Хятадын тєв нутагт оршдог Зя си муж бол хєдєє аж ахуй хєгжvvлснээрээ нэрд гарсан муж, Хятадын vр тарианы vйлдвэрлэлийн 13 гол рйоны нэг нь юм. Сvvлийн жилvvдэд Зян си муж Хятадын зvvн нутаг, ємнєд нутагтай хєршилж байдаг газар зvй, байгалийн євєрмєц нєєц баялаг болон хєдєлмєр хvчний єртгийн давуу талаа ашиглан, эдийн засгийн бvтэцдээ алхам алхмаар тохируулалт хийж, гадаадын хєрєнгийг зээлдэн оруулах, ашиглах эрч хvчээ нэмсэн байна. Эдийн засгийн хєгжлєє ахиулахын зэрэгцээ, тэд бас байгаль орчны хамгаалалтын ажлыг маш чухалд vзэж, эдийн засаг болон байгаль орчныг зохицонгуй хєгжvvлэхээр хvчин чармайлт гарган ажиллаж байгаа юм.
Эдийн засгийн бvтэцдээ тохируулалт хийх талаар, Зя си мужийнхны авч байгаа чухал нэгэн арга хэмжээ бол эдийн засгийн нээлттэй бvс болон шинэ техник хєгжvvлэх чєлєєт бvсийн байгуулалтаа єргєтгєж, эдийн засагт аж vйлдвэр болон vйлчилгээний ажил тєрлийн эзлэх хувь хэмжээг аажмаар нэмэгдvvлж байгаа явдал болно. Наньчангийн шинэ техник хєгжvvлэх чєлєєт бvс бол Зян си мужийн vндэсний зэрэглэлийн чєлєєт бvс юм. Уг бvсийн удирдах комиссын орлогч дарга Жан Сяоган сурвалжлагчид хэлэхдээ, Наньчангийн шинэ техникийн чєлєєт бvсэд дотоод гадаадын 800 шахам аж ахуйн нэгж ажиллаж, электорник мэдээлэл, компьютерын программ хангамж, био эм бэлдмэл зэргээр гол болгосон vйлдвэр аж ахуйн тогтолцоо бvрдэж, 2004 онд аж vйлдвэрийн vйлдвэрлэлийн нийт хэмжээ 13 тэрбум юаньд хvрсэн байна гэлээ. Барилга байгуулалт зэрэг дэд бvтцийн ая тухтай нєхцєл боломжоос гадна, чєлєєт бvс нь бас хєрєнгє оруулогч аж ахуйн нэгжийнхэнд шилдэг vйлчилгээ хангаж байгаа юм гэж Жан Сяоган тэмдэглэжээ.
"Тєсєл хэрэгждэг л юм бол, удирдах албаны хvн илгээж тэдэнд тусгайлан vйлчилдэг юм. Чухал тєсєлд ийм байдаг, чухал аж ахуйн нэгжид ч ийм байдаг юм. Yvний vндсэн дээр, чухал тєслийн тохируулалтын асуудллаар бид сар болгонд бас нэг удаа хурал хийдэг байна. Аж ахуйн нэгжид сайн vйлчлэхийн тєлєє, бид ёс журмын чанартай айчлалуудыг цуцалсан, vvнийг vйлдвэр аж ахуйн нэгжvvд бvр сайшааж байна" гэжээ.
Гадаад орон болон дотоодын хєгжсєн нутаг районоос тэргvvний техник болон удирдлагын туршлагыг оруулан ашиглаж, vйлдвэр ахуйн нэгжийн бvтцээ сайжруулан, эдийн засгийн vр ашгаа дээшлvvлж байгаа нь Зян си мужийн хийж байгаа бvтцийн тохируулалтын бас нэгэн чухал арга ххэмжээ юм.
Зян си мужийн байнгын орлогч дарга Y Синьсюн сурвалждагчид танилцуулж хэлэхдээ, нээлттэй эдийн ззасгийг хєгжvvлэх талаар Зян си муж хариуцлагын дvрэм хэрэгжvvлж, Засгийн газраас тусгай хvнээр хєрєнгє оруулалтын чухал тєслийн vйл хэргийг хариуцлуулж, тvvнд vйлчилгээ хангах, vйлдвэр аж ахуйн нэгжийн ирvvлсэн гомдлыг зохицуулах зэрэг ажил хийлгэж байна гэжээ.
"Бид 67 тєслийг нэгэд нэгээр нь тєрєл зvйлд хуваан цэгцэлж, тєсєл болгонд тусгай хариуцсан хvн тохируулж, хариуцлагыг бvх талаар чангатгасан юм. Хамтын ажиллагаа нь хvн хvний хоорондын vйл хэрэг юм, Засгийн газар нь аж ахуйн нэгжийн эздийн итгэлийг хvлээж, ард иргэдийн итгэлийг хvлээсэн байх хэрэгтэй" гэж Y Синьсюн хэлсэн байна.
Єнєє, эдийн засаг болон байгаль орчныг зохицонгуй хєгжvvлэх гэсэн нь Зян си мужид хvмvvсийн нийтлэг ойлголт боллоо. Эдийн засгийг хєгжvvлэхэд тооны нэмэгдлийг чухалд vзэхээс гадна бас чанар тvвшнийг ч чухалд vзэх хэрэгтэй. Yйлдвэр аж ахуйн нэгжид тохируулалт хийхэд vр ашгийг нь чухалд vзэхийн хамт бас байгаль орчны хамгаалалтад ашигтай байх эсэхийг нь ч чухалд vзэх хэрэгтэй гэж тэд vзэж байна.
Зян си мужийн тєв Наньчан бол эдийн засгийн байгуулалт болон байгаль орчны хамлаалатын ажлыг нэлээд сайн хийсэн хотуудын нэг нь юм. 2004 онд уг хотын дотоодын vйлдвэрлэлийн єсєлт нь 16%-д хvрсэн нь бvх Хятадын дундаж тvвшнээс 7 нэгж єндєр vзvvлэлт болсон байна. Yvнээс гадна, уг хотын зvлэгжvvлж ногооруулсан хэмжээ нь ч 40%-д хvрсэн байлаа.
Наньчан хотын дарга Ли Дєvлvє хэлэхдээ: "Сvvлийн хэдэн жилд Наньчан хот маш тvргэн хєгжлєє. Гэвч хєгжлийн явцдаа бид ийм нэгэн vзэл ойлголтыг чухалд vзэж баримталж байгаа юм, энэ нь тухайлбал хєрєнгє мєнгє арвижах тусмаа байгаль орчны унаган дvр тєрхийг улам сайн хамгаалах хэрэгтэй гэсэн болэо. Наньчанд хєрєнгє оруулах тєсєл нь юуны ємнє байгаль орчны хамгаалалтын шаардлагад зохицож, хот байгуулалтын шаардлагад нийцсэн байх хэрэгтэй. Энэ бол хєрєгє хєрєнгє оруулалт, тєсєл хэрэгжилтийн талаар бидний баримталж байгаа vндсэн vзэл баримтлал юм. Ямар тєсєл болсон ч гэсэн, байгаль орчны хамгаалалтын шаардлагад нийцэхгvй юм бол, тэр нь бидэнд шаардагдаж байгаа тєсєл болж чадахгvй юм" гэж Ли Дєvлvє тэмдэглэсэн байна. /О.Дарамбазар орчуулж Пэрэймаа хянав/
|