Лигдэн бол Євєр монголын алдарт зохиолч юм. тэрээр єгvvллэгээр гол болгож, бас шvлэг, найруулал ч зохион бvтээдэг. Лигдэн єнгєрєх зууны жараад оны сvvлчээс эхлэн урлан зохиолын бvтээлээ нийтлvvлсэн юм. тэрээр "Гуравдугаар гаргийн тунхаг" гэх руман, "Миний Ишчирэн", "Лигдний єгvvллэгийн тvvвэр" зэрэг єгvvллэгийн сонгомол зохиолуудыг хэвлvvлсэн байна. Лигдний зохион бvтээллэгийн сэтгэц нь уран нарилаг байж, vг хэллэг нь боловсронгуй мєртєє ёгтлог, утага гvн, нарийн ухаалаг байдаг.
Лигдэн бол монгол vндэстний алдарт эрэгтэй зохиолч юм. тэрээр 1943 оны 7-р сард Євєр монголын Шилийн гол аймгийн Хєвєєт шар хошуунд тєржээ. 1952 онд нутгийнхаа нэгэн бага сургуульд орж, залгаад их сургууль хvртэл суралцсан юм. 1969 онд Євєр монголын их сургуулийн монгол хэл утага зохиолын дээд сургуулиас тєгєсч, Хєвєєт шар хошууны соёлын ордон, Шилийн гол аймгийн сонины хороо зэрэг байгууллагад олон жил ажилласан байна. 1978 онд Євєр монголын утага урлагийн холбоонд шилжин ажилласан байна. 1981 онд Бээжин их сургуулийн одоогийн Лю Сюн уран зохиолын дээд сургуульд суралцсан байна. Сурлага тєгєсний дараа Євєр монголын утага урлагийн холбоонд хvрч, "Єнєр цэцэг сэтгvvл"-ийн редакторлох хэлтэст єнєє болтол ажиллаж явана.
Жараад оны дунд vеэр Лигдэн шvлэг бичиж, уран зохиолын замдаа орсон байна. тvvний бvтээл гэвэл, "Би бол бєєм гал", "Хvний орчлонгийн гурван хоног", "Миний зарлиг" зэрэг зуу гаруй шvлэг бичсэн бєгєєд "Гэрэлт дэн", "Галын магтаал", "Хувилгаан толь", "Гучин гурван алтан vхрийн vлгэр" зэрэг олон шvлгийн тvvвэр хэвлvvлж, Євєр монголын яруу найргийн давцанг их хэмжээгээр нєлєєлсєн байна. Зохиолч Лигдэн 80-аад оны эхээр єгvvллэгэ бичихэд хvч тавиж, онцгойлон 1982 онд тэр єгvvллэг "Амьдарлын логик"-оо нийтэлж, амжилт олсны дараа єгvvллэгийн зохион бvтээллэгийн цаг vедээ орж, бас "Муур унасан хулгана", "Гоо сайхны тунхаг", "Халуун vнэсэлт", "Сvх, нохой, хvн", "Миний Ишчирэн" болон "81 зайдас" зэрэг єгvvллэгийн тvvврээ хэвлvvлсэн байна.
1987 онд Євєр монголын єєртєє засах район байгуулагдсан 40 жилийн ой тохиож байгаа vеэр Євєр монголын ардын хэвлэлийн хорооноос хэвлvvлсэн "Євєр монголын одоо vейн уран зохиолын цуврал бичиг"-ийг хэвлvvлж, "Лигдний єгvvллэгийн тvvвэр"-ийг сонгон хэвлvvлж, тvvний шинэ цаг vед бvтээсэн хэсэг єгvvллэгvvд сонгогдон орсон байна. Шvлэг, єгvvллэгийн зохион бvтээллэгээс гадана тухай vед Лигдэн бас "Би бол монгол хvн", "Хvслэнгийн гоо сайхан" зэрэг зуу гаруй найруулал нийтэлж, "Євгєн болон тэнгис", "Хvн", "Жинь Сюньхуагийн дуу" зэрэг олон уран зохиолын бvтээлvvдийг орчуулсан байна. Лигдний зохиол бvтээл нь бас олон удаагийн шагнал хvртсэн байна.
Тvvний найраглал "Хувилгаан толь" нь 1981 онд Євєр монголын єєртєє засах районы уран зохиолын зохион бvтээллэгийн 2-р байринд шалгарч, єгvvллэг "Амьдралын логик" нь 2-р удаагийн бvх орны vндэстний цєєнхийн уран зохиолын зохион бvтээллэгийн шагнал болон Євєр монголын єєртєє засах районы анхдагч уран зохиолын зохион бvтээллэгийн "Солонго" нэрэмжит 2-р зэргийн шагналыг хvртэж, єгvvллэг "Миний Ишчирэн" нь 3-р удаагийн бvх орны vндэстний цєєнхийн уран зохиолын зохион бvтээллэгийн шагналыг хvртсэн байна. "Сvх, нохой, хvн" гэх тууж нь Євєр монголын єєртєє засах районы 2-р удаагийн уран зохиолын зохион бvтээллэгийн "Солонго" нэрэмжит 2-р зэргийн шагналыг хvртэж, хvvхдийн уран зохиол "108 туулайн хорго юм уу 8 хэсэг алтан зоос" нь бvх орны багачууд хvvхдийн шилдэг номоор шагнагдсан байна.
Одоо Лигдэн Хятадын зохиолчидын нийгэмлэгийн гишvvн, Євєр монголын зохиолчидын нийгэмлэгийн хэрэг эрхлэгч, "Єнєр цэцэг сэтгvvл"-ийн редактороор ажиллаж байна.
|