• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-06-22 18:30:07    
Тогоруу хамгаалагч Линь Бао чин

CRI

   Хятадын зvvн хойт нутгийн Гирин мужид Шян Хай гэдэг нэртэй намаг газар байдаг. Жил болгоны зуны сvvлч, намын эхээр тэнд олон шувуу нvvдлэн очдог болохоор ёстой л шувуун ертєнц болдог билээ. Шян Хайд шувуу хамгаалагч олон хvн байдаг. Тvvний нэг нь Линь Бао чин юм. Одоо бид энэ дугаараар Линь Бао чингийн шувуу хамгаалсан vйл явдлын тухай танилцуулъя.

   Шян Хай бол Хятадын улсын зэрэглэлийн байгалийн дархан цаазтай район юм. Тэнд хулс зэгэс ургасан том жижиг нуур холболдон залгалдаж, зуу гаруй мянган га талбайтай намаг газарт 300 орчим тєрлийн шувуу амьдарч байдаг. Yvний дотор тогоруу, vрэв зэрэг нь устах дєхсєн шувуудын тєрєлд ордог.

    Энэ жил 32-тай Линь Бао чингийн шувуу хамгаалах vйл ажиллгагаа нь тогоруугаас vvсч билээ. 1996 онд их сургуулиа дєгсгєєд Лин Бао чин Шян Хайн байгалийн дархан цаазтай районд ажилласан юм. Тэнд очоод тогоруу нь даян дэлхийд нийт тоогоороо 1500-д ч хvрэхгvй болсныг ойлгосон учир, тэдгээр хєєрхєн амьтныг хамгаалах хэрэгтэй гэж бодож явах болсон байна. Ингээд 1997 оны хавраас тогорууны єндєг дарахыг ажиглан анхаарч эхлэсэн байна.

    Цурвага нь сая сая гарч ирж байх vед vхрийн хєлд нэг нь ятлт гишгигдснийг би харсан. Ингээд ийм ховор цухаг болсон шувууг зохимол аргаар vржvvлэн бойжуулах нь зvгээр сайн арга гэж бодсон юм гэжээ.
Нэг хос тогоруу жилд хоёрхон єндєг тєрдєг. Хэрэв орчин ахуйн муу болбол нэг нь ч зулзага болж чадахгvй юм. Тэр vед Шян Хайд зохимол аргаар тогоруун зулзага дарахыг хэн ч хийж оролдож vзээгvй байжээ. Линь Бао чин чармайн ажиллаж байж тогорууны єндєг дарах байдлыг vндсэн нь эзэмшсэн байлээ.

    Тогоруу зэгэс хулсны гvнд vvрээ барьж, жил бvр єндєглєж зулзагалахдаа маш сэрэмжтэй байлаг. Хvн амьтан єргєєж цочоовол vvрээ хаяж єндєгєє орхиод явчихдаг. Линь Бао чин тогорууны vvрийг хайж олоод дулааны болон чийгийн хэмжvvрийг сэмээр vvрэнд нь хийж тавиад, ойр хавийн газар нь бие далдлах саравч барьж ажиглаж хардаг байжээ. Жил болгоны 4-р сараас тогоруу єндєг тєрж тєлжиж эхлэдэг. Энэ vед Шян Хайд нуурын мєс сая сая гэсэн хайлж байдаг. Тогогрууг єргєхгvй байхын тєлєє, Линь Бао чин хэдэн єдєр хэдэн шєнєєр ажиглаж суудаг байжээ.

    Тогорууны vvрээс ойролцоо газарт би далдлах саравч барьж тvvндээ ажиглан харж зогсдог. Нэг мэдэхэд хєл нороод байх юм. Харсан чинь уснаас хамгаалах резин ємєд минь цоорчохоод ус нэвтэрсэн байлаа. Одоо нэг жаахан тэсвэрлэж байя гэсээр байгаад эцсийн бvлэгт тоо сэлтээ бvхнийг авч дуустал тэсвэрлэж байсан гэжээ.
Єндєг нэвцvvлэх дулааны болон чийлэгийн зэрэг анхны материалыг эзэмшний дараа, Линь Бао чин зохиомол аргаар єндєг нэвцvvлэх туршилтаа эхэлсэн байна. Тогорууны єндєг дарах хугацаа нь нэг сар байдаг. Тухайн vед тvvнд єндєг нэвцvvлэх ганцхан автомат машинтай байснаар, єндєг нэвцvvлэх хугацаанд тэр нэг єдєр ч машиныхаа хажуугаас салсангvй байлаа.

