• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-06-20 17:20:42    
Киноны сургуульд 3 удаа шалгалт єгсєн нь

CRI

    Жvжигчин Жан Хэн Хятадын кино телвизийн залуу од юм. Сvvлийн жилvvдэд тэрээр "Хуань Жу гэ гэ", "Улбир бvсгvй", "Улаан кан най шинь цэцэг" зэрэг олон ангит кинод гол дvр тоглоод Хятадын олон тvмэнд гvн таалагдсан байна.

    Жан Хэн багаасаа юунаас ч айхгvй зоригтой охин юм. Бээжингийн киноны сургуульд шалгуулахад тэр олон хvнд байдлыг туулж гарсан учир юу гэвэл юм бvхнээс зvрэхшээдэггvй зан чанар болно. Жан хэнгийн сайн найз киноны сургуульд шалгуулахаар чимбай бэлтгэл хийсэн байна. Гэвч шалгалтын хугацаа ойртохын хирээр айж сандраад болдоггvй учраас Жан хэнг хамт шалгуулахыг хvссэн байна. Жан Хэн найзынхаа санаачлагыг дуртай хvлээж авсан бєгєєд киноны сургуульд шалгуулахаар шийдчээ. Киноны сургуульд шалгуулах гэдэг нь хэцvvгээс хэцvv шvv дэ. Хэчнээн хvн тусгай боловсролыг єнгєрvvлсэн байтал орж чадахгvй хэрэг зєндєєн гардаг.

    Эхний шалгалтад Жан Хэн "Аав " гэдэг найруулал уншсан байна. Шалгагч нар бие биеэ харан, энэ хvvхэд буруу газар явсан байхаа, тєв аялгаа ч сайн хэлж чадахгvй байгаад юуны шалгуулсан вэ гэж бодсон байна. Жан Хэн харин ямар ч учиргvй юм шиг инээмсэглсэн чарайгаар шалгагчын vг хэлэхийг хvлээж байлаа.

    Дараачын программ юу вэ гэж асуухад "Би ганц юм бэлтгэсэн шvv" гэж Жан Хэнгийн хариулсаныг сонсоод, шалгагч нар арга бус тvргэн хэллэг уншуулсан байна. Жан Хэн, Анхуй нутгийн аялгатай учраас хэдэн авьяаг ерєєс ялгадаггvйг сонсоод шалгагч нар яахын аргагvй хєхрєлджээ. Гэвч Жан Хэн тайван хэвээрээ л байсан юм.

    Хоёрдох ээлжний шалгалтад Жан Хэн, дуу хавсаргасан бvжиг "Хавирган сар" бэлтгэсэн байна. Шалгалтын талбайд ороод тоглох гэтэл бичлэгээ мартсан байлаа. "Уучлаарай, бичлэгээ мартсан байна, Яах вэ" гэж єчvvхэн ч айж сандарсангvйд нь шалгагч нар ємнє байгаа энэ охины сэтгэлийн тэнхээг биширсэн байна. Тэгээд єєрєє дуулахын дагуу бvжиглээд, хоёрдох шалгалтаа єгсєн байна.    

    Одоо ч дууслаа, найзтайгаа хамт зугаалсан гэж бодчихъё гэж санаа амар байтал нэрсийн жагсаалд Жан Хэн гэдэг нэр тодхон харагдлаа. Шалгалтын явцыг єнгєрvvлсэн хvмvvс Жан Хэнг хараад маш гайхаж, "Яаж гурав дах ээлжний шалгалтад орж чадсан вэ" гэж асуувал "Юунаас ч айхгvй байх нь vндсэн шалтагаан байхаа, хvчин чармайлт гаргасан л юм бол шалган орж чадах эсэх нь чухал биш " гэжээ.

    Ингээд гурван удаагийн шалгалтыг єнгєрvvлээд Жан Хэн залуучуудын мєрєєдєл болсон Бээжингийн киноны сургуульд элсэн орсон байна.