• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-06-20 17:29:43    
Хяталын vндэстний цєєнхvvдийн нутаг район тvргэн хєгжиж байна

CRI

    Хэже vндэстэн бол Хятадын зvvн хойт нутгийн Уссури мєрний хєвєєнд амьдарч байдаг vндэстний цєєнх юм. Хэжечvvдийн хvн ам нь 4000 гаруйхан байж, Хятад улсад хvн амаар нэлээд цєєн vндэстний нэг юм. Тэд єнгєрсєнд зєвхєн загас агнахаар гол болгож байсан болохоор, тэр vед vйлдвэрлэлийн хэлбэр болон амьдралын нєхцєл байдал нь тун тааруухан байжээ. Ю Лизюнь бол Уссури мєрний хєвєєнд оршин амьдарч байгаа Хэже хvн юм. Тэр хэлэхлээ, одоо Хэжечvvдийн vйлдвэрлэл амьдралын байдалд ихээхэн єєрчлєлт гарсан гэжээ.

    "Манай тосгоны дэд бvтцийн барилга байгуулалтын ажил сvvлийн жилvvдэд нэлээд тvргэн хєгжлєє. Зам засах, гvvр тавих, тосгон суурины байгуулалт хийх, тvгээгvvр усны хангамжийн тоног тєхєрємж угсрах, кабелийн телевиз нэвтрvvлэх, программын жоолодлоготой телефон утас тавих ажлыг бvрэн биелvvлсэн. Тосгон болгонд цэцэрлэгтэй, амьдралын орчин ахуй нэлээд тохилог болж, амьдралын чанар тvвшин ч маш их дээшилсэн юм" гэж Ю Лизюнь тэмдэглэжээ.

    Хятад улс бол 56 vндэстнээр бvрэлдсэн улс юм. Хань vндэстнээс гадна бас хvн ам харьцангуй цєєн 55 vндэстэн байдаг бєгєєд тэдний нийт хvн ам нь 100 сая гаруй л байдаг. Тэдгээрийн дотор, 22 vндэстний хvн ам нь нэн цєєн байж, нийт 600 мянга орчим л хvнтэй байгаа юм. Тэд их тєлєв хил хязгаар нутагт оршин сууж байдаг бєгєєд тэндэхийн зам харилцаа дєхємгvй, байгаль орчны нєхцєл байдал нь ч эрс тэрс байдаг болохоор, vндэстний цєєнхийн дотор тэдэнд нэн их анхаарал халамж хандуулах шаардлагтай байдаг юм.

    Yvнтэй холбогдуулан Хятадын Засгийн газар зохих бодолого, арга хэмжээнvvдийг тусгайлан боловсруулан тогтоосон юм. Жишээлбэл, Хятадын Тєрийн Зєвлєлийн сvvлийн vе баталсан "Хvн ам нэлээд цєєн vндэстний хєгжлийг дэмжих тєлєвлєгєє" бол тусгайлан тэдгээр vндэстэний цєєнхєд зориулан тогтоосон зvйл болно. Их олон судалаа шинжилгээ хийсэн vндсэн дээр, холбогдох байгууллага нэгжvvд тусламжийн арга хэмжээ боловсруулан тогтоосон байна, тухайлбал vндэстний нутаг районы цахилган, зам харилцаа, усны бэрхшээлтэй асуудлыг тусламжийн ажлынхаа гол тал болгож, 5 жилд багтаан тэдгээр vндэстнийг ядуурлаас ангижруулах зорилт тавин ажиллах гэсэн болно.

    Yндэстний нутаг район ерєнхийдєє хоцорогдонгуй байгаа байдалд чиглvvлэн, Хятадын Засгийн газар аль эртнээс олон арга хэмжээ авч хэрэгжvvлсэн юм. 5 жилийн ємнєєс эхэлж хэрэгжvvлсэн баруун бvсийн нутаг районыг ихээр хєгжvvлэх стратеги нь бvс нутгууд хоорондын баян ядуугийн зєрєєг багасгахад маш их vvрэг гvйцэтгэсэн байна. Хятадын Yндэстний Хэрэг Эрхлэх Улсын Хорооны орлогч дарга Моу Бэньли таницуулж хэлжэхдээ, ирээдvйд Засгийн газар цаашид бодитой арга хэмжээ авч байгаад, vндэстний нутаг районы хєгжлийг тvргэтгэнэ гэлээ.

