• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-06-21 16:53:18    
Хvн болох багаасаа

CRI

    5 настай Дvн дvн галаар тоглох их дуртай, галтай холбоотой зvйл бvхэн, жишээлбэл, шvдэнз, цахиур, гал тогооны гэрийн цахилгаан зуухаар хvртэл тоглох дуртай. Дvн дvнгийн аав єєрєє ч олон янзын цахиурд дуртай, олон тєрлийн цахиурыг байнга цуглуулдаг бєгєєд хvvтэйгээ цахиураар тоглоно, тэгээд бас миний хvv галаар тоглох нь ааваа их дуриажээ гэж баярлана.

    Нэг єдєр Дvн дvн аавынхаа авчирсан шинэ цахиураар тоглож байснаа болгоомжгvйгээс болж, ємдєє шатаажээ. Ємдєє шатаасан Дvн дvнг ээж нь vзээд хатуу зэмлээгvй атлаа баахан шоолж инээгээд єнгєрчээ. Нэлээд хугацаа болсны дараа аав ээж нь хvvгээ дагуулаад хєдєє байгаа эмээгийндээ очжээ. Дvн дvн хєдєє очсны дараа эмээгийн хєрш айлуудын хvvхдvvдтэй мєн л галаар тоглож байлаа. Хэзээнээс эхэлснийг бvv мэд, нэг мэдэхэд эмээгийн малын хашаа нь тvймэрт автан том гал дvрэлзэж байлаа. Дvн дvнгийн аав гvйн гарч, хvvгээ татан аваачаад баахан зоджээ...

    Энэ их тvймэр гарсан хэрэгт бид хэнийг зєвтгєж, хэнийг загнах бэ? Хvvхэд эхнээсээ галаар тоглож байхад юунд хориглохгvй бэ? Аав ээж нар галаар тоглож болохгvй гэдэг энэ ёсыг мэдэхгvй гэж vv?

    Дvн дvн єєрийн ємдєє шатаагаад байхад аав, ээж нь хэлэхгvй мєртєє ээж нь элгээ хєштлєє инээгээд зогсож байдаг.Ээжийнхээ инээж байгаагаас 5 настай хvvхэд ч нэгийг бодох байхаа.

    Дvн дvнгийн аав ээж шиг учир явдлыг шийдвэрлэдэг аав ээж олонгvй байж болно. Гэвч "бага сага алдаа буруу аль хvvхдэд vгvй бэ ? их юм болгоод байх хэрэг юу байх бэ ?" гэж боддог, хvvхэд бага багаар алдаа гаргаж л байна, гэнэт том хэрэг гаргасны дараа сая л загнаж зоддог. Иймэрхvv хvмvvжvvлэх арга барил бол тун буруу бєгєєд харин сєрєг vр нєлєєг дагуулж мэднэ.Yvнээс санаа авч, олон эцэг эхчvvдэд сануулахад, хvvхэд алдаа буруу хийсэн vед аав ээж тэр даруйд нь залруулж єгєх хэрэгтэй. Хvvхдийн бодож сэтгэх нь том хvнд хvрэхгvй боловч сайн мууг ялгах чадвар бол байдаг, хvvхэд алдаа гаргасны дараа єєрийгєє би алдаа гаргав гэдгээ мэддэг болохоор яг энэ сэтгэхvйг ашиглан тэр даруйд нь vр ашигтай залруулах арга хэмжээ авах хэрэгтэй юм.

    Нєгєє нэг талын байдал бол хvvхэд єєрийн буруугаа мэдсэн vед, аав ээж хvvхдийн урам харьсан сэтгэлд дахин гал дээр тос нэмж, загнаж зодохгvй, хvvхдэд алдаа буруугаа эргэцvvлэн болох хугацаа боломж олгох хэрэгтэй. Зохих хугацаа єнгєрсний дараа хvvхдэд "энэ учир дээр чиний байр байдал таарсангvй" гэж хэлэх юм бол хvvхэд аав ээжийн саналыг амархан хvлээн авч чаддаг.

    Хvvхэд ноцтой алдаа буруу гаргасан бол зєвєєр хvмvvжvvлэх арга барил авах нь зvйтэй хэрэг. Иймээс хvvхдийг алдаа буруугаа хvлээн зєвшєєрєх сайн дадалтай болгон хvмvvжvvлэх бол аав ээжийн vvрэг хариуцлага байгаа юм.