Монгол баатрын туулсын хайлж дуулах урлаг нь нэгэн тєрлийн туулсын чанартай дуу хєгжмийн найрлага болсны хувьд тvvний урлагийн онцлогийн гол нь гэвэл хэлэх хийгээд дуулахын уялдал юм. Энэ зvйлийн хэлэх хийгээд дуулахын уялдал нь даруй уран зохиол хийгээд дуу хєгжимийн уялдлын урлагийн хэлбэр болно. Хэдvйгээр олон газар нутхынх нь илтгэх арга барилын талаар ижил бус боловч хайлах хийгээд дуулах адиль бус хоёр бvрэлдхvvний уялдлын хэлбэр нь харин нэлээд тvгээмэл юм.
Монгол баатрын туулын агууллага болон vйл явдлынх нь єргєн дэлгэрийг vндсэлэн, эрдэм шинжилгээнийхэн домоглог тууль, цадиг тууль, иж тууль гэж тєрєл хувиаж байдаг. бас тvvний урлагийн онцлог хэлбэрийг vндсэлж, явган тууль, цааль тууль, цоорын тууль гэж ангилсан байна.
Олон газар орны тууль хайлах нь бvр адиль бус ємєрмєц онцлогтой байдгаас тvvний хэлж дуулах урлагийн тал дах илтгэх арга хэлбэр нь ч адиль бус байдаг. Явган туулийг ерєнхийд нь хєгжимгvйгээр дан цолгой ая хєгтэй хэлдэг. Жишээлбэл, Баргын туульчин хэлэхдээ ямар ч хєгжим хэрэгсэхгvй, ая хєгтэй дуулж хэлдэг. Тэд "тууль" гэхгvй "аяст vлгэр" гэдэг билээ. Цааль тууль бол хэлж дуулахыг уялдуулахын хамт бас хєгжимтэй байгаа нь тєв халхын урианхай туульчин хийгээд ойрд халимагийн жангарчидаар голлох юм. Урианхайн туульчин хийгээд Ойрд харимагийн туульчин харин товшуур хєгжмєєр хайлдаг. Урианхайн туульчид, туулийн дэмжигч нар товшуур хєгжмийг ихэд эрхмэлэн хvндэтгэдэг нь, нэгд, товшуур хєгжим туулийн шvлгийн хэмжээг тохируулж, хэллэгийг баялагжуулан тууль хайлах урамсыг нэмэгдvvлдэг гэнэ.
Ерийн байдалд єгvvлж хэлсэн туулийн vгийн vе, хєгжмийн аялгуунд олширч, vейн тоо нэмэгдэж, уянгалаг аяс оруулана. Хоёрт, дээр vейн зарим туульчид нь тууль хайлах, цээжлэхийг авиас чадвараас ялгаатай ойлгож, єєрт нь ямар нэг талын ид шид тусалдаг хэмээн боддог байсан гэх бєгєєд ид шидийг бvрэлдvvлэхэд товшуур хєгжим багагvй vvрэг гvйцэтгэдэг эрхэм зvйлс гэдэг байжээ. Иймээс тууль хэлvvлэх айл туульчид очиж тууль хайлж єгєхийг сонссон хойно, туульчийн зєвшєєрлєєр товшуурыг нь тусгай давууд ориаж, гэртээ уридчилан залж хvндэд байринд тавидаг зоршил байдаг бєгєєд тууль хайлж дуусны дараа гурваас долоон хоногт тэр товшуурт гар хvрч болохгvй гэнэ.
Гэрийн эзэн сvvлд нь туульчийнд хvргэж єгдєг нарийн дэгтэй байж, товшуурын хялагасыг хурдан удамтай ажираганы сvvлийн хялагасаар хийдэг зэрэг эрт дээдийн зан зоршил одоо болтол Халх орны зарим газар нутагт vлдэгдэж байгаа юм байна. vvнээс монгол туульчидын эрхэм дээд уламжлал бvхvй зан зоршилтой байсныг мэдэж болно. Цоорын тууль бол орон нутгийн шинж хэллэгэтэй бєгєєд цоороор хєгжимдэж хайлдаг. Зарууд, Хорчин болон Халхын зарим газар нутгаар цоор юм уу хуураа хєгжимдэж хайлдаг.
Хуур, цоор бол эрт дээд vед зохиогдсон хєгжмийн зvйл болно. Цоорыг хэдvйгээр ардын дунд "цоор" гэдэг боловч, Шилийн гол, Цахарт "хихиль цоор" гэж нэрэлдэг. Монгол баатрын тууль нь эртний урлагийн хувьд авч хэлбэл маш ємєрвєц онцлогтой, хайлах, дуулах, хєгжимдэх уялдсан ерєнхийлсэн шинж бvхий урлагийн хэлбэр болно.
|