• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-06-24 16:37:08    
Эрдэмтэн шvлэгч Б.Бvрэнбэх

CRI

    Ийм нэг ардын дуу байдгийг та бvхэн мань андахгvй байх. "Мєхєрvv мєхєрvv шорон хад, мєнгєний адил элс манх. Мєємийн минь єсєгсєн нутаг минь да, мєрєєдєн санагдаад уйтгарлан байна" гэж дуулдаг. 1946 оны vеэр шинэ амьдралыг эрин сураглах зам зуур, аласхин баяралсандаа юм уу? Аль эсхvvл авиас билэг хєдєлсєндєє юм уу? Алдарт шvлэгч Б.Бvрэнбэх гуй ардын дууны аясаар "Мєхєрvv мєхєрvv шорон хад" гэдэг дууны шvлгийг зохиосон байдаг. Ингээд тус дуу Жууд, Жирэм зэрэг газраар дэлгэрэн явахдаа янз бvрээр єєрчлєгдєн хувирч, олон тvмний зохиол болон дархан дэлгэрсэн явдал нь Б.Бvрэнбэхийг дэсгэлгvй баясгажээ. Тvvний тєрсєн нутаг Євєр монголын Улаанхад хотын Байран баруун хошуу бол ус бэлчээр сайтай, хайр чулуу ихтэй уулархаг сайхан газар юм.

    Ингээд Б.Бvрэнбэх тэрэх дуунд гардаг зєєлєн цагаан манхан дээр толгойгоороо тонгорцоглон наадач, зvлэгэ ногоон євсєн дээр євдгєєрєє мєлхєн єсч билээ. "Гурван байран явбал нэг нь дуучин" гэдгээр, Б.Бvрэнбэхийн ээж нь нутаг усандаа нэртэй дуучин байсан юм. Б.Бvрэнбэх хот айлынх нь залж хvvхэд дvvнэрдээ бичиг заалгаж байсан хуучны нэгэн бичээчээр а э гэж бичиг заалгаж байсан юм. Хуучин нийгэд тэрээр бага сургуулиа бvрэн тєгєсгєж чадсангvй юм. 1948 оны хавар Б.Бvрэбэх нутгийнхаа арадчилсан єєрчлєлтєд оролцоод удалгvй зохион байгуулалтын харгалзал дор Жи-Цэ-Люгийн холбоот их сургуулийн Лю Сюн нэрэмжит утага урлагийн дээр сургуульд очиж суралцсан байна. Тэрээр суралгаа тєгєсгєсєний дараа, 1949 оны эхээр Хятадын ардын чєлєєлєх цэргийн Євєр монголын морит цэрэгт уран сайхны ажил хийхээр хувиагдан очжээ.

    Хувсгалын эгнээний халуун хайр, цэрэг ангийн дайчин амьдрал, шvлэг бичих урмсыг нь хєгжєєсєєр байлаа. Тvvний бага байхад цагаан сарын шинийн нэгэн болох бvр ээж нь тvvнд эхийн цагаан сvv амсуулж, ирээдvйн сайн сайханы зvгнэл болгож байсан энэх хуучин заншил, шинэ эрний наран хураар сэргэн амьлаад, элгэн хайрт эх улсаа магтан дуулсан шvлэг "Сэтгэл ба сvv"-гийн уран санаа болон цэцэглэн дэлгэрчээ. ХКН-ын удирдлага дор, эрх чєлєєгєє олж, шинэ амьдралаа байгуулагч Хятадад дах монголчуудын зvрхний дуулалыг тэрээр "Амьлалын бэлгэт цэцэг"-ээр дамжуулан илтгэсэн байна.

    Б.Бvрэнбэхийн хархан багаасаа сурч сонирхож байсан ардын цэцэн vг, бэлэн шvлэг, тvvнчлэн баатарлаг туулис зэрэг уламжлалт сайхан бvтээлvvд, тvvний яруу найргийн зохиолд барагдашгvй єв тэжээл болсон байна. Тэрээр, монгол туулисын идэргvvн намбыг Хятад шvлгийн уран санаатай уялдуулах, холбоо магтаалын дэлгэн ярихыг гадаад шvлгийн уянгалан дvрслэхтэй хослуулах бол шvлгийн урлагийн тухай миний гоо сайханы хєєцєлдєл мєн гэж хэлсэн байдаг. Тvvний тєлєєлєх бvтээлvvд гэвэл, дээр дурдсанаас гадана "Сайн байнуу? хавраа", "Алтан унага", "Б.Бvрэнбэхийн шvлгийн сонгомол" зэрэг шvлгийн тvvвэр байдаг.

    Тэрээр бас монгол vндэстний шvлэг, монгол vндэстний шvлэг зvй зэргийн голчлон судалдаг эрдэмтэн байгаа юм. "Уянгын эрэлчний тэмдэглэл" зэрэг тvvний олон судалгааны тусгай бvтээлvvд байдаг.

    Одоо тэрээр Євєр монголын их сургуулийн монгол судлалын дээд сургуулийн форфессор, докторын жолоодогч багш юм. Бас Хятадын зохиолчидын нийгэмлэгийн дарга нарын тєлєєлєгчидийн нэр хvндэт гишvvн, Хятадын зохиолчидийн нийгэмлэгийн хэрэг эрхлэгч, Хятадын одоо vейн уран зохиолын судлалын хурлын байгын хэрэг эрхлэгч, Хятадын монгол уран зохиолын судалгааны нийгэмлэгийн байгын хэрэг эрхлэгч, Євєр монголын уран зохиолын судалгааны нийгэмлэгийн дарга зэрэг тушаалуудыг хариуцаж байна