• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-06-22 18:32:33    
Лю Сян тэмцээнд оролцоход бэлэн боллоо

CRI

    Лю Сян Хятадад тєдийгvй олон улсын спортын тавцанд алдар нэрээ цурайдуулжээ. Тэрээр 2004 оны Афины Олимпийн тоглолтод 110 метрийн халхалттай гvйлтийн тэмцээнд 12 секунд 91-гийн амжилтаар алтан медал авсан байна. тvvний энэхvv амжилт нь дэлхийн рекорд амжилтыг давтан vзvvлжээ. Энэхvv алтан медаль нь Олимпийн хєнгєн атлетекийн тоглолтод Хятадын тамирчдын авсан анхны алтан медаль болно.

    Энэ оны 7-р сарын 1-нд Лю Сян 2005 оны олон улсын хєнгєн атлетикийн алтан лигийн тоглолтын анхны єртєє болох Парис єртєєний тэмцээнд боролцоно. Долдугаар сараас есдvгээр сарын хооронд болох олон улсын хєнгєн атлетикийн бvх зургаан єртєєний тэмцээн болон Хельсинкид болох дэлхийн аварга шалгаруулах хєнгєн атлетикийн тэмцээнд оролцоно. Лю Сян ноднины Афины Олимпийн наадмаас хойш олон улсын єндєр тvвшинтэй тэмцээнд анх удаагаа оролцох байна.

    Олон улсын тэмцээнд Лю Сян оролцохоос ємнє тvvний дасгалжуулагч Сvн Хайфэн хэлэхдээ, Америк Европийн сайн тамирчид удаа бvрийн тэмцээнд оролцох биш, тэд єєрийн байдлаасаа аль тэмцээнд оролцохоо шийднэ. Харин Лю Сян зургаан єртєєний тэмцээнд бvр оролцох болохоор єєрт нь ядаргаа ихтэй байх нь гарцаагvй гэжээ. Лю Сян зургаан єртєєний тэмцээнд хоёроос гурван єртєєний тэмцээнд нь аварга авч чадвал, сайн амжилт vзvvллээ гэж хэлж болно. Хэрвээ Лю Сян 13 секундээс 13 секунд 05-ын дотор амжилт vзvvлбэл, зургаан єртєєнєєс гурван єртєєнд нь тvрvvлэх боломжтой. Лю Сян нэгээс хоёр удаа 13 секунд дотор гvйх боломжтой гэж тєсєєлж байна гэж дасгалжуулагч Сvн Хайпин хэлж байна.

    Єнгєрсєнд олон улсын хєнгєн атлетикийн алтан лигийн тэмцээнийд ганц хоёр єртєєний тэмцээнд оролцож байсан, зургаан єртєєний тэмцээнд анх удаагаа орлцож байна. Энэ нь тvvнд авч хэлбэл сорилт болох юм.
Саяхан бvх Хятадын хєнгєн атлетикийн том шагналт тоглолтын Чжvн шань єртєєний тэмцээнд Лю Сян 4х100 метрийн бухиа тэмцээнд оролцоод зvvн євдгєндєє шарх авсан байна. Энэ нь хvмvvсийн анхаарлыг ихээхэн хандуулсан байна.

    Шархадсан євдєг эдгэрч байна. Тэмцээнд орооцохыг нєлєєлєхгvй гэж Лю Сян ярьж байна.

    Бvх юманд болгоомжтой байх хэрэгтэй. Одоо бол тэмцээнд бэлтгэж байгаа зангилаагийн хугацаа болно. Олон улсын хєнгєн атлетикийн алтан лигийн тэмцээн болон дэлхийн аварга шалгаруулах хєнгєн атлетикийн тэмцээн нь Лю Сянгийн энэ оны хагийн чухал олон улсын тэмцээн болно гэж дасгалжуулагч Сvн Хайпин ярьж байна.

    Дэлхийн рекорд амжилтыг Лю Сян хэзээ шинэчлэх вэ? Гэж сурвалжлагчийн асуултад Сvн Хайпин хариулж хэлэхдээ, дэлхийн рекорд амжилтыг Лю Сян лавтай шинэчлэнэ. Гэхдээ хэзээ гэж хэлж чадахгvй. Дэлхийн рекорд амжилтыг шинэчлэхэд, тухайн vеийн цаг агаар, єрсєлдєгч, далбай, салхины чиглэл зэрэг нєхцєл шаардагдана. Нєхцєл бvрэлдээд Лю Сянгийн байдал ч маш сайн бол дэлхийн рекорд амжилтыг шинэчилж болох юм. Лю Сян бол маш нєєцтэй, маш их дэвших орон зайтай тамирчин юм гэжээ.