• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-06-20 17:35:50    
Хятад дэлхийн оюутдын спортын наадамд бэлтгэж байна

CRI

    2005 оны дэлхийн оюутдын биеийн тамир спортын наадам наймдугаар сарын 10—21-ны єдрvvдэд Туркийн Истанбулд зохион байгуулагдана. Тус удаагийн наадамд оролцох Хятадын биеийн тамир спортын тєлєєлєгчид Бээжинд саяхан байгуулагдав. Тєлєєлєгчид 336 хvнээр бvрэлджээ. Хятадын тамирчид спортын 12 том тєрєл, 162 жижиг тєрєлд хvч сорих болно.

    2005 оны дэлхийн оюутдын биеийн тамир спортын наадамд оролцох Хятадын тамирчид бvгдээрээ сургуульд бvртгэлтэй оюутад болно. Хятадын биеийн тамир спортын аравдугаар наадам болон олон улсын дан тєрлийн тэмцээнvvдэд бэлтгэж байгаа болохоор олон шилдэг тамирчид энэхvv наадамд оролцож чадахгvй байгаа. Гэвч Хятадын тамирчид усанд харайлт, усанд сэлэлт зэрэг тєрлєєр алтан медалийн тєлєє хvчтэй єрсєлтєх болно.

    Хятадын тамирчид усанд сэлэлт, усанд харайлтын тєрлєєс гадна, жvдо, хєнгєн атлетик, сэлмээр тулалдах зэрэг тєрлєєр ч алт авах хvчинтэй. Yvнээс гадна Хятадын оюутдын спорт сvvлийн жилvvдэд хєлбємбєг, сансан бємбєг, волейбол зэрэг тєрлийн тvвшин тvргэн дээшлэв. Ялангуяа оюутдын хэт зэрэглэлийн сагсан бємбєг, хєлбємгийн лигийн тоглолт зохион байгуулснаар, Хятадын тамирчид энэ гурван тєрлєєр дэлхийн оюутдын наадамд алтан медаль авах хvчнийг бvрдvvлжээ.

    Хятадын биеийн тамир спортын баг тамирчид тvрvv хоёр удаагийн дэлхийн оюутдын наадамд сайхан амжилт vзvvлсэн. Энэ удаагийн Истанбулын оюутдын наадамд Хятадын Боловсролын Яамаас спортын тєлєєлєгчид зохион байгуулж оролцоно.

    2001 оны 8-р сард Бээжинд болсон дэлхийн оюутдын биеийн тамир спортын 21-р наадамд Хятадын тамирчид 54 алт, 25 мєнгє, 24 хvрэл медаль авч алт болон медаль авснаараа нэгдvгээр байр эзлэв. 2003 оны 8-р сард Ємнєд Солонгост зохион байгуулагдсан дэлхийн оюутдын биеийн тамир спортын 22-р наадамд Хятадын тамирчид 41 алт, 27 мєнгє, 13 хvрэл авч, алтан медаль авсан тоогоороо нэгдvvгээр байранд шалгарсан юм.

    2005 онд спортын ерєнхийлсєн хэдэн тоглолтоос гадна, дэлхийн эмэгтэйчvvдийн их шагналт тэмцээн, дэлхийн волейболын аваргын цомын тэмцээн байгаа. Yvнээс гадна, Канадын дэлхийн аварга шалгаруулах усанд сэлэлтийн тэмцээн, Германы дэлхийн аварга шалгаруулах сэлмээр тулалдах тэмцээн, Финляндын дэлхийн аварга шалгаруулах хєнгєн атлетикийн тэмцээн, Америкийн дэлхийн аварга шалгаруулах єдєн бємбєгийн тэмцээн, Катарын дэлхийн аварга шалгаруулах хvндийн єргєлтийн тэмцээн, дэлхийн аваргын цомын тєлєєний хоккейн тэмцээн зэрэг тоглолтууд зохиогдоно.