    "Хятадын Засгийн газар хєрєнэгє санхvvгийн талаар vндэстний нутаг районы хєгжлєє тvргэтгэхэд нь дорвитой туслалцаа vзvvлж байгаа тєдийгvй бас техник, хvн хvч, мэдээлэл, бодлого зэрэг бvх талаар эдийн засгийн хєгжлийг нь тvргэтгэж байгаа юм. Хятадын Засгийн газар vндэстний нутаг районы дэд бvтцийн барилга байгуулалтын ажлыг дээд хэмжээнд чухалд vзэж, тємєр зам тавих, хурдын зам засах, холбооны тєсєл хэрэгжvvлэх, ус ашиглалтын барилга байгуулалт хийх зэрэг олон бодитой арга хэмжээ авч хэрэгжvvлснээр, vндэстний нутаг районы дэд бvтцийн барилга байуулалт маш их сайжирсан байна" гэж Моу Бэньли тэмдэглэлээ.

    Бvртгэлийн тоо баримтаас vзвэл, єнгєрсєн 5 жилд vндэстний нутаг районы vйлдвэрлэлийн нийт хэмжээ нь жил тутамд дундажаар 10 хувиар єсч, vндэстний цєєнхийн иргэдийн орлого хоёр дахин орчмоор нэмэгдсэн бєгєєд энэ нь бvх Хятадын хэмжээнд авч vзвэл хамгийн тvргэн єсєлт болж байгаа юм.

    Эдийн засаг хєгжихийн хирээр, vндэстний цєєнхийн зарим євєрмєц соёл нєлєєлєлд учрах болсон байна. Хятадын Засгийн газар олон зvйлийн арга хэмжээ авч, vндэстний цєєнхийн уламжлалт соёлын зvйлсийг цуглуулах, эмхтгэх, хамгаалах, євлєх ажилд нь туслаж байна. Жишээлбэл Дvн vндэстэн бол дуунд маш авьаясдаг vндэстэн юм, тэдний vе дамжин дуулсаар ирсэн найрал дуу нь дэлхий нийтийн хэмжээнд ч алдар нэртэй байдаг билээ. Хятадын Засгийн газар мэргэжилтэн нарыг зохион байгуулж, дуу хєгжим цуглуулан эмхтгэж, дуучдыг бэлтгэн хvмvvжvvлэх ажил хийсэн бєгєєд бас тvvнийг дэлхийн биет бус соёлын євийн жагсаалтанд оруулахаар єргєдєл дэвшvvлэх бэлтгэл хийж байна.

    Yндэстний цєєнхийн vг хэл, vсэг бичгээ хэрэглэх талаар Хятад улс бас олон арга хэмжээ авсан юм. Хятадын vндсэн хууль болон "Yндэстний нутаг районы єєртєє засах хууль"-д vндэстний цєєнхvvд бvр єєрийн vг хэл, vсэг бичгээ чєлєєтэй хэрэглэх эрхтэй, vvний зэрэгцээ, улсаас хятад хэлний тєв аялгууг тvгээмэлжvvлж, хань зы vсэг нэвтрvvлнэ гэж тодорхой тогсоон байдаг. Yндэстний ажлын холбогдох албаны хvн Жv Вэйцюнь таницуулж хэлэхдээ: "Бид нэг талаар vндэстний цєєнхvvдэд єєрийнх нь vг хэл, vсэг бичгийг хэрэглvvлж, эдийн засаг, нийгмийн олон талаар боломжийн хиээр ая тухтай орчин ахуй бvрдvvлэн єгч байгаа бєгєєд нєгєє талаар бас сургуулийн боловсрол сургалтад хятад хэл болон тухайгн vндэстний хэлээр хичээл сургалт явуулахыг дэмжих арга хэмжээ авч байна. Энэ нь vндэстний цєєнхийн нэн тvргэн хєгжихєд ашигтай, vндэстнvvдийн, ялангуяа залуучуудын ерєнхийлсєн боловсрлыг дээшлvvлэхэд ашигтай гэдгийг практик гэрчилсэн байна" гэжээ. /О. Дарамбазар орчуулж Урангоо хянав/