Хятадын тvvхэн дээр, Жєv улс бол Ся, Шангийн дараах гурав дахь вант тєр юм. Манай тооллын ємнєх 11-р зууны Жєv vван Шан улсыг мєхєєснєєс манай тооллын ємнєх 260 онд Чинь улс Жєv улсыг мєхєєх хvртэл Жєv улсын тєр нь 8 зууныг єнгєрvvлсэн байлаа. Жєv улсын ноёрхлын vеийн тvvх нь ирээдvйн тvvхийн хєгжилд маш гvн vр нєлєє vзvvлжээ.
Манай тооллын ємнєх 17-р зууны vед байгуулагдсан Шан улс нь 600 жилийн хєгжлийн явцыг єнгєрvvлээд, Шан Жєv вангйн vе болоход улс тєрийн талаар ялзран доройтож, жил дараалан гадагш тvрмгий дайн хийж, ард иргэдйн vvрэг дараас улмаар хvндэрч, язгууртдын дотоодын зєрчил тэмцэл ширvvсч, нийгмийн хямрал гаарсан байжээ. Шан улсын тєр нь мєхєх тийш дєхєж бйасан тэр vед, Шан улсын баруун этгээдэд оршиж байсан хаьяа—Жєv улс нь Чи Шань, одоогийн Шаньси орчим газарт аажмаар хvчирхэгжсэн байлаа.
Зи чан Жєv улсын вангийн ширээ залгамжилсныхаа дараа, шудрага засаглал явуулж, ард иргэдэд єршєєнгvй хандаж байжээ. Улс тєрийн талаар ёс суртхууныг эрхэмд vзэж, газар тарианы зvй зохистой татварын дvрэм хэрэгжvvлэн, иргэдийг баяжуулан улсаа хvчирхэгжvvлэв. Цэрэг дайны талаар баруун хойтын хэдэн нvvдэлчин аймаг бvлгийн довтолгоог цохин ухруулаад, ойр хавийн их олон аймаг бvлгvvдийг байлдан дагуулжээ. Yvнээс гадна, Зи Чан бас бусад жижиг улсууд хоорондын нутаг дэвсгэрийн зєрчил маргаанаа шударгаар зохицуулж, эрдэмтэн мэргэдтэй єргєнєєр танилцан нєхєрлєж, улс тєрийн нэр нєлєєгєє байнга тэлэн єргєтгєж, Жєv улсын хvчирхэгжин мандахад бат бэх vндэс суурь тавьж єгсєн байна.
Жєv улсын тvргэн хєгжсєн явдлыг Шан улс маш их заналхийлэл гэж vзсэн учир, Жєv ван нь удсангvй Зи Чанг Шан улсын нийслэлийн ойролцоо байсан Ю гэдэг газарт хорьсон байжээ. 7 жилий дараа, Зи Чангийн гар доорхи хvмvvс нь хээл хахууль єгєх зэрэг аргыг хэрэглэж байгаад, Жєv вангаар Зи Чанг суллуулсан тєдийгvй бас тvvнийг баруун этгээдийн хєv хэмээх олон жижиг улсын захирогч болгосон байлаа. Чи Шаньдаа буцсаныхаа дараа, Жєv улсын хvчнээ хєгжvvлэхээр зориг шийдчээ. Жєv ванийн анхаарлыг татахаас зайласхийхын тєлєє, Зи Чан єнгєн дээрээ Жєv ванд шударга байгаа шиг хандаж, эдэнд ховдог, цэнгэхэд шунахай дvр vзvvлж, Жєv вангийн хараа хяналтаас гарч чадсан байлаа. Гэвч Зи Чан далдуур олон жижиг улсыг нэгтгэн авч, Шан улсын холбоотны хvчнийг сулруулснаар, эцсийн бvлэгт Шан улсаас давсан байна. Зи Чан єтлєє насандаа єєрийгєє ван єргємжилж, Шан улсыг эсэргvvцэгч холбоо байгуулан, Жєv вангийн эсрэг дайн хийж Шан улсыг мєхєєх ахицыг тvргэтгэжээ. Зи Чанг нас барсны дараа, тvvний хvv нь Зи Фа вангийн ширээг залгамжилж, хоёр жилийн дараа, Шан улсыг эсэргvvцэгч хvчирхэг их холбоотны хvчнээр Шан улсын тєрийг нурааж, Жєv улсыг байгуулжээ. Зи Фа эцгээ дурсгаж, Зи Чанг Жєv Вэнь ванд нэхэж єргємжилжээ.
Зи Чан вангийн ширээнд 51 жил суухдаа, эртний бусад мэргэн эзэдтэй адилаар ёс суртхууныг эрхэмлэн хvндэтгэж дэлгэрvvлснээрээ нийтийн дунд сайхан нэр мандаж, тvvний тухай олон vлгэр домог vе дамжин уламжлагдан ирсэн юм.
Жєv Вэнь ван эрдэмтэн мэргэдийг дээдлэн хvндэтгэдэг зан суртал нь ч хожмын хvмvvст магтан сайшаагдсаар байна. Зян Шан бол тухайн vед нэрт гарсан, тєр гvрнийг засах арга бодлоготой мэргэн хvн байжээ. Зян Шан vргэлж худалдаа наймаа хийх, загас барих зэргээр халхавч болгон, мэргэн ухаант хаан эзэнд vйлчилж, эрдэм чадлаа бадруулах боломж тохиолыг хайж явдаг байлаа. Нэг удаа, Вэйшvй голын хєвєєнд ан хийж байсан Жєv Вэнь ван тэнд загас барьж байсан Зян Шан євгєнтэй учирч, тvvнтэй ярилцаж суухдаа тvvний ухаан эрдэм тєгсийг мэдээд, тvvнийг єєрийн суугаа газартаа залж, улсын багш Тайш болгон хvндэтгэн хэрэглжээ. Зян Шан Вэнь ван болон тvvний хvvд туслан, дотоод гадаад бодлогуудыг боловсруулан тогтоож, Жєv улсыг байгуулахад баларшгvй гавьяа зvтгэл гаргасан байна.
Жєv вэнь ван Ю гэдэг газарт хоригдож байсан 7 жилийн хугацаандаа "Жєv и" гэдэг орчлон дэлхийн vvсэл гарлын зvй тогтлыг єгvvлсэн номыг нарийн судалж, Фv Сигийн найман хvлилийг вэнь вангийн найман хvлил болгон хєгжvvлсэн гэж ардын дунд уламжлагдсан домогт єгvvлдэг юм. Жєv улсын vеэс нааш, олон vеийн нэрт эрдэмтдийн хvчин чармайлтаар "Жєv и" номын агуулга хэлбэр аажмаар баялагжин хєгжсєєр, Хятадын эртний соёлын охь содон нэгэн бvрэн бvтэн сургаал онол болсон байна. /Э.Цогзолмаа орчуулж Баясгалан хянав/
|