• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-06-27 15:02:40    
Хvvхдийн хэрэгт оролцохгvй бол сайн

CRI

     Хvн болгон бvр гэр бvл, нийгмийн янз янзын харилцааны явцад єсч бойждог, иймэрхvv янзын харилцаа нь хvvхдэд адил бус нєлєє єгч, тэдний амьдралын урт аянд адил бус vvрэг гvйцтгэж байдаг билээ. Эцэг эх бологсод сайн сайхан нийгмийн орчин ахуйд хvvхдээ єсєн хvмvvжvvлэхийг хvсдэг, гэтэл ямар орчин нь хамгийн эрэл хvсэл болсон сайхан орчин болох бэ ? Хvн бvхэн бvр єєр єєрийн vзэл бодолтой юм. Бодит нийгэмд эцэг эхийн хvvхэддээ олгож єгсєн орчноос гадна хvvхдийн єсєлт нь бас хориглож чадашгvй бусад орчин ахуйн нєлєєг ч хvртдэг юм.

    Єнєєгийн эринд, эцэг эхчvvл хvvхдийн эрэл хvслээр хvмvvс хоорондын харилцаа байгуулах нєхцєл боломжийг олгож єгч байна.

    Хай лон хэдийгээр 11 хvрч байгаа боловч, зуны лагерийн багшийн ажилд тусалдаг сайн гар билээ. Тэрээр шударга, дотносог, нарийн намбай байдгаараа зуны лагерийн ажилд туслуулахаар гуравдах удаагаа уригдаж байгаа юм. Ээж нь ч охиныхоо биеэ даах чадвар болон маш сайн нийгмийн харилцааны чадварт маш итгэлтэй байж, зун болмогц лагерийн ажилд уригдаж явахад нь сэтгэл єєдрєг байдаг билээ. Энэ єдєр ээж нь Хай лонгийн утсаар ярихад маш баярлаж, байдлыг асуусанд Хай лон маш дур муутай байв.

    Ээж нь "Миний охин яасан бэ ?" гэж асуусанд Хай лон "Ээж ээ! манай уулын туслах явсан болохоор шинэ дадлагажуулагч багш иржээ. Гэтэл энэ багш маш хэцvv хvн байж, намайг ширvvн зэмэлж, хатуу загнаад байна" гэжээ. Ээж нь тэр юу гэж загнаж байгаа бэ? гэсэнд, охин нь "Надыг тогтсон цагтаа хvнээ бvртгvvлж, єглєєний хоолны газар ирээгvй гэж олон хvний нvдэн дээр загнаж гарсан, олон хvний ємнє би ёстой нvvрээ хийх газар олоогvй" гээд хоолой нь ээдрэв. Ээж нь охиныхоо тєлєє санаа болж, "Тэртэй тэргvй чи сайн дураасаа тэдэнд тусалж байгаа, тэр юу гэж чамайг загнах бэ? Би одоогоор таны лагерийн газар руу утас авч, багштай ярьж vзье! Хэрэв болохгvй бол миний охин ажлаа орхиод гэртээ харьж ирээд тайван амардаа!" гэжээ.

    Ээж хvн охиноо єр євдєх нь зvй ёсны хэрэг боловч ээж нь охиныхоо ажлын байдлыг сайн ойлгохгvй байж, ийм vг хэлнэ гэдэг чинь хир тохирох болоо. Туслах сайн гар, гэвч цагтаа хvнээ цуглуулж ирээгvй нь лав учир шалтгаан байгаад багш нь тvvнийг зэмлэсэн байж таарна. Гэтэл ээж нь охиндоо багшийн талаар ингэж хэлэх нь Хай лонд нэн их гомдол нэмж, єєрєє хариуцлага алдсан гэдгээ мэдрэхгvй мєртєє дадлагажуулагчийн єєрт нь єгєх нєлєєг улмаар гааруулж, тэдний хоорондын цаашдын ажлын харилцаанд ашиггvй нєлєє vзvvлэх болно. Ээж нь зєвхєн охиныхоо хэлснийг сонссоноос биш бvх явцыг ойлгохгvй юм. Нєгєє талаар охиноо харьж ир гэж байгаа нь хvнд бэх тулгарсан vед бултаж гарах аргыг зааж єгснєєс биш харин туулж гарах зориг ухааныг зааж єгєєгvй байна.

    Иймэрхvv учир явдалд хvvхэд єєрєє шийд гаргах хэрэгтэй, эцэг эхчvvд хvvхдийн учир явдалд хэтэрхий оролцохгvй бол тэдний єсєн дэвжихэд юм.