• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-06-23 17:08:42    
Бээжин дэх Тайланд хоолны гуанз

CRI

    Бээжинд байгаа нэгэн Тайланд хоолны гуанзанд сурвалжлагч Сv Шюе гэсэн vйлчлэгч хvvхэнээс ярилцлага авсанд тэрээр бидэнд хэлэхдээ: " хоолны ширээний дэргэдvvр урсаж байгаа ус хэдийгээр тийм их биш ч гэсэн усны хазууд байна гэсэн сэтгэгдэл тєрvvлэх юм. Хоолонд орж байхдаа усны дуу чимээ сонсох нь яг л Тайландад хvрээд Микон голын эргэд хоолонд орж байгаатай адилхан санагддаг гэжээ. Бээжингийн баруун дvvргэд байгаа " Прик Тай" гэсэн Тайланд хоолны гуанзанд ирэх юм бол тайландын нутгийн хоол ундаар зочлуулан, Сv овогт хvvхэний хэлсэн шиг усаны дэргэд суугаад хоол идэж болох юм.

    Тайландын уламжлалт хувцасаар хувцасласан Тайланд vйлчлэг хоёр гараараа залбиран, мэхvйн ёслож ирсэн зочин болгонд мэнд хvргэж байна.Тэр цагаас эхлэн Тайланд нутгийн зан vйл зочны ємнє илрэх юм. Гуанзны орцын vvдэнд ямар ч засал чимэглэл хийгээгvй урсгал устай ханатай. Дээр нь Тайландаас авчирсан чулуун сийлмэл бурханы толгойн хєрєгтєй. Прик тай гэсэн энэ гуанзны захирал ноён Лv Вэймин танилцуулж хэлэхдээ:

   Гуанзны дотор засвар хийхдээ бид урсгал устай хана гаргасан, тэр ханаас ус татан гуанзандаа оруулсан нь Тайландын стелийг vзvvлэх гэсэн санаа юм. Тайланд бол хєдєє аж ахуйг хєгжvvлэхийг хvндэтгэн vздэг орон юм. Хєдєє аж ахуй хєгжсєн орны соёл нь гол мєрнєєс эхэлсэн юм. Хятадын соёл Хатан гол, Хєх мєрнєєс ирэлттэй, тэдний соёл нь Менам голоос ирэлтэй болохоор бид ийм ухаагдахуунаар гуанзаа зассан юм гэжээ.

    Ноён Лv Вэй мин бол Сянганы гэрийн дотор засварын зураг тєлєвлєгєє хийгч мэрэгжилтэн хvн юм. Тvvний Прик тай гуанзанд ороход єєрийнх нь зураг тєслийн сэтгэмж газар болгонд нь харагдаж байна. Гуанзны гэрэл нь бvvдэнг гэрэлтэй модон чийдэнгvvд бєгєєд ширээ нь бvгд гоё тансаг хийцтэй бєгєєд хувь хувиндаа нэгэн жижиг тавцан шиг юм. Гуанзны тэг дунд нь арав гаруй хvн хоол зооглож болох сэрvvн тавцантай, vvнийг бол тэрээр Тайландын замын хазуу дах сэрvvн тагтын дууриалган зогоосон юм байна. Лv Вэй мин хэлэхдээ:

    Би гуанзандаа эх байгалийн орчин ахуйг буй болгохыг бодсон юм. Манай гуанзны дунд байгаа шиг ийм сэрvvн тагт Тайландын хєдєє тосгонд зvндээ харагдна. Энэхvv шовгор оройтой барилга бол Тайландын онцлогт барилга болох юм. Манай гуанзны энэ дотор засварын стель нь Тайландын маш эртний бор боровжуун байдлыг харуулах гэсэнд байгаа юм гэжээ.

    Тайландын бор боровжуун хэв стелийг ноён Лv Вэй мин єєрийн гуанзандаа маш их илрvvлсэн байна. Прик Тай гуанзанд тансаг сайхан таван тусгаар єрєєтєй. Тэр таван таслага єрєє нь єєр єєрийн онцлогтой бєгєєд тэдгээрийн доторхи нэг єрєєг нь Тайландын жирийн айлын янзаар зассан байлаа. Тайландын айлын гэр шиг тэр єрєєнд хатагтай Нурах хэлэхдээ:

    Энэ єрєєнд орж ирэхтэй зэрэг єєрийнхєє гэрт ирсэн шиг бодогдох юм. Энд ортой, бас хувцас єлгєх єлгvvр, будаан ширээ зэрэг эдлэлдтэй. Би энд орж ирээд, гэртээ харьсан шиг боддог гэжээ.

    Прик Тай гуанз нь хатагтай нурахд гэр нутагтаа буцсан шиг сайхан сэтгэгдэл тєрvvлэх тєдийгvй хvрсэн зочид болгонд Тайланд хоол зуушаар vйлчилж байна. Тэд Тайланд зуушаа ёстой тэр нутгийн vнэр амттай хийхийн тєлєє олонх тvvхий материалаа Тайландаас шууд оруулж байгаа бєгєєд тогооч нь ч Тайланд хvн болохоор зууш нь маш амттай. Энэ гуанзны хоол ундын ажил хариуцсан захирал Лю Жин янь хэлэхдээ:

    Тvvхий материалаа бид шууд Тайландаас оруулж байна. Манай авчирсан материалыг тогооч нар єєрєє бэлдэж байна. Тогооч нар бvр Тайланд хvн болохоор хийх хоол нь ч Тайланд vнэр амттай юм гэжээ.
Прик Тай гуанзанд буусан зочид нутгийн vнэр амттай Тайланд хоол идэж болох тєдийгvй Тайландын дуу бvжгийн тоглолтыг ч сонирхож болох юм.

    Дуулан бvжиглэх авьяастай эдгээр залуучуудыг хатагтай нурах Тайландын нутгаасаа Бээжинд авчирсан юм. Бээжинд хэдийгээр хэсэг хугацаа амьдарсан боловч гэр нутгаа санан мєрєєдєх сэтгэл нь хэзээд давамгайлж байдаг юм байна. Нурах хэлэхдээ: Прик Тай гуанзыг єєрийнхєє бээжинд байгаа гэрээр бодож, ХОУА-ын мєнгєн долгионоор дамжуулан, Тайландын нэн олон найз нараа Бээжин дэх энэ гэрт нь морилон саатахыг урьж байна гэжээ.

    Тайландын найз нар энэ нэвтрvvлгийг сонссоныхоо дараа, Бээжинд аялан жуулчлахаар ирэх буюу ажлаар ирэх аз дохиовол, манай энэ гуанзанд ирж, гэр нутгийнхаа зоог дэлгэн, Тайланд хоол амсаж, дуу бvжиг сонирхохыг хvсч байна гэжээ. /Пэрлаймаа орчуулав/