Бээжин хот одоогоос эхлэн 2008 он хvртэл 320 тэрбум юаний хєрєнгє оруулж, 860 гэруй тєслийн дэд бvтцийн байгуулалт хийх болно. Бээжин хотын хєгжил єєрчлєлтийн дарга Дин шян ян тун саяхан Бээжинд болсон Бээжин хотын дэд бvтцийн бvтээн байгуулалтын олон улсын чуулга уулзалтад хэлэхдээ, ирэх хэдэн жил бол Бээжин хотын хєгжлийн чухал vе болох юм гэжээ.
Бээжин хотын хєрєнгє оруулалт нэмэгдэж, хєрєнгє оруултын бvтэц шилдэгжхийн дагуу, дэд бvтцийн байгуулалт ихээр хєгжсєн байна. Yvнд зам харилцааны дэд бvтцийн тєсєл нь бvх хєрєнгє оруулалтын хагас хувь илvvг эзэлж, 184 тэрбум юаньд хvрсэн юм байна. Yvнд соронжин тємєр зам 132 км нэмэгдэж, тєр улсаас хєрєнгє оруулсан засмал зам, хурдны зам, ерийн засмал замыг 1230 км єргєтгєєн байгуулж, 900 км хотын замыг зассан юм байна. Yvний дотор Олимпийн заал талбайн ойр орчим нийт 170 км урт 75 зам байгуулах болно.
Эрчим хvч болон усны эх баялагд 68 тэрбум юаний хєрєнгє оруулж, 2100 км урт байгалийн хийн хоолой шинээр байгуулж, байгалийн хийн нєцийн чадвар 60 мянган тоонн нэмэгдэх болно. 3 дулаан хангамжийн vйлдвэрийг шинээр буюу єргєтгєєн байгуулж, 24 км дулааны сvлжээ байгуулах болно. Ємнєд нутгийн усыг хойт нутагд шилжvvлэх тєсєл болон дахин ашиглах усны хоолойн бvтээн байгуулалтын хєгжлийн дагуу, Бээжин хотод дахин ашиглах усны vйлдвэр 5 байгуулах бєгєєд Бээжин хотын холын дvvрэгд нэг бvлэг дахин ашиглах усны vйлдвэр байгуулах болно. Ингвэл єдєр бvр дунджаар бараг 650 мянган тоонн дахин хангах усны хангамжтай болох юм байна.
Бээжин хотын байгаль орчны зохицуулалтад 16 тэрбум юаний хєрєнгє оруулах болно. Yvнд 177 км голын сувгийг засан сайжруулж, 648 км бохир усны хоолой тавьж, хот дотрох 200 гаруй аж ахуйн нэгжvvдийг нvvлгэн шилжvvлэх бєгєєд хаягдал хогийг зохицуулах vйлдвэр 28 байгуулж, стандартад нийцсэн зорлон 700 байгуулах юм байна. Yvний зэрэгцээ 15 тэрбум 500 сая юаний хєрєнгє оруулж, Бээжин хотын 3-р тоориг замын дотрох болон Олимпийн заал талбайн ойр орчим байгаа 69 "хотын дотрох тосгоныг" vргэлжлэн єєрчлєн байгуулах болно. Yvнээс гадна шуудан холбоо, хотын дэд бvтцийн шинэ бvтээн байгуулалт зэрэгд 43 тэрбум юаний хєрєнгє оруулах юм байна. \Г. Сайн-Єлзий найруулан бэлтгэв.\
|