Ван жин бага сургууль тєгссєний дараа шилдэг дvнгээр сайн дунд сургуульд шалган оржээ. Сургуульд элсэх мэдэгдлээ олсны дараа Ван жин ааваасаа "Аав! би хэрэв голдолготой сайн сургуульд шалгаж орвол хамтдаа Хайнань хотоор жуулчлалаар явна гэж ээж та хоёул зєвшєєрсєн биш vv ? Бид хэзээ явах бэ ?" гэж асууж гарлаа.
Аав нь "ээж чинь бид хоёул чамд ийм амлалт хийснээ vгvйсгэхгvй, гэтэл бид зєвдєж vзээд чухам очих уу vгvй vv ? Тэнд очих мєнгєє хэмнээд чиний нэрээр "Хvслэн тєсєлд" хандивлах юм уу ? гэж бодож байна гэлээ.
Ээж нь "Чи сайн сургуульд шалгаж орсонд аав ээж нь их баярлаж байна. Чамайг дагуулаад гадагшаа гарч зугаалаад ирэх юм уу гэж ч бодлоо, гэтэл чи дєнгєж дунд сургуульд орж байна. Хойшдын зам бас урт байсаар, дахиад нэг бодоход, манай хvvхэд голдолготой сайн дунд сургуульд орж байна. Гэтэл зарим ядуу айлын хvvхэд сайн сургуульд орохыг буу хэл, сургуульд суух хvсэл эрэлзлэлээ ч биелvvлж чадахгvй байна, тэгээд аав ээж нь....." гэжээ.
"Тэгвэл бид явахаа болъё! энэ мєнгєє хадив болгохыг би зєвшєєрлєє, хойш нэн олон хvvхдэд тусална" гэж Ван жин хэлжээ.
Урамшуулал нь хvvхдийн дэвшил болон єсєлтийг ахиулах сайн арга барил гэдгийг эцэг эхчvvл сайн мэднэ. Гэвч бий бvхий аав, ээж урамшууллын арга хэлбэрийг тийм сайн мэдэх биш, тэд хvvхдээ урамшуулж шагнах явдлыг бодисын шагнал урамшуулалтай холбож байдаг. Ингэж хэлж байгаа нь бодисын урамшуулал муу гэсэн биш, зарим талаар эд материалын шагнал урамшуулал нь ч хvvхдийн дэвшлийг ахиулах арга барил болдог. Гэвч хvvхдэд урамшуулал хvртээх vед, сэтгэл санааны урмыг гол байранд тавьж, материаллаг урамшууллыг дараа байранд тавивал сайн юм.
Энд ийм нэг жишээ бий.
Ээж нь євчтэй хэвтэж байжээ. Ширээн дээр баахан аяга, шаазан, сав хэрэгсэл бохир байж, цэвэрлэх хvнгvй байхад аав нь ажилдаа явахынхаа ємнє, сургуулийн амралт болоод гэртээ телевиз харж байгаа хvvдээ, "ширээн дээр байгаа хоолны сав хэрэгслvvдийг угааж цэвэрлээрэй!" гэсэнд хvv нь " тэгвэл хэдэн мєнгє єгєх бэ ?" гэж асуусанд аав нь "2 тєгрєг" гэхэд хvv нь "болно" гэж харуулжээ.
Иймэрхvv хvмvvжvvлэх арга барил нь хvvхдийн сайн сайхан тєрєлх чанар болон эрэлт хvсэлтийг эвддэг. Мєнгє тєгрєгийн тєлєє л ажиллаж хєдєлмєрлєх нь ямар ч vнэ єртєггvй юм гэдгийг хvvхдэд ойлгуулах ёстой. Мєнгє тєгрєгєєр урамшуулах нь хvvхдийг урамшуулж байгаа биш харин сэтгэл санаа, хvсэл бодолд нь эдийн шуналтай болгож байгаа явдал юм. Хvvхэд хэрэв ямар нэгэн алдаа буруу хийгээд тvvнээ засч залруулсан бол эцэг эхчvvд баярлахдаа юм авч єгєх юм уу ? эсвэл мєнгє тєгрєг ч єгдєг, ийм аргаар хvмvvжvvлж байхаас сэтгэл санааны талаар урам хайрлаж байх нь илvv ашигтай юм.
|