• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-06-22 18:22:53    
Арпсын ноолуурын уханы уралдаан

CRI

    Та бvхэн хурдан морины уралдаан гэж сонсноос биш харин ямааны, тэгэх мєртєє уханы уралдаан хийж байна гэж сонссонгvй байх. Сэгсгэр сэгсгэр бvдvvн цагаан халтар уханууд хоорондоо мєрийцєнє гэххээс Та бvхэнд туйлын сонин санагдаж байнуу? Энд хэлж байгаа уралдана гэдэг нь та бvхний санж байгаа шиг морины хvvхдээр ухана зайдлуулаад хол зайд сорих биш, аль ноолуурын vvлдрийн ухана нь ноолуурын хэмжээгээрээ бусад уханаас давж байх эсхийг шалагаруулах гэсэн уралдаан болно.

    Ер нь монголчуудын малжих соёлд хуц ухана зэрэг эцэг малыг хол газрын єєр сvргээс шилж сонгон тавих зэрэг заншилтай байдаг. Ишэг хурга цагаалдаг хvн ухана тавих ишэгэний магнайгаас аваад нуруунд нь хvртэл єрєм, хурууд, зєєхий, тараг зэрэг цагаан идээгээр мялаахын зэрэгцээ бас сvv амсуулах юм уу эрvvгийг нь тавагтай цагаан идээнд хvргээд арц хvжийн сангийн дээгvvр юм уу ховонг тойруулан гурав удаа эргvvлсний дараа "Сємбєр уулын євсийг ид, сvvн далайн усыг уу. Эзэн нь мєнхєр, ижил нь мянга тvм хvр" гэж єлзий бэлгэтэй ерєєл хэлээд тавиж явуулдаг байна.

    Арпас гэдэг бол Євєр монголын Ордос хотод байдаг ноолуурын бvтээгдхvvнээрээ дэлхийд алдаршсан компань болох юм. Ингээд Ордос хотын Отог хошууны засгийн газар болон Ордос хотын тариалан мал аж ахуйн товчоо хамтарч, Шинэжуу суманд "Эзэн хаан" нэрэмжит Арпсын ноолуурын уханы уралдаан явуулсан байна.

    Анх алахмын шалагаруулалтаар дамжин тус удаагийн уралдаанд бvх сум сян балагасны шилдэг хэмээгдсэн 60 ухана оролцжээ. Уралдаан нь нас гvйцсэн бvдvvнд ухана болон шєдлєн уханы уралдаан гэж хоёр хувааж явагдсан байна. Уралдааныг тусгай мэрэгжлийн хvмvvс хянаж шалгах болно. Онц зэргийн шагнал хvртэх нас гvйцсэн бvдvvн уханы ноолуурын гаралт нь 2.2 кг, ширхэг бvрийн єндєр нь 12 см, ноолуурын нягтац сайн байх хэрэгтэй. Онц зэргийн шагнал хvртэх шєдлєн уханы ноолуурын гаралт нь 1.68 кг, ширхэг бvрийн єндєр нь 12 см, ноолуурын нягтцын хэмжээ нь нэлээд сайн байх болно.

    Уралдаанаар дамжин Отог хошууны Гvнчирга сянгийн хоёр ухана онц зэргийн шагнал хvртэж, уралдааны манлай боллоо. Yvнд нас гvйцсэн бvдvvн уханаас нь 2.2 кг ноолуур бууж, шєдлєн уханаас нь 1.65 кг ноолуур буусан байна. Иймэрхvv уралдаан явуулахаар дамжин малчин тvмний шинжлэх ухаанчаар мал малжих vзэл танилтыг дээшлvvлэн, "Арпсын ноолуурын ямаа" гэх барааны шошгыг дахин алдаршуулсан юм байна.