• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-06-24 16:49:49    
2008 оны Бээжингийн олимпийн наадмын бэлтгэл ажлууд эмх дараатай сайхан явагдаж байна

CRI

    2008 онд Бээжинд болох олимпийн наадам нь дэлхийн хэмжээний єндєр зэрэглэлийн том уралдаан тэмцээн болохын хувьд дэлхийн улс орнуудын анхаарал сонирхлыг маш их татаж байгаа бєгєєд уг наадмыг эрхлэн явуулах хот болсны хувьд Хятадын нийслэл Бээжин хот нь олимпийн наадмын ордон талбайн барилга байгуулалт, эмчилгээ, арын албаны vйчилгээ эрэг олон талын бэлтгэл ажлуудаа эрэмбаа дараатай хийж байна.

   Эдгээр ажлуудын нэг агуулгын хувиар сайхан Бээжинд Бээжингийн олимпийн наадамд vйлчлэх сайн дурынхны арга хэмжээг эхлvvлэх ёслол энэ сарын 5-ны єдєр Бээжинд болж єнгєрлєє. Олон Улсын Олимпийн Хорооны дарга Жак Роге тусгай онгоцоор Бэжинд хvрэлцэн ирж, уг арга хэмжээний нээлтийн ёслолд оролцсон бєгєєд НYБ-ын Ерєнхий нарийн бичгийн дарга Кофи Аннан бас захидал ирvvлж уг ажиллагаа эхэлсэн явдалд баяр хvргэсэн байна.

    2008 оны Бээжингийн олимпийн наадмыг зохион явуулах комисс болон Бээжингийн дахир дутуу хvмvvсийн олимпид vйлчлэх сайн дурын хvмvvсийн нийт тоо нь 100 мянга шахамд хvрэх бєгєєд тvvний дотор, олимпийн наадамд vйлчлэх сайн дурынхан 70 мянгад, тахиж дутуу хvмvvсийн олимпийн наадамд vйлчлэх сайн дурынхан нь 30 мянга байх юм байна.

    Бээжингийн олимпийн наадамд vйлчлэх сайн дурынхныг элсэх энэ ажил нь 2006 оны 8-р сараас эхэлж 2008 оны 4-р сард дуусна.

    Мєн Бэжингийн олимпийн наадмын гол уриаг энэ сарын 26-ны єдєр Бээжинд болох Бээжингийн олимпийн соёлын гурав дахь баяр наадмын ажиллагааны нээлтийн ёслол дээр албан ёсоор нийтлнэ гэж Бээжингийн олимпийн наадмыг зохион явуулах комиссынхан саяхан мэдэгдсэн байна. Бээжингийн олимпийн соёлын гурав дахь баяр наадмын ажиллагаа нь 6-р сарын 26-аас 7-р сарын 16-ний єдрvvдэд Бээжин, Чиндао хоёр хотод зэргээр явагдах гэж байна.

    Бээжингийн олимпийн наадмыг зохион явуулах комисс энэ оны 1-р сард Бээжингийн олимпийн наадмын уриаг илээр элссэн юм. Нэг сарын хугацаанд эсэлтэд ирvvлсэн уриа нь 210 мянгад хvрсэн бєгєєд Хятадын дотоодын хvмvvсээс гадна, Америк, Их Британи, Франц, Япон, ємнєд Солонгос, Куба, Норвайги, Бразили зэрэг улс орны хvмvvс ч оролцжээ.

    Yvнээс гадна, 2008 оны олимпийн наадмын бэлэгдэл сахиусыг ч энэ оны 8-р сар юм уу 10-р сард албан ёсоор тодруулах гэж байгааг Бээжингийн оимпийн наадмыг зохион явуулах комиссын орлогч гvйцэтгэгч дарга Зян Сяо-юй мэдэгдсэн байна.

    Бээжингийн олимпийн наадмын ордон талбайн барилга байгуулалт, хєрєнгє оруулалтын талаар ч мэргэжилтэн нар нааштай санал санаачилга дээвшvvлж зєвлєгєє єгч байна. Энэ сарын 6-ны єдєр болсон "Бээжингийн олимпийн наадмын эдийн засгийн тухай тайлан" нийтлэх хурал дээр, Бээжингийн олимпийн наадмын эдийн засгийн судалгааны зєвлєлийн зєвлєх, эрдэмтэн Лvє Гаобогийн дэвшvvлсэн "Олимпийн наадмын шинэ район" байгуулах тухай санал нь хvмvvсийн сонирхлыг маш их татсан байлаа.

    "Олимпийн наадмын шинэ район" байгуулахын хамгийн чухал ач холбогдол нь олимпийн наадмыг ашиглаж, бvс нутгийн эдийн засгаа дайчлан хєгжvvлж, шинэ Бээжингийн шинэ дvр тєрхийг буй болгоход ашигтай байгаа явдал юм. Олимпийн наадмын ордон талбайн барилга байгуулалтын зонхилох нь Бээжингийн умард хэсэгт тєвлєрч байгаа учраас, зах зээлийн эдийн засгийн арга хмжээг хэрхэн ашиглаж, хєрєнгє оруулалтыг хамгийн их vр єгєєжтэй болгохыг Засгийн газар, олон салбарынхан бодож тунгаагууштай байна. "Олимпийн наадмын шинэ район" байгуулж, газар эдэлбэрийн vнийн єсєлтийг ашиглан, олимпийн наадамд оруулсан хєрєнгєє буцаан авч болох тул, энэ нь олимпийн наадмын эдийн засаг хєгжvvлэх, эдийн засгийн арга хэлбэрээр хотоо хєгжvvлэх vр ашигтай арга хэмжээнvvдийн нэг нь болох юм гэж мэргэжилтэд vзсэн байна. /О.Дарамбазар орчуулав/