Шавар баримал бол Хятадын ардын будагтай барималын урлагийн чухал бvрэлдэхvvн хэсэг юм. Шавар баримал нь Хятадын уламжлалт гар урлал болоод хэдэн мянган жил болж байгаа аж. Хятадын ардын шавар баримал нь маш их орон нутгийн онцлогтой байж, нутаг нутгийнх нь бvр єєр єєр байдаг. Жишээлбэл умард нутгийнх бол сvрлэг бадруун орон нутгийн онцлог их товойм байж, ємнєд нутгийнх бол жижиг авсаархан уран нарийн хийцтэй байж, баруун нутгийнх нь хурц тод єнгє будагтай, тєв нутгийн Хэ нань муж хавийнх нь бол маш их нууцлаг онцлогтой байдаг.
Хятадын баруун хойт нутгийн Шаань си мужийн Фэн сянгийн будагтай шавар баримал нь 3000 гаруй жилийн тvvхтэй аж. Энэ нь Хятадад єнєєг хvрч иртэл хадгалагдаж байгаа хамаг эртний, хамгийн их vндэстний онцлог бvхий шавар барималын гар урлалын бvтээгдэхvvн болох юм байна. Тэр нь хvдэрлэг хэтрvvлэл, сvрлэг бєгєєд хєєрхєн намба, хурц тод єнгє будаг, урсам сайхан бєгєєд уран амьдлаг байдал тєрх, романтик бєгєєд гайхамшигтай сайхан хээ зураасаараа олноо алдаршсан билээ.
Фэн сянгийн шавар барималыг тухайн нутгийн цагаан шороогоор хийдэг. Тэр нь уламжлалт гар урлалын уран нарийн технологийн 10 хэдэн дамжлагыг єнгєрєєж буй болдог байна. Yvнд голцуу цэцэг навч, жигvvртэн шувуу, загас жараахай, хорхой шавж, єлзий дэмбэрлийн шувуу, бэлэгт гєрєєс зэргийн дvрсийг бvтээхдээ Хятадын умард нутгийн хєдєє газрын хишиг буян тогтохыг хvсэмжилсэн сайн сайхны ерєєл зєгнєлийн санааг ахуулсан соёл гvн уусан шингэж байдаг.
Хятадын умард нутгийн Хэ бэй мужийн Юй тянь сянь нь "ардын шавар барималын эх нутаг" гэж алдаршсан юм. Эндхийн шавар баримал нь шавар тоглоомоор гол болгосон байдаг. Зармыг нь бас нvхтэй зохиосон болохоор vлээж хєгжмийн аяс гаргаж болдог. Зохиосон нь єєр єєр байдгаас хєдєлдєг, дугардаг бvр байдаг юм байна. Юй тяний шавар баримал нь хагас баримал хагас зурагтай байж, зураг нь гол болдог онцлогтой.
Хятадын тєв нутгийн Хэ нань мужийн Хуай ян район бол Хятадын домог vлгэрт гардаг эмэгтэй сахиулсан Нvй вагийн шавраар хvн бvтээсэн газар болно. Энэ газарт олон vе дамжин уламжлагдаж ирсэн "Ни ни нохой" гэдэг тоглоом буй. Тvvний єнгє будаг болон хэлбэр тєрєхєд бvр маш их нууцлаг баларлаг санаа ахуулж байдаг болохоор Хятадын ардын урлагийн "амьд чулуужмал" гэж нэрлэгдсэн байгаа юм. Ни ни нохойн хэлбэр тєрєх нь маш эртний борогжуун, хачин сонин байдаг. Есєн толгойтой vхэшгvй эрдэнийн шувуу шиг толгойгоороо холболдсон хоёр гахай, хvний толгойтой араатны биетэй барс гэх зэргийн балар эртний vлгэр домогт гардаг зvйлvvд шиг маш хачин сонин байдаг. Тvvний дотроо "Хvний дээдэс сармагчин", "Хvний толгойтой сармагчин", "Сармагчин тэвэрсэн сармагчин" гэх зэргийн хараар дэвсгэр єнгє хийж, улаан шар хєх цэнхэр цагаан зураастай тоглоом их олон байдаг. Yvнд тайлбарлахад бэрх их олон зураас тэмдэг байдаг. Тэдгээрийн доторх нэлээд нийтлэг нэг зvйлийн зураас нь эртний хvмvvсийн бэлэг эрхтнийг шvтдэг шvтээнийг харуулсан аж. Дотоод гадаадын эрдэмтэн нарын их сонирхдог энэ тоглоом нь Хятадын ардын зан заншил, балар эртний нийгэм, ардын урлагийг судлах бэлэн материал болж байгаа юм байна.
Тянь жинь хотын "Шавар барималчин Жан" бол ойр vед ардын дундаас хєгжиж гарч ирсэн гар урлалын нэрт урсгал бvлэг болно. Yvнийг vvдсэн Жан мин шаниас єнєєг хvрч иртлэх 100 гаруй жилд 5 vе уламжилж, Тянь жиний нэг гайхамшиг гэж нэрлэгдэж байна. Жан мин шань цээж гар их уран хvн байсан аж. Тэрээр шийний тоглолт vзэх зуураа сэмээрхэн ханцуй дотроо ший тоглогчдын єєр єєр дvр тєрєх, хєдлєл байдлыг дуурайлган шавар хvн барьдаг байсан бєгєєд тэр нь vнэн хvнтэйгээ маш адилхан болдог байснаараа олноо алдаршсан байлаа. Жан мин шань уран зураг, ший жvжиг, ардын модон барын зураг гэх зэргийн ойролцоо урлагаас шим хvртэж, тvvнийгээ шавар барималдаа уусган шингээж, "Шавар барималчин Жан" гэх євєрмєц урсгал бvлгийг vндэслэн байгуулсан байв.
Yvнээс гадна Шань дvн мужийн Гао мигийн шавар хvvхэлдэй, Y шигийн Хvй шаний шавар хvн, Хэ нань мужийн Шюйнь сяний шавар тоглоом зэрэг нь бvр дотоод гадаад нэртэй гар урлалын бvтээгдэхvvн болох юм. Эдгээр нь Хятадын олон газрын євєрмєц зан заншлыг харуулж, Хятадын уламжлалт соёлын шавар барималыг багтааж, хадгалж цуглуулдаг хvмvvсийн анхаарлыг явах тусмаа улам их татдаг болж байна.
|