• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-06-27 15:35:48    
Бээжин охин Жан Инин

CRI

    Энэ удаагийн залуучууд хєтєлбєрєєр та бvхэнд ширээний теннисийн дэлхийн аврага Жан Ининг танилцуулахаар бэлтгэлээ.

    Жан Инин Бээжин нутагтай залуу охин юм. Саявтархан нийслэлийн мэргэжлийн гарамгай боловсон хvчний сая юаний том шагнал 24 настайдаа хvртсэн бєгєєд уг шагналын хамгийн залуу эзэн нь болсон байна.

    Жан Инин эгэл жирийн ажилчны гэр бvлд тєрж єссєн юм. Ширээний теннис тоглох онцгой дур сонирхолтой байх охиныхоо хоббиноос болж, аав нь дугуйгаар Жан Ининг тээж хэдэн арван газрын хол байгаа тамирын сургуульд хvргэдэг байлаа. Аагим халуун зуны цаг, тэсгим хvйтэн євлийн улиралд ерєєс тасалдаагvй.

    Жан Инин 14 настайдаа улсын шигшээ багт элсэн орж, 15 настайдаа бvх Хятадын аврага болсон байна. Дэндvv бага насандаа нэрд гарсан тэрээр єєрийн биедээ маш хvнд ачаалал єгчээ. Yvний улмаар 2000 оны Сиднейн олимпийн урьдчилсан тэмцээнд удаа дараалан хожигдож, эцсийн бvлэгт олимпид оролцох эрхээ алдсан байна.

    "Тэр vед, ширээний теннис нь миний амьдрал байсан, єєр ямар ч зvйл анхаарлыг татаж ядна. Ялангуяа Сиднейн олимпийн дараа ийм сэтгэгдэл улам ч хурц болжээ. Оюун санаа минь сvйрэх шахлаа" гэж Жан Инин сэтгvvлчид хэлсэн байна. Тухайн vе єєрийн байдалдаа зохицуулалт хийсэн хэдий ч олимпийн зорилтын тєлєє єдєржин санаа зовж, их хэмжээний хятад эмээр даруулаад унтдаг байлаа.

    Хэзээ vеэс Жан Инин "Хvйтэн охин " гэдэг цолтой болсон байна. Яагаад вэ гэвэл удаа бvрийн тэмцээнд тvvний нvvрэнд ямар ч хувиралгvй бєгєєд хэвлэл мэдээллийнхэнд ярилцлага єгєхдєє ч ийм байдаг. Энэ тухай Жан Инин хэлэхдээ, олон хvн намайг хvйтэмсэг гэдэг боловч энэ нь зєвхєн єнгєн тал болно. Олон нийтийн газар юм уу сэтгvvлчид хандахдаа дэндvv чєлєєтєй байх нь онцгvй . Ерийн vед би маш хєгжилтэй хvн юм. Найзнартайгаа инээдэм шог гаргаж, хєхрєлдєх дуртай. Заримдаа бvр элгээ хєштєл инээдэг гэжээ.

    Хэрэг дээрээ Жан Инингийн мишээл маш гоё юм. Афиний олимпид аврага болсоны дараа энэ мишээл нь ширээний теннисийн тvvхэн дэх сонгодог болж vлдсэн байна. Жан Инин хэлэхдээ, Афины олимпиас ємнє дотоод гадаадын олон тэмцээнд алтан медаль авч байсан, энэ олон яруу алдарын ємнє ерєєс сэтгэлийн гvнээс баярлаж vзээгvй. Олимпийн аврага нь миний эцсийн зорилт мєн гэжээ. Учир иймээс Афины олимпийн дараа, "хvмvvс сэтгэл догдлоод уйлж байтал чи харин инээдэг нь юу вэ" гэж асуувал "саявтархан баярлаж эхэлсэн шvv " гэж Жан Инин хариулсан байлаа.

    Жан Инингийн амжилтын тухай тvvний соён дасгалжуулагч Ли Жунь хэлэхдээ, энэ нь санамсаргvй биш юм. Юуны ємнє Жан Инин биеийн тамирын маш сайн тогтолцоонд тохиолоо. Тvvнийг улсын шигшээ багт анх элсэн орж байсан vед, тогтоолоор хvн бvр 800 юань тєлєх ёстой. Тvvний нєхцєл маш сайн байсан тул бvх тєлбєрєєс чєлєєлсєн бєгєєд тvvнд чиглvvлэн тусгай дасгал хийсэн байна. Бvх Хятадын биеийн тамир спортын 8-р наадамд Жан Инин, Ли Жюй зэрэг дэлхийн зиндааны олон нэрт тамирчдыг ялсан байна. Гэвч уг наадмын урьдчилсан тэмцээнд Жан Ининг хоёрхон удаа тоглуулжээ, энэ нь бvр зорилготой юм. Yvнээс гадна Жан Инин зорилтдоо хvрэхгvй бол буцдаггvй хатуу цєстэй . Тvvний давуу тал гэвэл ижилхэн алдааг хоёрдох удаа гаргадаггvй бєгєєд vvний vндсэнд єєрийн биеэ тасралтгvй зохицуулдаг гэжээ.

    Єнєє Жан Инингийн гэр бvл 15-хан кавдрат метр байшингаас 3 єрєєтєй шинэ байранд нvvж орлоо. Бvх юм хэвээрээ л, ганц ялгаа нь гэвэл Жан Инингийн тоогvй олон шагнал vнэмлэх болно. Жан Инингийн амьд цэцэг атгасан том зургийг уг єрєєний хамгийн ил тод байранд єлгєсєн байдаг. Жан Инингийн бас нэгэн хайртай эрдэнэ гэвэл том нохой Шун шун болно. Энэ нохой тvvнтэй маш дотно юм. Тvvнийг гэрлvvгээ ярих бvр энэ нохой нь утасны дэргэд гvйж очоод, сvvлээ ширвэлжvvлэн чимээгvй сонсч суудаг.