    Нэг жил гаруй туршилт хийгээд 1999 оны 5-р сард Линь Бао чингийн гараас зохимол аргаар нэвцvvлсэн тогорууны анхны зулзага гарсан байна. устах дєхсєн тогорууг зохиомол аргаар vржvvлэх туршилтдаа амжилт олсон тэрээр шувууг нэн хайрлан хамгаалах болсон байна.

    Шувууг хамгаалах сонирхолтой болсон Линь Бао чин хєдєє хээр явж л байдаг болохоор, ерєєс ар гэрээ харгалзах завгvй болж, гэрийн бvх ажлыг нь эхнэр нь амжуулдаг байлаа. Тэрээр хэдийгээр vvндээ сэтгэл зовож явдаг боловч, єнєє 15 тєрлийн шувууг зохимол аргаар нэвцvvлэх техникийг эзэмшсэндээ сэтгэл дvvрэн байдаг юм. Таван жилд тvvний зохимол аргаар нэвцvvлсэн, улсын нэгдvгээр зэрэглэлийн хамгаалалтанд байгаа тогоруу болон єрбил 40 гаруйд хvрч, цагаан хєзvvтэй тогоруу, хээрийн галуу зэрэг нь 200 гаруйд хvрсэн байна. Тvvний бичсэн шувууны тєрлийг vржvvлэх тухай єгvvлэл нь олон улсын зарим нэр хvнд бvхий сэтгvvлд нийтлэгдсэн байна.

    Гирин мужийн Шян Хайгийн байгалийн дархан цаазтай районы намаг газар бол шувууны амьдран vржихэд таатай газар тєдийгvй бас Ази номхон далайн бvс нутгийн зарим нvvдлийн шувууны дамжин єнгєрєх газар юм. Дамжин єнгєрєх зарим шувуунууд хордлого авах юм бэртэж гэмдэл авсан тохиолдол зєндєєн гардаг. Yvнд чиглvvлэн тус байгалийн дархан цаазтай газар хэдэн жилийн ємнєєс, Шян Хайн шувууг аврах станц байгуулж, Линь Бао чин станцын даргаар ажиллах болсон байна. Тvvнээс хойш тvvнд хордлого авсан юм уу гэмтэж бэртсэн шувууг аврах бас нэгэн хатуужилтай ажил нэмэгдсэн байлаа.

    Тvvний хамтран зvтгэгч Лю И энэ тухай танилцуулж хэлэхдээ, нэг удаа Шуан Лао хотоос утсаар ярьж, тэдний тэнд євчилсєн тогоруу харлаа гэсэн байна. Шуан Лао хот манай эндээс 300 гаруй киломеир зайтай байдаг. Линь Бао чин хvрээд vзсэн чинь тємєрлєг зvйлд хордлого авсан тогоруу байжээ. Тогорууд тэр дор нь тариа хийж эм уулгаснаар тогоруу аажмаар тэнхэрсэн байна. Линь Бао чин тогорууг тэврэн буцаж ирэхдээ тогоруу хvнд дээрээ хазаж тогшоод амар байхгvй тул, Линь Бао чин зам туж их зvдэрч ирсэн байна гэжээ.

    Линь Бао чингийн Шуан Лао хотоос тэвэрч авчирсэн тэр тогоруу нь Шян Хайгийн байгалийн дархан цаазтай районд ирээд хоёр зулзага гаргаж намар ємнєд нутаг руу шувуудын хамт нисэн одсон байна.

    Єнєєг хvртлэх байдлаар, Линь Бао чин болон тvvнтэй хамтран зvтгэгчид нь хордлого авсан юм уу бэрдэж гэмтсэн тогоруу, хун галууг тавь гаруйг аварч эмчлэн эдгээсэн байна.

    Линь Бао чингийн шувуу хамгаалж ирсэн vйд явдал олон буй. Хvмvvс тvvнийг "шувуу хамгаалагч мэрэгжилтэн" гэж сайшаан хэлэх бvр "шувуу бол манай хvн тєрєрхтєний найз шvv, шувууг сайтар хамгаалах нь хvн тєрєлхтєн єєрийн гэр орноо хамгаалж байгаа явдал мєн" гэж тэр баятрай хэлж байдаг. /Урангоо орчуулж, О.Дарамбазар хянав/