Бээжин хотын баруун дvvргэд єнгєрсєнд хааны цэцэрлэгт хvрээлэн- Чинхуа юань цэцэрлэгт хvрээлэн байсан. Єнєє энд Чинхуа юанаар нэрлэсэн алдарт их сургууль- Чинхуа их сургууль байрлаж байгаагаараа алдартай болсон юм. Тvvхэн дээр Бээжингийн баруун дvvргэд адил бус тvvхэн vед, адил бус газарт, хоёр Чинхуа юань цэцэрлэгт хvрээлэн байсаныг хvмvvс тєдий л мэдэхгvй байсан юм.
Бээжингийн баруун дvvрэг бол Бээжингийн тvvхэн дээрэх хааны цэцэрлэгт хvрээлэнгийн алдарт vзэмжит район юм. Алтан улсын Жан Зvн хааны vеэс Мин улс Чин улсын vе хvртэл, энэ газарт байгуулсан ордон харш, цэцэрлэгт хvрээлэн, хувь айлын хээнцэр гоё байшин барилга зуу гаруйд хvрч, тэдгээрийн дотроос Мин улсын Ван Ли хааны vеийн Хааны садан тєрєл болох Ли Вэйгийн байгуулсан " Чинхуа юань цэцэрлэгт хvрээлэн" болон Чин улсын Тvгээмэл Элбэгт Хааны vед байгуулсан " Чинхуа юань хvрээлэн" нь бvр маш алдартай юм.
Мин улсын vеийн Ли Вэйгийн байгуулсан " Чинхуа юань" нь мєн " Ли юань" гэсэн нэртэй. Бээжин хотын Хай диан суурины баруун хойно байрлаж байгаа энэ Чинхуа юань бол Мин улсын хааны тєрєл садан болох Ли Вэйгийн хувийн цэцэрлэгт хvрээлэн болох бєгєєд бас ч Хай диан дvvргийн хамаг том цэцэрлэгт хvрээлэн болох юм. Эргэн тойрон арав гаруй газар талбайтай энэ цэцэрлэгт хvрээлэнд хойно ємнє талд нь хос нуур зэрэгцэн, асар тагт жигдрэн, хиймэл уул муралзан тахирлан байрлаж, мод ургамал ногоорон, цэцэг навч дэлгэрэх vеэр, ангилам vнэр сэнгнэн, Бээжин хотын доторхи гоо сайхан vзэмжийг бvрэлдvvлдэг байна. 1860 онд Англи Францын холбоотон цэрэг Юань мин юанийг галдах vе, энэхvv Чинхуа юань ч галдагдан ор мєргvй болж, зєвхєн Энь мv си, Энь юv си гэдэг хоёрхон уулан хаалга нь vлдэж, Чин хуа юань цэцэрлэгт хvрээлэнгийн хуучин буур болсон байна.
Бээжингийн баруун дvvргэд байрлаж байгаа хоёрдох Чин хуа юань цэцэрлэгт хvрээлэнг Чин улсын vед байгуулсан юм. Энэ Чин хуа юань нь яг Хай диан суурины зvvн хойд биед байгаа Чин хуа их сургуулийн хашааны тэг дунд нь байдаг юм. Энэ Чин хуа юань цэцэрлэг нь Мин улсын vеийн Ли Вэйгийн байгуулсан Чин хуа юань хvрээлэнгээс зуу гаруй жилийн хойно байгуулагдсан бєгєєд цар хэмжээ нь ч тvvнээс жижиг юм. Энэ бол Чин улсын vе дэх Бээжингийн баруун дvvргийн Юань мин юань цэцэрлэгт хvрээлэнтэй дагалдуулан байгуулсан олон жижиг цэцэрлэгт хvрээлэнгvvдийн нэг нь юм. Энэ барилгыг Чин улсын Тэнгэр Тэтгэгч Хааны vед байгуулсан байна. 1909 онд Чин улсын засгийн газар Америкт суралцагсдын бэлтгэл сургалтын ордон байгуулахаар бэлтгэж, энэ цэцэрлэгт хvрээлэнг уг бэлтгэл боловсролын газарт єгсєнєєр хожим нь энэ цэцэрлэгт хvрээлэнгийн байгаа газар нь Чин хуа сургууль, Чин хуа их сургууль болон улиран хувирч, уламаар алдарт их сургулийн байр болсон юм.
Зуу гаруй жилийн хугацаанд хэцнээн олон алдарт vзэмж цэцэрлэгт хvрээлэн сvдсэнийг тодруулахад бэрх. Хоёр " Чин хуа юань цэцэрлэгт хvрээлэн"ийн хуучин дvр тєрхийг олж харахад бэрх болсон боловч, энэ хоёр цэцэрлэгт хvрээлэнгийн байгуулагдсан єнгєрсєн тvvх нь єнєєдєр бидний Бээжингийн баруун дvvргийн цэцэрлэгт хvрээлэнгийн тvvхийг судлахад эрхэм нандин тvvхийн материал vлдээж єгсєн байна. /Пэрлаймаа орчуулав/
|