгон, гурван талаар нь Юнь шан уулаар хvрээлэн, дунд нь толь шиг тунгалаг нуур туналзаж, нийт 60 хавтгай дєрвєлжин км талбайтай. Нуураа дагасан район нь номин ногоон мод ургамалаар хучигдан, хєхємдєг уулс нь униартан vргэлжилж, мод ургамал ягцран, уулын дундуур нь тунгалаг сайхан гол горхи горчигнон урсаж, хvний ертєнцийн зургийн гудамлиг гэж хэлэхэд буруудахгvй.

    Єєрийн онцлогтой 90 гаруй цэцэрлэгт хvрээлэн vзэмжийн цэгvvдийн дотор гурван намрын гавираа, зургаан гvvрийн уд, есєн газар vргэлжилсэн гацураа, арван газар бvрсэн лянхуа цэцэг зэрэг vзэмж байх бєгєєд нэн алдартай Ши ху нуурын арван vзэмж жич сvvилийн жилvvдэд байгуулан нээлттэй болгосон єєр єєрийн онцлогтой арав гаруй шинэ vзэмж нь Ши ху нуурыг єнгє ялгарсан цэцгийн хэлхээ шиг гоёлон, хавар намар зун євєл гэсэнгvй єєрийн онцлогт vзэмжтэй, тунгалаг єдєр буюу бороо хуртай, аль эсгvvл цас хаялан салхи дэгдсэн цагд ч гэсэн маш их онцлогтой vзэмжийг бvрдvvлсэн байна.

    Ши ху нуурыг тойрон байрласан арван vзэмж нь Ємнєд Сvн улсын vед бvрэлдсэн юм. Эдгээр арван vзэмжийг тодруулбал: хавар угтагч су ти далан, Чюй юаний усан лянхуа цэцэг, тунгалаг нууранд туссан намрын тэргэл саран, тасархай гvvрийн цасан лавсаа,удан модны намаан дах уран хажин, цэцэгт гараммын гоё загас, Лэй фэн оргилын жаргах наран, vvлэнд шургасан хос оргил, ємнє уулын vдэшийн жvн, гурван булагт саран туссан зэрэг энэ арван vзэмж нь Ши ху нуурын бvх vзэмжийн хураангуй дvр болж байна. Ийм ч учраас Ханжєv хотод ирсэн жуулчид юний ємнє Ши ху нуурын эдгээр vзэмжийг сонирходог юм.

    Ши ху нуурын уул усны єнгє vзэмж vзэсгэлэн сайхан тєдийгvй эртний бичиг дурсгалын vлэмж олон газартай бєгєєд сэтгэл догдлуулам домог vлгэр, байгаль, соёл, тvvх, урлаг энэ бvхнийг маш сайхан уялдуулсан байна. Ши ху нуурт нртний дурсгалт газар олон байдаг. Улсын зиндааны бичиг дурсгалын зvйлийг хамгаалах газар тав, мужийн зиндааны бичиг дурсгалын зvлйийг хамгаалах газар гучин тав, хотын зиндааны бичиг дурсгалын зvйлийг хамгаалах байгууллага хорин тав байгаа бєгєєд бичиг дурсгалын зvйлийг хамгаалах гучин есєн цэг болон тєрєл бvрийн тусгай мэргэжлийн музей Ши ху нуурын vзэмжvvдийн дунд шигтгэгдэж, маш гоё єнгє vзэмж нэмэрлэж байна. /Пэрлаймаа орчулав/