Ван Лихун бол Сянгангийн дууны тавцан дах гэрэлт од юм. Тэрээр багаасаа европ соёл хvртэж, урсам англи хэлтэй бєгєєд чарайлаг, нуруулаг, олон авьяастай байдагаараа дууны хорхойтонд гvн таалагдсан байдаг.
Ван Лихун бага насандаа Америкад сурч байсан нэгэн явдал нь тvvний хойшдын замналд гvн нєлєєлсєн юм. Америкийн сургуулийн дvрмээр 6-р ангийн хvvхэд сурагчын холбооны даргаар улиран сонгогдох болно. Сурагчийн бие даах чадварыг хvмvvжvvлэх болон ардчлалын бvх явцыг ойлгуулахын тулд энэ сонгууль нь албан ёсны ерєнхийлєгчийн сонгуулийн явцтай адилхан явагддаг.
Ван Лихун хичээл сурлагадаа чармайлттай, тєгєлдєр хуур, хийл хєгжимдэж чадахаар барахгvй бейсбол, хєл бємбєг тоглодог болохоор эхний, хоёрдох ээлжинд саадгvй гарсан байлаа. Албан ёсны сонгууль болоход Ван Лихун, доор ангийн нэг хvvхэдтэй vлджээ. Тухайн vе, Ван Лихун энэ хvvхдийг нvдэндээ ч хавчихгvй байсан юм. Тавдугаар ангийн хvvхэд зургаадугаар ангийн сурагчтай яаж єрсєлдєх билээ, сургуулийн тvvхэнд тавдугаар ангийн хvvхэд сурагчийн холбооны дарга ерєєс болж байгаагvй. Ялалт байгуулах нь лавтай би юм гэж Ван Лихун дотроо сэмээр бодож байлаа.
Лекц унших мєн єдєр, Ван Лихун ердийнхєє л адил цагаан цамц, жинсэн ємд ємсч, зангиа ч зvvсэнгvйгээр тайзанд гарчээ. Цагаан цамц нь хоёр размер томдож, ханцуй нь гарын vзvvр тулж байсан ч чєлєєтєй, моод гэж єєрєє vзсэн байна. Гэвч доор ангийн хvvсэд харин дэрий тэгш костюм ємсч, маш албан ёсоор хандсан юм. Сонгуулийн дvнг нийтэлсэнд, доор ангийн хvvхэд уг сургуулийн олон жилийн уламжлалыг эвдэж, сурагчын холбооны даргаар сонгогдсон байжээ.
Сонгууль дууссаны дараа Ван Лихун маш гумдаж, єєрєє хаана буруудсанаа тайван бодолхийлсан байна. Лекц унших єдєр албан ёсоор хувцасласангvй болохоор лекцын агуулга хэдий сонирхолтой байсан ч сонгогчын сэтгэлийг татаж чадахгvй бєгєєд хvмvvсэд хэрэг явдалд хичээнгvй ханддаггvй муу сэтгэгдэл єгсєєнєє мэдэрсэн байна.
Энэ хэргээс хойш, Ван лихун дэндvv бардам байсандаа маш харамссан бєгєєд хvний гадна хvн байдаг ёсыг гvнээ ойлгосон байна.
Сургууль тєссєний дараа Ван Лихун энэ хэргээс сургамж авч, ямар хэрэгд ч нэгэн сэтгэлээр чармайдаг болсоноор єнєєдрийн амжилтад хvрсэн байна.
|